Дижитал автоклав – Digital Autoclave

 0

Автоклав нь уурын даралтаар богино хугацаанд лабораторын шил сав, багаж хэрэгсэл болон бусад эдлэлийг ариутгах төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмж нь вакуум үүсгэн зарчмаар ажилладаг бөгөөд агааргүйжүүлэх зориулалттай вакуум насос суурилуулсан байдаг.

Автоклав ариутгах зүйлсийг өндөр даралтанд оруулан температурыг аажмаар 121С хүртэл нэмэгдүүлсний дараа нь тодорхой хугацаанд ууранд ариутгадаг. Ариутгалын температур ба үргэлжлэх хугацааг ариутгах материалын чанар, бичил биетний шинж чанараар тодорхойлно. Энэ төхөөрөмж нь өндөр даралттай ханасан уураар ихэвчлэн 15 минутын турш ариутгадаг.

  • Check Mark 24 цагийн дотор мэдэгдэж барааг буцаах боломжтой
  • Check Mark 300.000₮ - с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй
  • Check Mark 300’000₮ -с дээш бол УБ-т 5000₮ хүргэнэ
харьцуулах

Автоклавыг бичил биетэн, тэжээлт орчин болон лабораторын шил савыг ариутгах зориолгоор дараах газруудад ашиглана.

  • Боловсролын байгууллага
  • Химийн лаборатори
  • Биологийн лаборатори
  • Биотехнологи
  • Эмнэлэгийн байгууллага – Шүдний эмнэлэг

Онцлог

– Солонгос улсад үйлдвэрлэсэн.
– CE, PED чанарын баталгаатай.
– Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай: Сериал дугаараар хянагддаг, хүргэлтийн мэдээлэл, өгөгдлийн суурь системтэй.
– Тусгай уураар конденсацлах механизмаар ажилладаг.
– Гар тохиргоот тохирууллагын системтэй.
– Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан түгжээг мэдрэх электрон системтэй. – Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд 800С-аас доош температурт зөвхөн түгжээ нээгддэг.
– Мэдээллээ бүртгэх боломжтой. Ариутгасан бүх үр дүнг болон шинжилгээ зэрэг бүх мэдээллийг хэвлэх боломжтой (температур, даралт, хугацаа гэх мэт)
– Дижитал fuzzy тохируулгатай.
– Зэвэрдэггүй материалаар хийгдсэн ариутгалын 2 ширхэг сагстай.
– Хугацааг тохируулах дижитал функцтэй.
– Хэрэглэгчийн ариутгах дээжийн фазаас хамаарч хатуу/шингэн горимыг сонгоно. – Усны түвшинг мэдрэх мэдрэгчтэй.
– Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд даралт ихэсвэл автоматаар хавхалгаар гадагшлуулна.

Төхөөрөмжийн суурьлуулалт

Агааржуулалт сайтай өрөөнд өрөөний хана бүрээс багадаа 25 см-ийн зайтай байрлуулж төхөөрөмжийн хөлийг тохируулна. Төхөөрөмжинд тохирох цахилгааны утас, залгуурыг сонгосон байна. Аюулгүйн шаардлагын дагуу суурьлуулалтыг гүйцэтгэнэ. Цахилгаан гүйдлийн хэлбэлзэл нь ±10% байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой.

Хэмжээ

47 литр, 60 литр, 80 литр, 100 литр