Сэгсрэгчтэй усан ванн 18 л / Shaking water bath 18 L

 0

Биологи, Биотехнологийн салбар, лабораторид дээжийг сэгсрэх шууд дүрж хөргөхөд ашигладаг.

Daihan® брэндийн дижитал нарийвчлалтай сэгсрэгчтэй усан ванн “MaXturdy™” 18, 30, 45 литрийн багтаамжтай, хөндлөн хөдөлгөөнтэй, универсал пүршин суурь тавиуртай.

  • Солонгос улсад үйлдвэрлэсэн.
  • 2 жилийн баталгаат хугацаатай.
  • CE-ээр баталгаажсан.
  • Бүтээгдэхүүн хариуцлагын даатгалтай.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай сериал дугаараар хянагддаг, өгөгдлийн суурь системтэй.
  • Check Mark 24 цагийн дотор мэдэгдэж барааг буцаах боломжтой
  • Check Mark 300.000₮ - с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй
  • Check Mark 300’000₮ -с дээш бол УБ-т 5000₮ хүргэнэ
харьцуулах

Бүтээгдэхүүний онцлог

  • Дижитал чичиргээ хянагч нь температурын нарийвчлалыг ч хянах боломжтой.
  • Дижитал хяналтын систем нь хурдны нарийвчлалыг хянах боломж олгодог.
  • Өндөр гүйцэтгэлтэй сэгсрэх хөдөлгүүр нь хамгийн бага дуу чимээ, чичиргээтэй, жигд сэгсрэх хөдөлгөөнтэй.
  • Пүршин тавиурыг цэвэрлэх, задлахад хялбар.
  • Сэгсрэх механизм дуу чимээ маш багатай, оюуны өмчөөр баталгаажсан.
  • LCD дижитал дэлгэц Jog-Dial хяналтын систем нь оюуны өмчөөр баталгаажсан.
  • Зэвэрдэггүй ган материалаар хийсэн, бат бэх удаан эдэлгээтэй, өндөр үр ашигтай дулааны ажиллагаатай.
  • Бүх төрлийн колбо, тюбүүд (2 л хүртэл) байрлуулах боломжтой зэвэрдэггүй ган пүршин тавиуртай.
  • Бодит температур болон заасан температурын хоорондох зөрүүг хэрэглэгч өөрөө тохируулдаг (±10.0ºC).
  • Хэт температур, хэт гүйдлийн хамгаалалт, мэдрэгчийн алдаа илрүүлдэг.
  • Дижитал цагны функцтэй, цагийг ухраах, ажлуулах хянах боломжтой.

Хэрэглээ

  • Гибридизацийн хэрэглээ
  • Эсийн өсгөвөр
  • Бактерийн өсгөвөр
  • Молекул биологийн шинжилгээнд ашиглахад нэн тохиромжтой.

 

Техникийн үзүүлэлт

Брэнд Daihan
Үйлдвэрлэсэн улс Солонгос
Бүтээгдэхүүний нэр Сэгсрэгчтэй усан ванн
Загвар “MaXturdy™18” “MaXturdy™30” “MaXturdy™45”
Багтаамж 18 л 30 л 45 л
Erlenmeyer колбоны дээд тоо хэмжээ 250 мл × 6ш

500 мл × 4ш

1000 мл × 1ш

250 мл × 10ш

500 мл × 8ш

1000 мл × 3ш

250 мл × 18ш

500 мл × 15ш

1000 мл × 8ш

Температурын нарийвчлал, хүрээ Тасалгааны температур. +5ºC – 100ºC, ±0.1ºC
Температурын нягтаршил 0.1ºC – дэлгэц, 0.1ºC – хяналт
Температурын жигд байдал, залгагдах төхөөрөмж ±0.5ºC, PT100
Халаах хүчин чадал 1.4 кВт 1.8 кВт 2.4 кВт
Сэгсрэх хурд, нягтаршил 20 ~ 250 rpm, 1rpm – дэлгэц /1rpm – хяналт
Сэгсрэх далайц (мм) 15, 20, 30 боломжтой (өгөгдмөл утга 20)
Хугацаа, дохиолол 99 цаг 59 мин (Ухраах, ажлуулах, үргэлжлүүлэх), Алдаа заасан болон хугацаа дууссан үед дохиололтой.
Дэлгэц Дижитал LCD гэрлэн функцтэй
Хянах дэлгэц Jog-Shuttle товчтой (эргүүлэх+дарах) Fuzzy хянагч
Аюулгүйн унтраалга Хэт температур, хэт гүйдлийн хамгаалалт, мэдрэгчийн алдаа илрүүлдэг
Тавиур Зэвэрдэггүй ган пүршин тавиуртай, олон төрлийн хэрэглэгдэхүүнд зориулсан
Ус зайлуулах хавхлаг Угсрагдсан
Материал Зэвэрдэггүй ган (#304) – Дотор, Гадна тал нунтаг гангаар бүрсэн
Хэмжээ Дотор (мм) 300×300×h200 500×300×h200 600×380×h200
Гадна (мм) 563×353×h340 763×353×h340 863×433×h340
Багласан хэмжээ ба бохир жин 620×420×h450 24 кг 820×420×h450 26 кг 920×500×h450 32 кг
Шаардлагатай хүчдэл 1 фаз, 120 Вольт, 60 Гц эсвэл 230 Вольт, 50/60 Гц

 

“DAIHAN Scientific Group” компаний тухай

DAIHAN Scientific Group нь 1980 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд лабораторийн багаж хэрэгсэл, эмнэлгийн хэрэгслийн иж бүрдэл, тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг явуулдаг компани юм.

DAIHAN брэнд нь дэвшилтэд технологид суурилсан дэлхийд өрсөлдөхүйц чанартай, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллагуудад өндөр чанартай, найдвартай бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Түүнчлэн DAIHAN брэнд нь Европ, Хойд Америк, Япон, Монгол зэрэг 70 гаруй оронд IoT-д суурилсан Smart-LabTM болон бүрэн мэдрэгчтэй дэлхийд анхдагч технологиор хийгдсэн бүтээгдэхүүнээ экспортлодог. Бүтээгдэхүүний дизайн, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, чанарын хяналт, үйлчилгээг шинэлэг, дэвшилтэт технологид тулгуурлан гүйцэтгэдэг бөгөөд CE сертификат,    CE-MDD болон ISO 9001, ISO 13485 чанарын гэрчилгээтэй.

Манай ГРИЙН ХИМИСТРИ ХХК нь DAIHAN брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 2015 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд өөрсдийн борлуулсан бүх бүтээгдэхүүнийхээ суурилуулалт, сургалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Бид та бүхэнд өндөр нарийвчлал, найдвартай ажиллагаа, баталгаат засвар үйлчилгээг 1-2 жилийн хугацаатайгаар санал болгож байна.