Муфель зуух дижитал / Digital muffle furnace

 0

Муфелийн зуух /шатаах зуух/ нь төрөл бүрийн идэмхий бус материалыг 12000С хүртэл температурт шатаах, үнсжүүлэх, зориулалттай төхөөрөмж юм. Энэхүү зуух нь металл гэр, халаагчаас бүрдэх бөгөөд халаагч нь металл гэр болон бусад эд ангиас дулаан тусгаарлагч материалаар тусгаарлагдсан байна. Муфелийн зуухны ажиллах зарчим нь цахилгаан гүйдлийн энергийг дулааны энергид хувиргаж, зуухан дотор шаардлагатай температурыг үүсгэх, түүнийг дулааны тохируулагчын тусламжтайгаар тодорхой хугацаанд тогтвортой барьж хадгална. Зуухан дотор температурын хэмжээг дижитал дэлгэц дээрх тохируулгын тусламжтайгаар хянана.

  • Check Mark 24 цагийн дотор мэдэгдэж барааг буцаах боломжтой
  • Check Mark 300.000₮ - с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй
  • Check Mark 300’000₮ -с дээш бол УБ-т 5000₮ хүргэнэ
харьцуулах

Онцлог

  • Солонгос улсад үйлдвэрлэсэн.
  • Олон улсын чанарын CE стандартын шаардлага хангасан.
  • 2 жилийн баталгаат хугацаатай.
  • Үнс тодорхойлох, шатаах, тунадас хатаах зориулалттай.
  • Jog-Dial унтраалгатай дижитал PID тохируулгатай.
  • Нарийвчлал: 1℃, 1 мин
  • Керамик тавцан дагалдана – 1ш
  • 4 талт халаагчтай, хаалга онгойлгох үед хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах тохируулгатай.

Хэрэглээ

  • Боловсролын байгууллага
  • Судалгааны лаборатори
  • Шинжлэх ухааны хүрээлэнгүүд
  • Химийн лаборатори
  • Эмнэлгийн байгууллага
  • Бусад

Төхөөрөмжийн бүтэц

Шатаах зуухны гадна тал нь сайн чанарын гангаар хийгдсэн бөгөөд цахилгаанжилтаас хамгаалсан будгаар будагдсан. Дотор тал нь өндөр халуунд тэсвэртэй хөнгөн цагаан материалаар хийгдсэн. Халаагч хэсэг нь дотор талын дөрвөн хана дээр жигд байрласан байдаг тул зуухны темпратур нь жигд, хурдан халдаг.

Муфелийн зуух

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон ажиллуулах зааврыг та энд дарж авах боломжтой.

Багтаамж

3л, 5л, 12л, 14л, 27л, 63л