🏆Грийн химистри ХХК, Боловсролын ерөнхий газар хамтран зохион байгуулсан ChemistryPhoto-2024 химийн гэрэл зургийн Улсын 2-р уралдаанд оролцсон гэрэл зургуудын үзэсгэлэн, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа, химийн сонирхолтой туршилт, үзүүлбэрүүд, химийн их, дээд сургуулиудын танилцуулга зэргийг үзэх боломжтой.
⏰Хэзээ: 2024 оны 05-р сарын 18-ны Бямба гарагт 13:00-17:00 цагт
📍Хаана: “Монголын уран зургийн галерей”-д
🤩Энэхүү уралдаанд оролцсон 16 аймгийн 24 сургууль, Улаанбаатар хотын 35 сургуулийн нийт 187 сурагчийн 373 химийн гайхамшигт агшинг харуулсан гэрэл, зургуудаар үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцуулна.
🥰Грийн химистри ХХК-иас химийн сонирхолтой туршилтуудыг үзүүлж, лабораторийн хэрэглэгдэхүүний үзэсгэлэн сонирхуулна.
🧑‍🔬Мөн тус үйл ажиллагаанд МУИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС, МУБИС, МГТИС сургуулиудийн Химийн хөтөлбөрүүдийг танилцуулна.
👍Та бүхнийг анги хамт олноороо, гэр бүлээрээ хүрэлцэн ирж химийн урвалын гайхамшигт агшинг гэрэл зургийн дуранд буулгасан бүтээлүүдтэй танилцахаас гадна химийн талаарх олон зүйлийг нэг дороос мэдэж авахыг урьж байна.

  • Боловсролын ерөнхий газраас уралдаанд оролцсон батламж,
  • Грийн химистри ХХК-ийн гарын бэлэг,
  • “The Air Board” скейтбордын 4 улирлын талбайд тоглох 1 цаг тоглох эрхийн бичиг

📸Үзэсгэлэнд оролцсон гэрэл зургийг оролцогч нарт гардуулахаас гадна бусад олон олон сюрпризүүд хүлээж байна.
🌱Жич: Улсын 2-р уралдаанд оролцсон 187 сурагчид батламж, гарын бэлэг гардуулна.
Үүнд: