“Грийн химистри” ХХК-иас санаачлан БОАЖЯ, МХХА ТББ-тай хамтран химийн салбарын бүх төрийн болон төрийн бус компани, ААНБ-ууд, тэдгээрийн ажилтнуудын химийн бодисын талаархи хууль, эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор  онлайн сургалтыг улсын хэмжээнд дахин зохион байгуулах гэж байна.

Хэрэв таны ажил их бага хэмжээгээр химийн бодистой харьцдаг бол энэхүү онлайнаар 2 өдөр үргэлжлэх сертификаттай сургалтад хамрагдах боломжтойг дуулгахад таатай байна. 🧬

🩺 Хугацаа: 2023 оны 11-р сарын 10, 11-ний өдрүүдэд

Үргэлжлэх хугацаа: 2 өдөр, 10.00-17.00 цагт

🔬 Сургалт, семинар явуулах арга: ZOOM платформ

Сургалтанд бүрэн оролцсон хүн бүрт “СЕРТИФИКАТ” олгоно.

Сертификатын агуулга: “Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа”

⚗️ Бүртгэл:

(Дэмжин оролцож байгаа төрийн байгууллагын ажилчид үүнд хамаарахгүй)

🧬 Хэн оролцох:

Монгол улсад химийн бодис импортлодог, худалдаалдаг, үйл ажиллагаандаа их, бага хэмжээгээр ашигладаг бүх салбарын төрийн болон төрийн өмчит, хувийн хэвшлийн ААНБ, компанийн ажилтан, албан хаагчид бүгд хамрагдах боломжтой.

Холбоо барих утас: 7777-0199