Page 121 - GreenChemistry2023 Emhetgel
P. 121
ДҮГНЭЛТ
Хэт исэл ашиглан гарган авсан кератин уургийн жин 75 – 50 kDa буюу амжилттай уураг ялган авсныг
илтгэж байна.
Кератин болон нимбэгний хүчлийн холимог биофильмын морфологийн зургаас харвал биофильм
тогтох хамгийн оновчтой нөхцөл нь кератины агууламж 15 wt%, нимбэгний хүчлийн агууламж 10 wt%
байсан. Кератины агууламж ихсэх тусам хатуу товгор гадаргуу үүссэн ба харин нимбэгний хүчлийн
агууламж ихсэх тусам зуурамтгай шингэн болж байсан.
Нил улаан туяаны спектрометрийн үр дүнд кератин болон нимбэгний хүчлийн хооронд амжилттай
холбоо тогтож, кератины полипептид гинжин хэлхээн дэх карбоксиль болон амид бүлгүүдийн хооронд
нимбэгний хүчил нэмэлтээр холбогдон боифильм үүсч байгааг илтгэж байна. Мөн уургийн хоёрдогч
бүтэц тодорхойлсон туршилтаар кератины агууламж 15 wt%, нимбэгний хүчлийн агууламж 10 wt% байх
үед амид I бүлэг дэх α-мушгианы эзлэх хувь 52.42% буюу хамгийн их α-мушгиа хэлбэр үүссэн.
Кератин болон нимбэгний хүчлийн холимог биофильм тогтох оновчтой нөхцөлд биофильмын суналтын
бат бэх 9±2 МПа, тасрах үеийн харьцангуй суналт 431% буюу маш өндөр суналтыг харуулж байна. Энэ
үр дүнгээс ажиглахад бидний өдөр тутам хогны гялгар уутаар ашигладаг полиэтилен полимерийн
суналтын бат бэхтэй ойролцоо байгаа нь цаашдаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх бололцоо байгааг харуулж
байна.
Дулааны анализын үр дүнгээс кератин болон нимбэгний хүчлийн холимог биофильм ойролцоогоор
220℃-ээс, 270 ℃-ын хооронд жингийн ихэнх хувиа алдаж байгаа бөгөөд энэ нь дулаан тэсвэртэй шинж
чанарыг илтгэж байна.
Кератин болон нимбэгний хүчлийн холимог биофильмын биологийн задралд ордог бөгөөд 5 долоо
хоногийн дараа анхны жингийн 49%-ийг алдаж байна.
Хими, физик шинж чанарын шинжилгээний үр дүнгээс харахад биофильм тогтох тохиромжит нөхцөл
кератины агууламж 15 wt%, нимбэгний хүчлийн агууламж 10 wt% байсан.
НОМ ЗҮЙ
[1] Үндэсний статистикийн хороо, Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга. 2021.
[2] W. Du et al., “Green and Highly Efficient Wool Keratin Extraction by Microwave Induction Method,” Front. Mater.,
vol. 8, 2022, Accessed: Apr. 20, 2023. [Online]. Available:
https://www.frontiersin.org/articles/10.3389/fmats.2021.789081
[3] U. Mani, S. Vignesh, S. Prakash, S. Rathnasamy, and B. Uppili, “An automated proteome based pipeline for
identifying potential drug targets in disease causing organisms,” Res. J. Pharm. Biol. Chem. Sci., vol. 7, pp. 1259–1265,
Jan. 2016.
[4] “The mechanical efficiency of natural materials: Philosophical Magazine: Vol 84, No 21.”
https://www.tandfonline.com/doi/abs/10.1080/14786430410001680935 (accessed Nov. 28, 2021).
[5] Азийн сан and Улаанбаатар хотын захирагчийн алын алба, Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын
бүтцийн судалгаа. 2019.
[6] A. A. de Souza Machado et al., “Microplastics Can Change Soil Properties and Affect Plant Performance,”
Environ. Sci. Technol., vol. 53, no. 10, pp. 6044–6052, May 2019, doi: 10.1021/acs.est.9b01339.
[7] S. Zheng, Compendium of Materia Medica. China, 1596.[9] “Application of Denatured Wool Keratin
Derivatives to an Antithrombogenic Biomaterial.” https://www.jstage.jst.go.jp/article/koron1974/39/4/39_4_221/_article
(accessed Nov. 28, 2021).
Хуудас 44