Page 189 - GreenChemistry2023 Emhetgel
P. 189
51% 67% 67% >3.5 мкг/дл
41% 46% 58%
40%
3%
Хөвгүүд Охид Бүгд
УБ, БЗД Говь-Алтай УБ, ХУД Баянхонгор Өмнөговь
Цусан дахь хар тугалганы концентраци Цусан дахь хар тугалганы концентраци 3.5
3.5 мкг/дл-ээс их хүүхдийн эзлэх хувь мкг/дл-ээс их хүүхдийн эзлэх хувь
График 5. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн цусан дахь хар График 6. Хүүхдийн цусан дахь хар тугалганы хэмжээг
тугалганы хэмжээг дүнг лавлагаа утгатай харьцуулсан лавлагаа утгатай харьцуулсан дүн, байршлаар
дүн
Аймаг, дүүргээр харьцуулсан үзүүлэлтээр УБ хотын Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай аймгийн
хүүхдүүдийн 67%-ийнх нь цусан дахь хар тугалганы хэмжээ лавлагаа утгаас хэтэрсэн дүнтэй байна.
Энэ үзүүлэлт Хан-Уул дүүрэгт 58% Баянхонгор аймат 40% байсан бол Өмнөговь аймагт хамгийн бага
буюу 3% байна.
Судалгаанд оролцсон хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы концентрацийн медиан болон 95%-ийн
перцентиль утгыг насны бүлгээр тооцоолон доорх графикаар харуулав. Үүнээс харахад 1 настай
хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы медиан хамгийн бага байгаа боловч 95%-ийн перцентиль утга
хамгийн өндөр байна. Бусад судлаачдын тогтоосноор 9-24 настай хүүхэд мөлхөх, гар, эд зүйлийг
амандаа хийх зан үйлтэй тул энэ насны бүлгийн хүүхдийн цусанд хар тугалганы концентраци их
байдаг. Энэ нь 1-2 настай хүүхдийн цусанд хар тугалга тодорхойлох илрүүлэг шинжилгээнд
хамруулдаг байх хэрэгцээг илтгэж байна (График 8).
7.5
6.0
5.5
4.8 5.0
3.5 3.3 3.5 3.2
2.7
1 нас 2 нас 3 нас 4 нас 5 нас
Медиан 95%-ийн перцентиль
График 7. Бага насны хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы концентрацийн медиан ба 95%-ийн перцентиль утга, насны
бүлгээр
Ерөнхий дүнгээр судалгаанд оролцсон 1-5 настай хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы
концентрацийн 97.5%-ийн перцентиль утга 5.98 мкг/дл тодорхойлогдов. АНУ-ын Өвчний хяналтын
төвөөс бага насны хүүхдийн цусан дахь лавлагаа утгыг тогтоосон зарчимд үндэслэн Монгол хүүхдийн
цусан дахь хар тугалганы лавлагаа утгыг 6.0 мкг/дл-ээр тогтоох нь зүйтэй.
Дүгнэлт
1. Бага насны хүүхдүүд өдрийн цагаар цэцэрлэгтэй байхдаа агаарын бохирдолд хамгийн их өртөж
байгааг судалгааны үр дүн харуулж байна. Тухайлбал, дунджаар судалгаанд оролцсон 1-5
настай хүүхдүүдийн 11.2% нь гэртээ оройн цагаар, 21.4,% нь цэцэрлэгтээ өдрийн цагаар
агаарын чанарын стандартын хүлцэх хэмжээнээс хэтэрсэн тоосонцортой орчинд байж
бохирдолд өртөж байна.
2. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн гэр, цэцэрлэгийн дотоод орчны агаарт хөнгөн цагаан,
берилли, бисмуть, кадьми, мөнгөн ус, манган, никель, хар тугалга, сурьма, цагаан тугалга, талли
Хуудас 112