Page 193 - GreenChemistry2023 Emhetgel
P. 193
Түлхүүр үг: Малын өөх тос, биодизель, дээд үе, дахин эфиржүүлэлт, хугацаа, эргэлтийн хурд
ОРШИЛ
Монгол улсын 2020 оны мал тооллогоор нийт мал сүрэг 67.1 сая байгаагийн дотор хонь
44.8%, ямаа 41.3%, үхэр 7.1%, адуу 6.1%, тэмээ 0.7%-ийг эзэлж байна. Энэ дүнгээс харахад
хонь, ямааны өөх тос нь түгээмэл, жилийн аль ч улиралд олдох боломжтой болох нь
харагдаж байна. Нэг хонины амьдын жин дунджаар 23.5 кг бөгөөд нэг хониноос дунджаар 3-4
кг өөх гарах боломжтой гэж үздэг байна [1]. Мөн мах бэлтгэлийн үед малын дотор өөх нь
ихээр хаягдаж, ихэнх айлууд хоол хийхдээ гадар өөхийг ялгаж, хэрэглэхгүй байгаа нь бидэнд
анзаарагддаг. Энэхүү хаягдаж байгаа өөх тосыг ашиглан импортын бүтээгдэхүүнийг орлох
биодизель түлш гарган авах боломжтой юм [2].
Биодизель бол газрын тосноос гаралтай дизель түлшийг орлох, уламжлалт бус эрчим хүчний
эх үүсвэрээс гарган авах боломжтой, байгаль орчинд ээлтэй био-түлш юм [3]. Биодизель нь
нүүрстөрөгчийн дутуу исэл болон бусад бохирдуулагч бодисыг бага ялгаруулдаг учраас
эрдэмтэн судлаач, үйлдвэрлэгчдийн сонирхлыг татдаг. Биодизелийг худалдааны дизель
түлштэй эзлэхүүний 20% хүртэл харьцаагаар хольж дизель түлшний стандартын шаардлага
хангасан тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрдөг. Биодизель түлш үйлдвэрлэх янз бүрийн
урвалууд байдгаас хамгийн түгээмэл ашиглагддаг урвал нь дахин эфиржүүлэлтийн урвал юм.
Энэ урвалаар биодизель гарган авах үндсэн арга нь глицеринийг зайлуулж, метанолын
эфирийг нэмэгдүүлэх арга юм. Урвалын томьёог доор үзүүлэв [4-5].
(1)
2
Тосноос биодизель гарган авах дахин эфиржүүлэлтийн урвал
Эрдэмтдийн сүүлийн үед хийсэн тойм судалгаанаас харахад биодизель түлш үйлдвэрлэлд
ашигладаг түүхий эдийг дөрвөн үед хуваан авч үздэг. Эхний үеийн түүхий эдэд хүнсний
зориулалттай үр тарианаас гаргаж авсан бүх төрлийн тосыг, хоёр дахь үеийн түүхий эдэд
хүнсний бус зориулалттай үр тарианы тосыг, гурав дахь үеийн түүхий эдэд замгийн биомасс,
хоолны хаягдал тос, амьтны гаралтай өөх тосыг үндсэн түүхий эдээр ашиглан биодизель
Хуудас 116