Page 186 - GreenChemistry2023 Emhetgel
P. 186

Хүснэгт 8. Судалгаанд оролцогчдын цусанд метал илрүүлэх шинжилгээний ерөнхий дүнд
                                                                 Шинжилгээний илрүүлэх доод хязгаар их үр
                                Шинжилгээний аргын илрүүлэх доод
         Элемент                                                             дүнтэй сорьц
                                        хязгаар, мкг/дл
                                                                       Тоо                 хувь
         Хүнцэл                             1.38                        -                  0%
         Хөнгөн цагаан                      2.48                        -                  0%
         Кадьми                             0.21                        -                  0%
         Манган                             0.04                       503                99.2%
         Никель                             0.66                        76                15.0%
         Хар тугалга                        0.70                       497                98.2%
        Манган нь байгаль дээр чулуулаг, хөрс, хоол хүнс, усанд тархсан элемент. ХҮнц.Тав хүртэлх насны
        хүүхэд хоногт дунджаар 1.5 мг манганыг хоол хүнсээр авч байх шаардлагатай. АНУ-ын Өвчний
        хяналтын төвийн судалгаагаар хүний цусан дахь манганы хэвийн хэмжээ 0.4-1.5 мкг/дл гэж
        тогтоосон. Хэдийгээр манган нь хүний биед бичил тэжээл ч гэсэн их хэмжээгээр өртсөн тохиолдолд
        гар салгалах, алхахад бэрхшээлтэй болох, нүүрний булчин татах зэрэг мэдрэлийн тогтолцооны эмгэг
        үүсгэдэг. Манганы өртөлтийн гол эх үүсвэр ихэнхдээ үр тариа, жимс, самар зэрэг хоол хүнсний
        бүтээгдэхүүн байдаг. Хүүхэд манганы хордлогод өртсөн бол зан үйл, санах ойн өөрчлөлт үүсэх, сурах
        чадвар буурах зэрэг мэдрэлийн тогтолцооны хөгжлийн эмгэг ажиглагддаг.
        Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 98.8%-д нь цусан дахь манганы концентраци шинжилгээний
        илрүүлэх хязгаарт хэмжигдсэн ба ерөнхий дүнгээр медиан утга 0.62 мкг/дл, 95%-ийн перцентиль утга
        1.12 мкг/дл тодорхойлогдов. Хүүхдүүдийн цусан дахь манганы концентраци аймаг, дүүргээс хамааран
        ялгаатай байсан ба хамгийн өндөр утга Говь-Алтай аймагт (медиан 0.79; 95%-ийн перцентиль1.23),
        хамгийн бага утга Баянзүрх дүүрэгт (медиан 0.42; 95%-ийн перцентиль0.95) хэмжигдэв. Цусан дахь
        манганы концентрацийн хамгийн бага ба их утга 0.08-1.12 мкг/дл байгаа нь АНУ-д хийгдсэн
        судалгаагаар тогтоогдсон хэвийн хэмжээ (0.4-1.5 мкг/дл)-ээс бага байна.Иймд цаашид бага насны
        хүүхдүүдийн бичил  тэжээл(микро элемент)-ийн нарийвчилсан судалгаа хийж, хоол тэжээл дэх
        манганы дутагдал байгаа эсэхийг тодорхойлох хэрэгцээ байна.
        Никель нь байгаль дээр газрын хөрс, галт уулын үнсэнд агуулагддаг хатуу, мөнгөлөг цагаан өнгөтэй
        метал. Олон төрлийн метал хайлш, зоос, метал эд зүйл, гоёл чимэглэлийг үйлдвэрлэхэд бусад
        металтай хольж хэрэглэдэг. Мөн никелийн нэгдлийг керамик эдлэлийг өнгө оруулах, батарей
        үйлдвэрлэхэд ашигладаг. Мөн тамхинд агуулагддаг. Ердийн хүн ам орчны агаар, ундны ус, хоол
        хүнсээр дамжсан никелийн нөлөөлөлд өртөх нь бий. Никелийн хордлогын үед амьсгалын зам хэт
        мэдрэгших, их хэмжээгээр өртсөн тохиолдолд хамрын хөндийн хучуур эсийн эмгэг тохиолддог.
        Никелийн нөлөөлөд арьсаар өртсөн бол дерматит, арьс мэдрэгших сөрөг нөлөөтэй. Нийт судалгаанд
        оролцогчдын 76 буюу 15.0%-ийнх нь цусны сорьцод никель шинжилгээний илрүүлэх хязгаарт
        хэмжигдсэн. Эдгээр хүүхдүүдийн 61.3% (n=47) нь агаарын бохирдол ихтэй байршил болох Баянзүрх
        дүүргийн хүүхдүүд бүрдүүлж байна. Мөн Баянхонгор аймгаас судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн
        20.8%-ийнх нь цусанд никель илэрсэн. Никелийн хор судлалын онцлог, биеэс ялгарах байдлаас нь
        хамаарч био-мониторингийн лавлагаа хэмжээг шээс болон ийлдсэнд байх хэмжээгээр нь тогтоодог.
        Бид судалгаанд оролцсон хүүхдүүдээс бүхэл цусны сорьц авч, нэг удаагийн шинжилгээгээр никель,
        бусад 11 төрлийн элементийг тодорхойлсон тул уг лавлагаа хэмжээтэй шууд харьцуулан дүгнэх
        боломжгүй. Гэхдээ судалгааны дүн цаашид агаарын бохирдолд өртдөг хүүхдүүдийн цусны ийлдсэнд
        никелийн био-мониторингийн шинжилгээ хийх хэрэгцээг байгааг харуулж байна.
        Хар тугалга нь байгаль дээр түгээмэл тархсан метал элемент ба зэврэлтэд тэсвэртэй, нягт ихтэй,
        бага температурт хайлдаг гэх мэт үйлдвэрлэлд ашигтай шинж чанартай тул гагнуур, батарейны
        тусгаарлагч, төмөр хоолой зэргийг үйлдвэрлэхэд өргөн ашигладаг. ДЭМБ-аас хар тугалгыг нийгмийн
        эрүүл мэндэд хамгийн сөрөг нөлөөтэй 10 бодисын нэгээр нэрлэдэг. Хүний биед нэвтрэх үндсэн зам
        нь хоол боловсруулах зам ба шалтгаан нь хар тугалганы агуулгатай хоол хүнс, ус, тоос зэрэг юм.
        Ажлын байрны орчинд хар тугалга агуулсан металыг хайлуулах, гагнах зэргийн үе  амьсгалын замын
        нэвтэрдэг.Мөн хар тугалганы нэгдлүүд нь хүний арьсаар нэвтэрдэг.
        Хүснэгт 9. Бага насны хүүхдийн цусанд метал тодорхойлсон шинжилгээний дүн
                                                        Цусан дахь концентраци, мкг/дл
         Агаар бохирдуулагчид
                                    УБ, БЗД   УБ, ХУД   Баянхонгор   Говь-Алтай   Өмнөговь   Дундаж
         Нийт түүврийн тоо            91        98         106         101         109         506
         Манганы шинжилгээний дүн



                                                                                                     Хуудас 109
   181   182   183   184   185   186   187   188   189   190   191