Химийн шинжлэх ухааныг сошиал орчноор дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлж, хүүхэд, залуусын химийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, химич мэргэжлийг сурталчлан таниулах, хамтран хөгжүүлэх зорилгоор  нээлттэй уулзалт хэлэлцүүлэг танхим болон онлайн гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Сошиал орчинд химийн шинжлэх ухааны талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэн санал бодлоо илэрхийлдэг 30 гаруй групп байдаг. Эдгээрээс энэхүү үйл ажиллагаанд танхим болон онлайн хосолсон хэлбэрээр нийт 35 хүн оролцож өөрсдийн явуулж буй үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар нээлттэй ярилцлаа.

Түүнчлэн Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир

ЕБС-ийн хүүхдүүдийн химийн хичээлийн талаарх ойлголт, мэдлэгийн нэмэгдүүлэхэд сошиал орчны нөлөөллийн талаар санаа бодлоо илэрхийлж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтанд оролцсон болон оролцохоор бүртгүүлсэн 80 хүн үзэл бодлоо санал хэлбэрээр ирүүлснийг хүлээн авч, цаашдын сошиал орчин дахь үйл ажиллагаа улам эрчимжүүлэх, саналуудыг тусгаж ажиллах талаар ярилцлаа.