Page 188 - GreenChemistry2023 Emhetgel
P. 188

График 3. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн цусан дахь металын концентрацийн дескриптив статитик(насны бүлэг,
                                                         хүйсээр)
        Хүүхдийн цусан дахь металын хэмжээг гэрийнх нь дотоод орчны агаар дахь тухайн металын
        бохирдлоос хамаарсан байх таамаглалыг дэвшүүлж шалгав (График 4). Үүнээс харахад хүүхдийн
        гэрийн дотоод орчны агаар дахь хар тугалга болон никелийн концентраци нэмэгдэхэд хүүхдийн цусан
        дахь хэмжээ нь ихсэх зүй тогтол ажиглагдаж байна. Уг зүй тогтол манганд ажиглагдахгүй байна.
        Өөрөөр хэлбэл дотоод орчны агаар дахь хар тугалга, никелийн бохирдол тэдний цусанд уг металууд
        ихсэх шалтгаан болж байна.
















                  А. Хар тугалга                    B. никель                       D.Манган
                    График 4. Гэрийн дотоод орчны агаар дахь болон хүүхдийн цусан дахь хорт металын хамаарал
               Дэд бүтэцгүй нүүрс, шахмал түлшээр галлалгаа хийдэг байшин, монгол гэрт амьдардаг
        хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы хэмжээ орон сууцанд амьдардаг хүүхдүүдийнхээс их байна.
        Дэд бүтэцгүй гэр сууцны дотоод орчны агаар дахь тоосонцрын бохирдол орон сууцныхаас 1.7 дахин
        их байгаа нь хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы хэмжээ ихсэхэд нөлөөлж байна. Мөнгөн ус,
        манган, никелийн өртөлтөд сууц, халаалтын ялгаатай байдал төдийлөн ажиглагдахгүй байна.
        Цусан дахь хар тугалганы хэмжээг ундны усны эх үүсвэрээр харьцуулахад зөөврийн худгийн ус
        хэрэглэдэг хүүхдүүдэд хамгийн өндөр (3.71 мкг/дл), савласан ус хэрэглэдэг хүүхдүүдэд хамгийн бага
        (2.89 мкг/дл) хэмжигдсэн байна. Түүнчлэн хүнсний болон хүнсний бус зориулалтын пластик саванд
        усаа хадгалдаг айлуудын хүүхдийн цусан дахь хар тугалганы хэмжээ төмөр саванд ундны усаа
        хадгалдаг айлын хүүхдийнхээс их байна. Энэ нь ундны ус, түүнийг хадгалах сав нь хүүхдийн цусан
        дахь хар тугалганы өртөлтийн эх үүсвэр байх магадлалтайг илтгэж байна.
        Хар тугалга нь бага насны хүүхдийн эрүүл мэндэд төдийгүй хувь хүн болох төлөвшихөд нь оюуны
        чадамж, зан авирт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ДЭМБ-аас хүнийцусан дахь хар тугалганы хэмжээнд
        аюулгүй түвшин гэж байхгүйг мэдэгддэг. АНУ 1970-аад оноос хойш хүн амынхаа цусан дахь хар
        тугалганы хэмжээнг тандан судлах, орчин дахь өртөлтөд нь хяналт тавих,  түүнийг үе шаттайгаар
        бууруулах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж буй орнуудын нэг юм. 2015-2016 онд тус улсад хийгдсэн
        биомониторингийн судалгаанд үндэслэн бага насны хүүхдийн цусан дахь хар тугалганы лавлагаа
        хэмжээг 2021 онд шинэчлэн тогтоосон. Уг лавлагаа хэмжээ нь аюулгүй түвшин биш бөгөөд дээрх
        судалгаанд хамрагдсан 1-5 насны хүүхдийн цусан дахь хар тугалганы шинжилгээний дүнгийн  97.5% -
        ийн перцентиль утга юм. Өөрөөр хэлбэл хэн нэг америк хүүхдийн цусанд хар тугалга тодорхойлох
        шинжилгээний дүнг уг лавлагаа утгатай харьцуулж, нийт америк хүүхдүүдийнхээс ямар түвшинд
        байгааг дүгнэх зорилготой. Манай улсад хүүхдүүдийн цусан дахь хар тугалгыг тодорхойлох үндэсний
        түвшний өргөн хүрээний судалгаа хийгдэж байгаагүй тул үндэсний түвшний лавлагаа хэмжээ
        тогтоогдоогүй байна. Тиймээс бидний судалгаагаар тодорхойлсон цусан дахь хар тугалганы хэмжээг
        АНУ-ны Өвчний хяналтын төвөөс шинэчлэн тогтоосон 3.5 мкг/дл гэсэн лавлагаа утгатай харьцуулан
        дараах графикуудыг байгуулав.
        Хүйсээр харьцуулсан үзүүлэлтээр хөвгүүдийн 51%-ийнх нь цусан дахь хар тугалганы хэмжээ
        лавлагаа утгаас хэтэрсэн нь охидынхоос 10 функтаар их байна. Энэ нь эрэгтэй хүүхдийн тоглох зан
        үйлтэй холбоотой байж болох юм.











                                                                                                      Хуудас 111
   183   184   185   186   187   188   189   190   191   192   193