Гүн хөлдөөгч / Ultra Low Temperature Freezer

 0

Ultra Low Temperature (ULT) хөлдөөгч (-80 хөлдөөгч) нь эм, фермент, химийн бодис, вирус, бактери, эсийн бэлдмэл, эд эсийн дээж зэрэг биомолекулуудыг удаан хугацаагаар хадгалахад өргөн хэрэглэгддэг лабораторийн тоног төхөөрөмж юм. Олигонуклеотид, уураг зэрэг биомолекул агуулсан дээжийг денатурациад орохоос сэргийлэхийн тулд тэдгээрийг ихэвчлэн -40-аас -80°C температурт хадгалдаг.

ULT хөлдөөгч нь CFC-free хөргөлтийг ашигладаг, битүү компрессортой бөгөөд хөлдөөгчийг хүссэн температурын хязгаарт хөргөх температурын хяналтаас бүрдэнэ. Энэхүү босоо загварын хөлдөөгч нь орон зайн ашиглалт сайтай, тусдаа тохируулгатай дотоод тасалгаатай тул ашиглахад хялбар. Хөлдөөгчийг зөв байрлуулж, тогтмол засвар үйлчилгээ хийх нь эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, хэт нам хөлдөөгчний ашиглалтын хугацааг уртасгана.

  • Check Mark 24 цагийн дотор мэдэгдэж барааг буцаах боломжтой
  • Check Mark 300.000₮ - с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй
  • Check Mark 300’000₮ -с дээш бол УБ-т 5000₮ хүргэнэ
харьцуулах

Онцлог

  • Солонгос улсад үйлдвэрлэсэн.
  • UL/CUL баталгаажсан ба GD марктай (зөвхөн U80 загвар).
  • CE баталгаажсан, бүтээгдэхүүний хариуцлагын даатгалтай.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай: Сериал дугаараар хянагддаг, сертификат, хүргэлтийн мэдээлэл, мөрдөгдөх боломжтой өгөгдлийн сангийн системтэй.
  • Ашиглахад хялбар авсаархан загвартай гүн хөлдөөгч.
  • Unifreez систем нь -860С хүртэл хөлдөөдөг, бат бөх, эдэлгээ сайтай.
  • Wire аппликэйшны тусламжтайгаар ухаалаг системээр төхөөрөмжийг алсаас удирдах боломжтой.
  • Эргономик 7 инчийн TFT LCD дэлгэцтэй.
  • WiFi бүхий интернэт холболттой.
  • Температурын утгыг автоматаар бүртгэх, хадгалах системтэй.
  • Өөрөө оношлох функц: сануулга ба дохиололын стандарт функцтэй.
  • Техникийн үйлчилгээ хийхэд хялбар бөгөөд сайжруулсан үзүүлэлттэй.
  • Өндөр чанарын тусгаарлагчтай, гадна талын дулаан нь дотор талын температурт нөлөөлөхгүй.
  • Хаалганы бариул нь бат бөх, уян хатан загвартай.
  • Гадна талын температурыг мэдрэх мэдрэгчтэй.
  • Дотор талын хаалганы өндөр 252 мм (Unifreez U80).

Хэрэглээ

  • Боловсролын байгууллага
  • Судалгааны лаборатори
  • Шинжлэх ухааны хүрээлэнгүүд
  • Химийн лаборатори
  • Эмнэлгийн байгууллага
  • Бусад

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой.