“WATER CHEMISTRY-2025” УСНЫ ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.
“Грийн химистри” ХХК санаачлан “Монгол улсын их сургууль”, “Монголын химичдийн хөгжлийн ассоциаци” ТББ-тай хамтран
НҮБ-аас зохион байгуулдаг “Дэлхийн усны өдөр”-т зориулан
Монгол Улсад усыг хими, химийн технологийн аргаар боловсруулан их, бага хэмжээгээр үйл ажиллагаандаа ашиглаж байгаа
уул уурхай, үйлдвэр болон сорилт, туршилт, судалгаа хийдэг бүх төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд
“WATER CHEMISTRY-2025” онол, практикийн хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Оролцогчид тус хурал, хэлэлцүүлэгт өөрийн ашиглаж байгаа хими, химийн технологийн хуучин, шинэ технологи, сорил, туршилт, судалгаа, арга аргачлалыг илтгэл хэлбэрээр танилцуулж оролцоно
Илтгэлийг хүлээн авах хугацаа:
2025 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл Microsoft Word файлаар илтгэлд тавигдах шаардлага, удирдамжид заасан дагуу бэлтгэж ирүүлнэ.
Хурал, хэлэлцүүлэг:
2025 оны 04-р сарын 11-нд болно.
Хаана:
УБ хот, МУИС-ийн 1-р байр, Дугуй танхим
Ерөнхий зохион байгуулагч:
Грийн химистри ХХК
Хамтран зохион байгуулагч:
Монгол Улсын Их Сургууль,
Монголын химичдийн хөгжлийн ассоциаци ТББ
Шилдэг илтгэлийг шалгаруулж урамшуулна:
Үйлдвэрлэл, практик төрөлд
1-р байр – 1,000,000 төгрөг
2-р байр – 500,000 төгрөг
Сорилт, туршилт төрөлд
1-р байр – 1,000,000 төгрөг
2-р байр – 500,000 төгрөг
Судалгаа, шинжилгээ төрөлд
1-р байр – 1,000,000 төгрөг
2-р байр – 500,000 төгрөг
Удирдамж болон холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг
http://www.greenchemistry.mn/waterchemistry2025/ веб сайт болон доорхи утасруу холбогдон авах боломжтой.
Холбоо барих:
7777 0199, 8022 1155, 8022 3300, 88008923