Page 195 - GreenChemistry2023 Emhetgel
P. 195

эфиржүүлэх боломжтой болохыг харуулж байна [9].


            Хүснэгт 1. Түүхий эд тосны хими техникийн үзүүлэлтүүд

            Үзүүлэлтүүд АУТ ХСТ ЯДӨ СДӨ ҮТ ХШТ

            Хүчлийн тоо, мг KOH/г 1.79 2.72 2.98 27.87 5.41 3.80
            Нягт, г/см 3 0.922 0.917 0.936 0.928 0.925 0.923

            Кинематик 40 о С-д 36.1 34.9 42.9 42.5 - 50.0


            3



            зууралдлага, мм 2 /сек 80 о С-д - - 13.8 - 14.4 -
            Харин бусад тосны хувьд хүчлийн тоо өндөртэй байгаа тул 2 шаттай дахин эфиржүүлэх

            урвал явуулах шаардлагатай болохыг харуулж байна. Мөн эдгээр дээжүүдээс хоол хийх

            явцад ашиглагдсан ганц тос нь ХШТ байсан бөгөөд СДӨ, ҮТ-той харьцуулахад хүчлийн тоо

            багатай байгаа хэдий ч зууралдлага хамгийн өндөртэй байгаа нь хоол хийж, халаах явцад
            полимержиж, молекул масс өндөртэй бодис үүсгэсэн байж болохыг харуулж байна.

            Судалгааны арга зүй

            Судалгаанд авсан тосны түүхий эд бэлтгэх үе шатыг Зураг 1-д, дахин эфиржүүлэх аргаар
            биодизель гарган авах туршилт судалгааны ерөнхий арга зүйг Зураг 2-т тус тус үзүүлэв.



            Зураг 1. Түүхий эд бэлтгэх явцын бүдүүвч Зураг 2. Судалгааны ерөнхий арга зүй

            Туршилтыг нэг болон хоёр шаттай дахин эфиржүүлэлт ашиглан гүйцэтгэсэн. Тосны дээжээс
            30 г жигнэн авч урьдчилсан боловсруулалтыг хүчлийн катализатор ашиглан тосны жингийн

            1%, 0.5%, 0.25%-аар авч, дахин эфиржүүлэлтийг тос:метанол:шүлтийн катализаторын

            молийн харьцааг 1:6:1/30, авч урвалыг явуулсан.
            Урвалын хоёр дахь үе шатыг 65 температурт 30-180 минутын хугацаанд соронзон хутгагчтай

            халаагуур ашиглан эргэлтийн хурдыг 250-1500 эрг/мин хооронд өөрчлөх замаар

            лабораторийн нөхцөлд явуулсан. Дахин эфиржүүлэлтээр үүссэн биодизель нь дээд үедээ
            ялгардаг бөгөөд туршилт амжилттай явагдсан эсэхээс хамаарч биодизелийн стандартын

            шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үүсэж байгааг эхний ээлжинд тодорхойлох боломжгүй

            байдаг учир бид биодизелийн гарц гэхээсээ илүү дээд үеийн гарц гэж томъёолоод явсан.






                                                                                                 Хуудас 118
   190   191   192   193   194   195   196   197   198   199   200