“CHEMISTRY PHOTO-2024”

Гэрэл зургийн “CHEMISTRY PHOTO” улсын уралдааныг “Грийн химистри” ХХК 2023 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жилийн уралдааныг үндэсний хэмжээнд “Боловсролын ерөнхий газар”-тай хамтран зохион байгуулж байна.

Зорилго:

Химийн урвалын талаарх сонирхолтой агшинг өөрийн гэрэл зургийн камерт буулгах замаар олон нийтэд химийн шинжлэх ухааны гайхамшгийг таниулахад оршино.


Хамрах хүрээ:
Үндэсний хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн бүх сурагчид оролцох боломжтой.

Хугацаа:
2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 30-ны хооронд үргэлжилнэ.

Шагналын сан: (Дунд, ахлах)

9-12 ангийн сурагчид
1-р байр Алтан медаль,   Өргөмжлөл – 1 сурагч , 300 000 төгрөг
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл – 2 сурагч, тус бүр 200 000 төгрөг
3-р байр Хүрэл медаль,   Өргөмжлөл – 3 сурагч , тус бүр 100 000 төгрөг

6-8 ангийн сурагчид
1-р байр Алтан медаль,   Өргөмжлөл – 1 сурагч, 250 000 төгрөг
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл – 2 сурагч, тус бүр 150 000 төгрөг
3-р байр Хүрэл медаль,   Өргөмжлөл – 3 сурагч, тус бүр 100 000 төгрөг

Зураг хүлээн авах хугацаа:

Гэрэл зурагт тавигдах шалгуурын дагуу шаардлага хангасан бүтээлүүдийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хүлээн авна.  

Зураг, оролцогчийн мэдээлэл ирүүлэхдээ: 

https://greenchemistry.mn/ChemistryPhoto2024/ веб сайтын БҮРТГҮҮЛЭХ холбоосоор зураг,  мэдээллээ ирүүлж оролцоно.

Шалгаруулалт, шагнал гардуулах ёслол:

2024 оны 04-р сарын 24-нөөс эхлэн уралдаанд ирсэн гэрэл зургуудыг https://greenchemistry.mn/ChemistryPhoto2024/ сайт болон https://www.facebook.com/greenchemistryllc page хуудсанд байршуулж,

2024 оны 04-р сарын 24-нөөс 2024 оны 04-р сарын 27-ныг дуустал олон нийтээс хамгийн их санал (үнэлгээ) авсан байдлаар болон зурагт тавигдах нөхцөл шалгуурын дагуу оноог шүүгчид өгч шилдэгүүдийг шалгаруулна.

Уралдаанд шалгарсан хүүхдүүдийн шагналыг 2024 оны 04-р сарын 30-ны өдөр “МУИС-ийн Төв номын сангийн байр”- д гардуулна.

Уралдаанд ирүүлсэн зургуудаар “МУИС-ийн Төв номын сангийн байр”- д 2024 оны 04 сарын 30-ны өдөр үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцуулна.


Байр эзэлсэн байдлыг “Грийн химистри” ХХК-ийн Facebook page-ээр болон “Боловсролын ерөнхий газар”-ын Facebook page хуудсанд байршуулна.

Зурагт тавигдах шаардлага:
Гэрэл зургууд ирүүлэхдээ дараахь зүйлсийг анхаарна уу.

  • Аюулгүй байдлын үүднээс сургуулийн химийн багшаар хяналт тавиулсан байх,
  • Оролцогч хамгийн ихдээ 2 гэрэл зураг ирүүлэх,
  • Зураг JPG өргөтгөл форматтай байх,
  • Зургийн харьцаа: 1:1 буюу адил талт хэлбэртэй байх
  • Нягтаршил сайтай байх,
  • Зургийн хамгийн дээд хэмжээ: 25 МB илүүгүй байх

Гэрэл зургийн нөхцөл ба шалгуур:

  • Гэрэл зургийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан үзнэ.
  • Зөвхөн өөрийн авсан гэрэл зургийг ирүүлэх бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд уралдаан зохион байгуулагч тал хариуцахгүй.
  • Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авах боломжгүй.
  • Уралдаанд шалгарсан зургуудаар үзэсгэлэн гаргах тул фокусгүй гэрэл зургийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
  • Хиймэл оюун буюу Artificial Intelligence (AI) компьютерийн програм ашигласан тохиолдолд хүлээн авах боломжгүй
  • Уралдаанд оролцогч туршилт хийж байгаа талаарх бодит зурагаа tech@greenchemistry.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

2023 онд зохион байгуулсан “CHEMISTRY PHOTO-2023” уралдааны үр дүнг та бүхэн https://greenchemistry.mn/ChemistryPhoto2023/  дараах холбоосоор үзэх боломжтой.

Холбогдох хаяг мэдээлэл: 7777-0199, 8022-3300, 8022-1155 дугаараар болон tech@greenchemistry.mn цахим шуудангаар холбогдоно уу.