Page 133 - GreenChemistry2023 Emhetgel
P. 133
13 Доказадиений хүчил С22:2 1.87 0-2.0
14 Лигноцериний хүчил С24:0 - 0-2.0
15 Тетракозений хүчил С24:1 - 0-3.0
Моноений 72.1
Ди ба триений хүчлүүд 11.59
Нийт ханаагүй тосны хүчлийн агуулга 83.69
Сульфожуулах урвалын технологийн зохимжтой горимыг тогтоохын тулд урвалыг 2 фактораас
хамааруулан (сульфожуулах агентийн концентраци болон хутгалтын эргэлтийн хурд) математик
загварчлалын аргаар судлав (Ю.В.Юдин, 2018). Үүнд:
х1 буюу сульфожуулах агентийн хэмжээ, % (20<[SO3]<30)
x2 буюу хутгалтын эргэлтийн хурд, эрг/мин (200<[υ]<300)
Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр урвалын бүтээгдэхүүн болох сульфо тосны хүчлийн тоо, иодын тоо,
сульфо бүлгийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж байгааг, мөн тухайн процесст аль фактор
нь илүү нөлөөлж байгааг дараах туршилтын загварыг ашиглаж тодорхойлов.
Хүснэгт 3. Сульфожуулах урвалын зохимжтой горимыг сонгох хувилбарууд
(туршилтын загвар 2 )
r
Туршилт х1 х2 х1 х2
1 -1 -1 25 200
2 +1 -1 25 300
3 -1 +1 30 200
4 +1 +1 30 300
Сульфожуулах урвалын хувирлын зэрэг нь рапсын тосны найрлага дахь хоёрлосон холбоонд нэгдэж
буй сульфо бүлгийн хэмжээ, мөн урвалд ороогүй үлдсэн хоёрлосон холбоонд нэгдэж буй иодын
хэмжээгээр илэрхийлэгдэх ба бүтээгдэхүүний иодын тоо бага, сульфо бүлгийн хэмжээ их байвал урвал
сайн явагдсан гэж үзнэ. Иймээс урвалыг иодын тоо болон сульфо бүлгийн хэмжээ гэсэн
үзүүлэлтүүдээр хянан явуулав. Хэвлэлийн тоймоос харахад дээд тосны хүчлийг сульфожуулан гарган
авсан анион идэвхт сульфонатын төрлийн ГИБ-үүдийн иодын тоо 40 хүртэл, сульфо бүлгийн хэмжээ
10-аас хэтрэхгүй байх нь бүтээгдэхүүний шинж чанарт сайнаар нөлөөлдөг тул эдгээр үзүүлэлтүүдийг
тухайн утгад хүрэх хүртэл ижил хугацаанд явуулсан болно. Иодын тоо хэт бага байх нь тухайн тосны
хүчлийн найрлага дахь диений эсвэл триений хүчлүүд сульфожих урвалд орж байгааг илтгэх ба
гадаргуугийн идэвхтэй сульфо тос гарган авахад моноений хүчлүүд сульфожих урвалд илүү орвол
бүтээгдэхүүний шинж чанарт давуу талыг үүсгэдэг гэж үздэг (Патентийн Д.д. RU2605932 C1). Рапсын
тосны сульфожих урвалын дүнг дараах хүснэгтэнд үзүүлэв.
Хүснэгт 4. Сульфожуулах процессын дүн
Туршилт х0 х1 х2 х1/х2 Хүчлийн тоо, Иодын тоо, Сульфо бүлгийн
№ мг КОН/г г J2/г хэмжээ,%
1 + -1 -1 +1 114.5 11.39 7.21
2 + +1 -1 -1 136.6 11.00 8.87
3 + -1 +1 -1 124.6 14.32 7.11
4 + +1 +1 +1 129.4 13.34 7.63
Туршилтын дүнд сульфожуулах агентийн хэмжээ 30%, эргэлтийн хурд 200 эрг/мин байхад хоёрчийн
холбоонд нэгдсэн сульфо бүлгийн хэмжээ бусад туршилтынхаас их 8.87%, иодын тоо хамгийн бага
11.0 гJ2/г байгаа нь сульфожуулах урвалыг энэ нөхцөлд явуулах нь илүү зохимжтой болохыг харуулж
байна. Сульфожуулах агентийн хэмжээ 25% байхад сульфо бүлгийн хэмжээ харьцангуй бага (7.11-
7.63) байгаа нь урвал дутуу явж байгааг илтгэж байна.
Хуудас 56