Пестицидийн үлдэгдэл хэмжигч – Pesticide residue meter

 0

Пестицидийн үлдэгдэл хэмжигч нь жимс, хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүнд агуулагдах фосфор, карбонат, органик пестицидийг богино хугацаанд, үнэн зөв тодорхойлдог. Энэ хэмжигч нь колориметрийн аргад үндэслэн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлын хэмждэг.

Фосфор, карбонат пестицид нь холинэстеразын (мэдрэлийн систем) хэвийн үйл ажиллагааг саатуулдаг бөгөөд дарангуйлах түвшин нь пестицидийн агууламжтай шууд  хамааралтай байдаг. Хэвийн нөхцөлд фермент нь мэдрэлийн дамжуулагч метаболит-ийн гидролизийг хурдасгадаг бөгөөд гидролиз болсон бүтээгдэхүүн нь өнгөт урвалжтай урвалд орж, шар өнгөтэй бодис үүсгэдэг. Спектрофотометр ашиглан 412 нм долгионы уртад шингээлтийн өөрчлөлтийг хэмжиж, дээжинд агуулагдах фосфор, карбонат пестицидийн үлдэгдлийг тодорхойлно.

  • Check Mark 24 цагийн дотор мэдэгдэж барааг буцаах боломжтой
  • Check Mark 300.000₮ - с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй
  • Check Mark 300’000₮ -с дээш бол УБ-т 5000₮ хүргэнэ
харьцуулах

Хэрэглээ

Жимс, хүнсний ногооны пестицидийн үлдэгдэл хэмжигчийг:

  • Хөдөө аж ахуй
  • Мэргэжлийн хяналтын газар
  • Эрүүл мэндийн байгууллага
  • Байгаль орчны газар
  • Хүнсний ногооны бөөний зах
  • Хүнсний ногооны үйлдвэр
  • Дэлгүүр, худалдааны төв зэрэг газруудад халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Онцлог

  1. 8 см хэмжээтэй LCD дэлгэцтэй, андройд систем тул ажиллахад хялбар.
  2. Төхөөрөмж дээрх микропринтер нь зураасан код хэвлэнэ. Үндсэн дэлгэц нь:
  • Хүнсний ногооны нэр
  • Пестицидийн агууламж (тоон)
  • Шаардлага хангасан эсэх
  • Туршилтын огноо
  • Нэгж (төхөөрөмж дээр өөрчилж болно)
  • Өргөрөг, уртраг
  • Температур
  • Чийгшил болон бусад үзүүлэлтүүд.
  1. Төхөөрөмж дээр 40 гаруй хүнсний ногооны нэрийг тохируулж болно.
  2. Төхөөрөмжийг асаах үед гэрлийн эх үүсвэрийг автоматаар тохируулдаг.
  3. 200,000 мэдээллийг хадгалах боломжтой. Автомат мэдээлэл хадгалах функцтэй, тог тасарсны дараа хадгалагдсан мэдээлэл устахгүй.
  4. Хэмжилтийн хугацаа болон стандартын дээд хязгаарыг төхөөрөмж дээр тохируулах боломжтой.
  5. Хэмжилтийн 8 сувагтай бөгөөд тэдгээрийг нэгэн зэрэг болон тусад нь хэмжих боломжтой.
  6. Хадгалагдсан мэдээллийг компьютерт оруулахдаа 4G/Wifi ашиглана.
  7. Хэрэглэгчийн нэр, нууц үгийг тохируулах боломжтой.
  8. Мэдээллийг тус тусад нь болон хамтад нь устгаж, хэвлэж, ангилж, шүүх боломжтой.

Программ хангамжийн функцууд

  1. Параметр бүрийн жиших муруй, хамгийн их, хамгийн бага, дундаж утгыг харуулж, томруулж, жижигрүүлнэ.
  2. Платформ дээрх мэдээллийг татаж авч, дүн шинжилгээ хийж, хэвлэх боломжтой.
  3. Их хэмжээний мэдээллийг хадгалах багтаамжтай.
  4. Мэдээллийг экспортлож, импортлох боломжтой.
  5. Програм хангамжийг онлайнаар шинэчлэх боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой.