Аналитик жин 220г

 0

Солонгос улсад үйлдвэрлэсэн Аналитик жин нь:

  • CE чанарын сертификаттай
  • 2 жилийн баталгаат хугацаатай
  • Эргонамик загвар
  • 5-350С температурт ажиллана
  • Гадаад тохируулгатай
  • Тохируулах товчлуур болон LCD дэлгэцтэй
  • Тоон шугаман тохируулгатай
  • Жинлэж буй зүйлд хялбар нэвтрэх зориулалттай 3 гүйдэг хаалгатай хамгаалалтын шилтэй
  • Олон төрлийн жингийн нэгжээр хэмжих боломжтой (грам, карат, гран, унц …)
  • 80/90мм жингийн тавагтай
  • RS232 цуваа интерфэйстэй
  • Цахилгаан соронзон хүчний жинлэх системтэй
  • Жинг тохируулах 200 гр жингийн туухай дагалдана
  • Check Mark 24 цагийн дотор мэдэгдэж барааг буцаах боломжтой
  • Check Mark 300.000₮ - с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй
  • Check Mark 300’000₮ -с дээш бол УБ-т 5000₮ хүргэнэ
харьцуулах

Танилцуулга
Аналитик жин нь хатуу биет, шингэн, нунтаг бодисын массыг тодорхойлоход ашиглагддаг нарийн хэмжих хэрэгсэл юм. Энэхүү аналитик жин нь чанартай, найдвартай хэмжилт хийдэг, давхар хамгаалалтын шилтэй, эргономик товчлуур, гадаад тохируулгатай.
Бүх түвшиний лаборатори, судалгааны газар, эм, хүнс, хуванцар болон химийн үйлдвэрлэл, чанарын баталгаажуулалтын лаборатори гэх мэт газруудад ашиглахад тохиромжтой.

Төхөөрөмжийг ашиглах тухай:
Эхний алхам нь жинг тэгш гадаргуу дээр хөдөлгөөнгүй байрлуулж доод булан дахь тэгш-усыг доор байрлах эрэг шургаар тохируулж тэгш хэмд байрлуулна. Дараа нь урд талын дэлгэц дээрх асаах товчлуур дээр дарж жинг асаана.
Жингийн хамгаалалтын шилэн хаалтыг онгойлгож, дээжийг тавган дээр байрлуулж жинлэнэ. Шилэн хаалтыг хаасны дараа дэлгэц дээр тоон утга гарч ирнэ.
Шингэн, нунтаг бодисыг жинлэхдээ тохирох савыг ашиглана. Савыг тавган дээр тавьж, тэнцвэрийг тэглэж дараа нь дээжийг хийж шилэн хаалтыг хаана. Жингийн хамгаалалтын шилэн хаалтыг хаасны дараа дэлгэц дээр тоон утга гарч ирнэ.
Хэрэв тавган дээр ямар нэгэн бодис асгарсан бол сайтар цэвэрлэх хэрэгтэй. Жинг хэрэглэж дууссаны дараа унтраана.

Анхааруулга
Аналитик жин нь мэдрэмтгий төхөөрөмж тул агаарын урсгал, температур болон бусад физик хүчин зүйлсийн нөлөөнд амархан өртдөг. Үүнийг багасгахын шилэн хаалтыг хаалттай үед жинг тодорхойлох, нам гүм, цэвэр, температурын хяналттай, хуурай аюулгүй газар байрлуулах хэрэгтэй.

Техникийн үзүүлэлт

Брэнд Daihan
Үйлдвэрлэсэн улс Солонгос
Загвар WBA-220
Жингийн хязгаар 220 гр
Жингийн таваг 80 мм
Хэмжилт 0.1 мг
Давтамж 0.1 мг
Шугаман хамаарал 0.1 мг
Ажиллах температур 5~350C
Жингийн нэгж Грам, карат
Тохируулга Гадаад тохируулгатай (External)
Дэлгэц LCD дэлгэцтэй
Хэмжээ,  цэвэр жин 190*240*265 мм, 6.3 кг
Хайрцагны хэмжээ 290*420*490 мм
Нийт жин 8.3 кг
Шаардагдах хүчдэл AC 220 В, 50/60 Гц