Этанол – Ethanol – Ethyl Alcohol
₮ 0
Олон улсын нэршил: Ethyl Alcohol – Этилийн спирт
Ижил төстэй нэршил: Ethanol; Absolute Ethanol; Alcohol; Ethanol 200 proof; Ethyl Alcohol, Anhydrous; Ethanol, undenatured; Dehydrated Alcohol; Alcohol
CAS дугаар: 64-17-5
Молекул масс: 46.07гр/моль
Химийн томъёо: C3H6O
Хэрэглээ: Уусгагч, түлш, эмнэлэг, хүнс
- 24 цагийн дотор мэдэгдэж барааг буцаах боломжтой
- 300.000₮ - с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй
- 300’000₮ -с дээш бол УБ-т 5000₮ хүргэнэ
НАЙРЛАГЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ:
Нэршил | EINECS# | CAS# | Хувь, % | Хор, аюултай эсэх |
Этанол | 200-578-6 | 64-17-5 | 100 | Тийм |
ХОР АЮУЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ:
Аюултай! Өндөр шатамхай ууршимтгай шингэн. Нүд, арьс, амьсгалын системийг гэмтээх аюултай. Халуун гадаргуу, ассан дөл, халуун зүйлсээс хол байлгах.
• Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэглэл: 2 -Хортой
• Гал авалцах зэрэглэл: 3 – Шатамхай
• Урвалд орох зэрэглэл: 0 – Тогтвортой
• Хүрэлцэх зэрэглэл – 4 маш хүчтэй ( идэмхий)
• Агуулахад хадгалах өнгөний код: Улаан (Шатамхай)
Европийн холбооноос гаргасан эрсдлийн тэмдэглэгээ
• R11- Өндөр шатамхай
• R23/24/25 – Амьсгалгах болон арьсанд хүрэх үед хортой
• R39/23/24/25 – Амьсгалах үед төв мэдрэлийн системд нөлөөлдөг
Эрүүл мэндэд нөлөөлөх замууд
Амьсгалах: Амьсгалсан тохиолдолд амьсгалын системийг гэмтээх аюултай.
Залгих: Залгисан тохиолдолд ходоод гэдсийг цочроох аюултай.
Арьсанд хүрэлцэх: Арьсанд хүрэлцэх үед цочроох аултай.
Нүдэнд үйлчлэх:
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Бүлэг 9-т заасны дагуу хөдөлмөр хамгааллын хувцасыг зөв хэрэглэх
Анхны тусламжийн арга хэмжээ:
Амьсгалах тохиолдолд:
Тухайн орчноос зайлуулж, цэвэр агаарт яаралтай гаргана. Хэрэв амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийнэ. Амьсгалахад хүнд байгаа тохиолдолд хүчилтөрөгчөөр амьсгалуулна. Эмнэлгийн тусламж яаралтай дуудах хэрэгтэй, амаар хиймэл амьсгал бүү хий. Амьсгаа түр зогссон тохиолдолд тохиромжтой баг, уут гэх мэт амьсгалын механик багажуудаар хиймэл амьсгал хий.
Залгих тохиолдолд:
АЛБАДАН БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ! Хэрвээ нэрвэгдэгч ухаантай, дохио өгч байвал 2-4 аяга сүү эсвэл ус өгөх хэрэгтэй. Ухаан алдсан хүнд амаар нь юм өгч хэрхэвч болохгүй. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Арьсанд хүрэлцэх үед:
Бохирдсон хувцас ба гутлыг тайлсны дараа 15 минутаас доошгүй хугацаагаар арьсны бохирдсон хэсгийг их хэмжээний савантай усаар угаана. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй. Дахин хэрэглэхийн өмнө бохирдсон гутал, хувцсыг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Бохирдсон гутлыг устгах шаардлагатай.
Нүдэнд үйлчлэх үед:
Эмнэлгийн тусламж яаралтай дуудах хэрэгтэй, нэрвэгдэгч нүдээ хаалттай үед гараараа оролдох нухахыг хориглоно. Зовхийг сөхөж 15 минутаас доошгүй хугацаагаар усаар шавшин угаа.
Эмчийн үзлэгийн тэмдэглэл: артерийн судасны хийн хяналт, цээжний зураг, Хэрвээ амьсгалын замын систем цочирсон нь илт бол уушигны шинжилгээ хийх. Арьсны цочрол болон түлэгдэлтийг стандарт эмчилгээний аргаар эмчлэх. Нүдэнд тос болон тосон түрхлэг бүү хэрэглэ.
Галын аюулаас сэргийлэх арга хэмжээ:
Галын аюул: Галын аюултай бодис
Тэсрэх аюул: Тэсрэх аюултай бодис
Гал гарсан тохиолдолд:
Ямар нэгэн гал гарсан тохиолдолд, даралт шаардсан амьсгалын аппаратыг хэрэглэ. Бүрэн хамгааллын хувцас өмсөх хэрэгтэй. Арьс, нүдэнд хүрэлцэхээс урьдчилан сэргийлж тохирсон хамгаалалын хэрэгсэл өмс. Дулааны задралаас үүсэх бүтээгдхүүнээс хамгаалсан амьсгалын аппарат хэрэглэх хэрэгтэй. Галыг усаар унтраах нь их хэмжээний бохирдол үүсгэнэ.
Гал унтраах хэрэгсэл:
Гал руу шууд ус хэрэглэж болохгүй. Гал гарсан контэйнэрийг хөргөхийн тулд усаар шүршиж өгөх хэрэгтэй. Хуурай химийн болон нүүрсхүчлийн хийн гал унтраагуурыг ашигла. Контэйнэрт гарсан галыг бүрэн унтартал их хэмжээний усаар хөргөх хэрэгтэй.
Аюул гарсан тохиолдолд:
Асгарч гоожсон хэсгийг муу усны хоолой, усны шугам хоолой руу урсахаас зайлсхий. Хувийн хамгаалах хэрэгсэлтэй ажиллах шаардлагатай. Асгарч гоожсон талбайг тусгаарлаж онцын хэрэгцээгүй болон хамгаалах хувцас, хэрэгсэлгүй хүмүүсийг ойртуулахгүй байх шаардлагатай. Гоожсон хэсгийг усаар шүршиж шингэлэн ууршилтыг багасгана. Асгарч гоожсон хэсэгт элс, шороо мэтийн инертийн материалаар шингээн авч химийн хаягдал бодисын саванд цуглуулах хэрэгтэй.
Модны үртэс мэтийн шатамхай материалыг хэрэглэж болохгүй. Цэвэрлэгээний дараа асгарч гоожсон талбайг содын уусмалаар болон шохойн уусмалаар угаах хэрэгтэй. Усаар унтраах тохиолдолд муу усны суваг, шуудуу руу урсгаж болохгүй.
Хадгалах/ачиж зөөх:
Шатамхай материалтай хамт хадгалж болохгүй. Хэрэглэхгүй үед хуурай сэрүүн, агааржуулалт бүхий газар агуулахад хадгална. Механик гэмтлээс сайтар хамгаалж гал авалцах эх үүсвэрүүдээс тусгаарлан хадгална. 230C -с дээш температурт хадгалж болохгүй.
Ачиж зөөсний дараа усаар сайн угаа. Агааржуулалт сайтай нөхцөлд ачиж буулгах ажлыг хийж гүйцэтгэнэ. Хаалттай контэйнэрт хадгал. Арьс, нүдэнд бүү хүргэ, амьсгалж, залгиж болохгүй. Бохирдсон хувцасыг хэрэглэхээсээ өмнө сайн угаа.
Гадаад орчноос аюул учруулах/хувь хүний хамгаалалт:
Энэ материалыг хадгалах, ашиглах байгууламж байгуулага нь нүд угаах ба аюулгүй байдлын шүршүүр тоноглогдсон байх ёстой. Агаажуулалтын системтэй байх хэрэгтэй.
Агаар орчинд аюул учруулах хязгаар:
Арьс, нүдээ хамгаалсан тохиромжтой хамгаалалын хувцас, нүдний шил эсвэл нүдний хаалт, бээлий, амьсгалын аппарат өмсөх.
Физик ба химийн шинж чанар:
Гадаад төлөв байдал: | Өнгөгүй, шингэн |
Үнэр: | Спирт, дарс, виски шиг үнэртэй |
Уусах чанар: | Усанд бүрэн уусна |
Нягт: | 25 оС-ийн үед 0,789 г/см3 |
рН: | Тодорхойлоогүй |
Буцлах температур: | 780C |
Хайлах температур: | -1140C |
Уурын нягт: (Агаар=1) | 1,59 |
Уурын даралт (мм. муб): | 59,5 hbar (44.6 mmHg) at 20 deg C |
Гал асах температур: | 3630C |
Доод дэлбэрэлтийн хязгаар: | 3.3% |
Дээд дэлбэрэлтийн хязгаар: | 19% |
Тогтвортой ба урвалд орох чадвар:
Тогтвортой чанар:
Ердийн нөхцөлд хэрэглэх ба хадгалах үед тогтвортой.
Задралын үеийн аюултай бүтээгдхүүнүүд:
Гал гарсан тохиолдолд нүүрсхүчлийн оксидыг үүсгэнэ. Агаартай холилдох үед тэсэрч, дэлбэрэх аюултай уурыг үүсгэнэ.
Хамт хадгалахад хориотой бодисууд:
Шүлтийн металлууд, аммиак, исэлдүүлэгч урвалжууд, устөрөгчийн хэт исэл
Зайлсхийх нөхцлүүд:
Шатамхай бодис, металл, илүүдэл дулаан, механик гэмтэл, хамт хадгалж болохгүй бодисууд, исэлдүүлэгчид, нарны шууд тусгал
Хор аюулын тухай мэдээлэл:
Хордлогын өгөгдөл:
Амаар (харх) LD50: 7,060мг/кг; амьсгалах (харх) LC50: 20000 ppm.
Байгаль орчинд нөлөөлөх байдал:
Хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө: Усан орчинд үзүүлэх хоруу чанар: (LC50): 14000 мг/л 96 цаг (хулд загас), жараахай 11200 мг/л
Био задралын бүтээгдэхүүн: Богино хугацаанд био задрал үүсгэхгүй. Харин урт хугацаанд бүтээгдэхүүн био задрал үүсгэж болно.
Био задралын бүтээгдэхүүний хоруу чанар: задралын бүтээгдэхүүн нь уг бодисоос бага хоруу чанартай.
Хог хаягдлыг устгах:
Хог хягдлыг олон улсын болон орон нутгийн дүрэм журмын дагуу устгана.
Тээвэрлэх:
Тээвэрлэх нэр: Ethanol
UNNA: 1170
Аюулын ангилал: 3 /шатамхай шингэн/
Ачих ангилал: II