Page 194 - GreenChemistry2023 Emhetgel
P. 194
гарган авдаг. Харин дөрөв дэх үеийн түүхий эдэд болон нарны энергийг хуримтлуулж
биомассыг үйлдвэрлээд, дараа нь хоёр дахь үеийн био түлштэй ижил процессоор түлш
болгон хувиргах түүхий эдийг авч үздэг [6-8].
Амьтны гаралтай өөх тос болон хоолны хаягдал тос нь хүчлийн тоо өндөртэй байдгаас үүдэн
үйлдвэрийн нөхцөлд тосны жингийн 2.5%-аас доош хүчлийн тоотой өөх тосыг нэг шаттай
буюу шүлтийн катализатороор дахин эфиржүүлж болдог. Харин тосны жингийн 3.0%-аас
дээш хүчлийн тоотой өөх тосыг хоёр шаттай буюу эхлээд хүчлийн катализатороор
эфиржүүлж хүчлийн тоог бууруулж байж дараагаар нь шүлтийн катализатороор эфиржүүлж
биодизель гарган авах боломжтой [9-10].
Өмнөх судлаачдын туршилтын үр дүнгээс харахад дахин эфиржүүлэлтийн урвалын
тос:спиртийн молийн харьцаа 6:1-ээс багагүй, 60℃-ээс багагүй температурт, хүчил шүлтийн
катализатор ашиглан 1 цагийн дотор урвал явагдаж дуусдагийг тэмдэглэсэн [11]. Шүлтийн
катализатороор ихэвчлэн натрийн гидроксид , калийн гидроксид () хэрэглэдэг бөгөөд метилат
натри (CH 3 ONa) хэрэглэх боломжтойг дурдсан байдаг [12-13]. Метанолын буцлах
температур
65°C байдаг учраас урвалыг хэт өндөр температурт явуулах нь метанолыг ууршуулж, алдах
магадлалтай. Үүнээс шалтгаалан үйлдвэрлэлд 60°С температурт дахин эфиржүүлэлтийн
урвалыг явуулах нь түгээмэл байдаг [14].
Судалгааны материал, арга зүй
Материал, түүхий эд
Уг судалгаанд хонины сүүлний тос (ХСТ), сарлагийн дотор өөх (СДӨ), ямааны дотор өөх
(ЯДӨ), хонины шөлний тос (ХШТ), “Натурал грасс ланд” компанийн үйлдвэрээс авсан тос
(ҮТ), харьцуулах зорилгоор ашигласан ургамлын тос (АУТ)-ыг дээж болгон авсан. Биодизель
гарган авах туршилтанд метанол (, 99.5%), шүлтийн катализатороор натрийн гидроксид (),
хүчиллэг катализатор болгон хүхрийн хүчил (, 96%) тус тус ашигласан.
Малын гаралтай өөх тосонд махны үйрмэг, булчирхай, хальс зэрэг хамт байдаг. Мөн мах
бэлтгэлийн явцад шороо, өвс ногоо наалдах, буруу хадгалалтын улмаас хөгцөрч муудах
тохиолдол их байдаг учраас цуглуулсан анхны түүхий эдийг механик бохирдлоос салгах
шаардлагатай байдаг. Судалгаанд авсан тосны түүхий эд бэлтгэх арга зүйг Зураг 1-д үзүүлэв.
Судалгаанд авсан тосны хими техникийн үзүүлэлтийг тодорхойлж Хүснэгт 1-д харуулав. ХСТ ,
ЯДӨ дээжний хүчлийн тоо бага байгаа нь АУТ-той нэгэн адил нэг үе шаттай дахин
Хуудас 117