Хөндлөн урсгалт ламинар бокс – Horizontal laminar flow cabinet

 0

Ламинар бокс нь биологийн дээж эсвэл ямар нэгэн тоосонцорт мэдрэмтгий материалыг бохирдохоос урьдчилан сэргийлэх зориулалттай төхөөрөмж юм. Агаарыг HEPA шүүлтүүрээр соруулж,  маш жигд ламинар урсгалаар гадагш үлээх замаар тоосонцоргүй цэвэр орчинг бүрдүүлдэг. Энэхүү агаарын урсгал нь дээжийг хамгаалах зориулалттай.

Ашиглахын өмнө ламинар боксыг 15 минутын турш UV гэрлээр ариутган доторх нян бактерийг устгана. UV гэрэл нь хорт хавдар үүсгэдэг тул ламинар боксыг ашиглаж байх үедээ UV гэрлийг унтраах хэрэгтэй.

  • Check Mark 24 цагийн дотор мэдэгдэж барааг буцаах боломжтой
  • Check Mark 300.000₮ - с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй
  • Check Mark 300’000₮ -с дээш бол УБ-т 5000₮ хүргэнэ
харьцуулах

Хэрэглээ

  • Биологийн лаборатори
  • Эмнэлгийн байгууллага
  • Судалгааны лаборатори

Бүрэлдэхүүн хэсэг

  • Эх бие нь зэвэрдэггүй гангаар хийгдсэн тул бат бөх, эдэлгээ удаантай.
  • Ажлын тавцан – зэвэрдэггүй гангаар хийгдсэн, туршилт хийхэд зориулагдсан тавцан.
  • Шүүлтүүр нь төхөөрөмжийн дээд хэсэгт байрладаг бөгөөд тоосонцор болон зарим бичил биетүүдийг ажлын орчинд орохоос хамгаална.
  • HEPA шүүлтүүр нь ажлын орчинг ариутгадаг. Маш нарийн шүүлтүүрээр тоосонцор болон үлдсэн бичил биетнүүдийг шүүнэ.
  • Үлээгч нь агаарыг сорж, үлээх зориулалттай.
  • UV гэрэл нь ажлын орчин дахь нян бактерийг устгана.
  • LED гэрэл нь ламинар боксийг ашиглах үед ажлын орчинг гэрэлтүүлэх зориулалттай.

Ажиллах зарчим

  • Ашиглахын өмнө ламинар бокс-д UV гэрэлт өртөмтгий зүйл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
  • Урд талын шилийг хааж UV гэрлийг 15 минутын турш асааж ариутгана.
  • Хэт ягаан туяаны гэрлийг унтраана.
  • Туршилт эхлэхээс 5 минутын өмнө агаарын урсгалыг асаана.
  • Урд талын шилийг нээж LED гэрлийг асаана.
  • Илүү сайн ариутгахын тулд 70%-ийн спирт гэх мэт ариутгагч бодис ашиглаж болно.
  • Ашиглаж дууссаны дараа агаарын урсгал, LED гэрлийг унтрааж, шилэн хаалтыг бүрэн хаана.

Дагалдах зүйлс

  • LED гэрэл
  • UV гэрэл *2
  • Усны хамгаалалттай залгуур
  • Хийн цорго
  • Усны цорго (зөвхөн BBS-H1800 загварт)

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой.