Page 200 - GreenChemistry2023 Emhetgel
P. 200
40
60
80
100
Зураг 4. II шаттай дахин эфиржилтийн дээд үеийн гарц хугацаанаас хамаарах нь. а) СДӨ, б)
ҮТ
(Нөхцөл: I шат 0.5% H 2 SO 4 , 65 о С, 1500 эрг/мин, II шат 1:6:1/20 NaOH, 65 о С, 1500
эрг/мин)
Дээрх графикаас харахад СДӨ-өөс биодизель гарган авах урвалын I шатны хугацааг 60
минутаар, II шатны хугацааг 15,30, 60, 90 минутаар явуулахад дээд үеийн гарц 65,2%, 83.3%,
90,1%, 90,4%-тай өндөр гарсан. Харин I шатны хугацааг 30 минутаар, II шатны хугацааг 15,
30, 60, 90 минутаар явуулахад дээд үеийн гарц 10,6%, 10.7%, 13.3%, 15.7% буюу маш бага
хэмжээтэй гарсан. Энэ нь урвалын эхний шатыг 60 минутаас богино явуулахад чөлөөт тосны
хүчлийг шаардлагатай хэмжээнд нь хүртэл бууруулж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл 60
минутаас богино хугацаанд I шатны урвал бүрэн явагдаагүйг баталж байна.
СДӨ-ний I, II шатны урвалын хугацаа тус бүр 60 мин байхад дээд үеийн гарц сайтай, 90.1%
гарсныг зураг 4а-аас харж болно. Мөн I шатны хугацааг 60 минут, II шатны хугацааг 90 минут
болгон нэмэгдүүлэхэд дээд үеийн гарц төдийлөн нэмэгдэхгүй тогтмолжсон. Иймд урвалын
тохиромжтой хугацааг I, II шатанд тус тус 60 минут болохыг багц туршилтуудаар тогтоолоо.
Гарган авсан биодизель буюу дээд үеийн хими, техникийн үзүүлэлтүүд
Туршилтанд хэрэглэсэн тосны түүхий эдээс хонины шөлний тос (ХШТ)-ноос биодизелийн
дээд үеийг гарган авч чадаагүй юм. Туршилтанд хэрэглэсэн тоснуудаас энэ тос л зөвхөн
хүнсэнд буюу хоол хийх явцад ашиглагдсан учир устай холилдсон байсан. Мөн энэ тос нь
СДӨ, ҮТ-той харьцуулахад хүчлийн тоо багатай байсан хэдий ч зууралдлага хамгийн
өндөртэй байгаа нь биодизель гарган авахад хүндрэлтэй байсан болов уу.
Хүснэгт 3. Түүхий эд тос ба гарган авсан биодизелийн хими, техникийн үзүүлэлтүүд
№ Дээж
Хүчлийн тоо,
мг KOH/г
Хуудас 123