Page 187 - GreenChemistry2023 Emhetgel
P. 187
Тоо 88 98 104 101 109 500
Илэрсэн
хувь 96.7% 100.0% 98.1% 100.0% 100.0% 98.8%
Деспкривтив статсик
Хамгийн бага 0.10 0.29 0.08 0.28 0.20 0.08
Медиан 0.42 0.66 0.62 0.72 0.79 0.62
Хамгийн их 2.29 2.39 1.89 1.71 1.7 2.39
95%-ийн перцентиль 0.95 1.11 1.10 1.23 1.08 1.12
Никелийн шинжилгээний дүн
Тоо 47 5 22 2 - 76
Илэрсэн
Хувь 51.6% 5.1% 20.8% 2.0% 0.0% 15.0%
Деспкривтив статсик
Хамгийн бага 0.71 0.67 0.67 0.77 - 0.67
Медиан 2.14 2.72 0.79 0.79 - 1.75
Хамгийн их 5.88 5.89 1.02 0.82 - 5.89
95%-ийн перцентиль 2.48 5.89 1.02 - - 2.61
Хар тугалганы шинжилгээний дүн
Тоо 91 98 101 101 106 497
Илэрсэн
хувь 100.0% 100.0% 46.2% 95.2% 97.2% 98.2%
Деспкривтив статсик
Хамгийн бага 2.31 2.12 0.71 1.08 0.74 0.71
Медиан 3.77 3.68 3.01 3.85 1.88 3.37
Хамгийн их 8.49 5.05 6.62 9.09 4.70 9.09
95%-ийн перцентиль 5.62 4.34 5.31 6.77 3.10 5.52
Хүүхэд хар тугалганы архаг хордлогод өртөхөд сэтгэхүйн чадамж, IQ муудах, анхаарал
сулрах, хэт хөдөлгөөнтэй болох зэргээр тогтворгүй зан авиртай болох, аутизмын төст шинж тэмдэг
илрэх, хөдлөх болон мэдрэх мэдрэхүй өөрчлөгдөх зэрг шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн хар тугалганы
хордлогын үед бөөрний түүдгэнцрийн шүүх үйл ажиллагаа буурах, шээсээр уурга алдагдах, цусны
даралт ихсэх, гемоглобины хэмжээ багасаж цусны эсийн төлжилт буурах, хүүхдийн төрөх үеийн жин
болон өндрийн үзүүлэлтийг буурах зэрэг олон төрлийн сөрөг нөлөөтэй.
АНУ-д 2015-2016 онд хийсэн судалгаагаар 1-5 насны хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы
концентрацийн геометр дундаж 0.76 мкг/дл тодорхойлогдсон. Манай судалгаанд оролцсон
хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы концентрацийн геометр утга 3.0 мкг/дл (медиан утга 0.32)
хэмжигдсэн нь Америк хүүхдүүдийнхээс 4 дахин их байна. Цусан дахь хар тугалганы медиан утга
Говь-Алтай аймгийн хүүхдүүдэд хамгийн их (3.85мкг/дл), Өмнөговь аймгийн хүүхдүүдэд хамгийн бага
(1.88мкг/дл) хэмжигдэв.
Хүүхдүүдийн цусан дахь металын хэмжээг насны бүлэг, хүйсээр нь харьцуулсан дүнг График
4-өөр үзүүлэв. Ерөнхий дүнгээр хөвгүүдийн цусан дахь никель, хар тугалганы медиан утга
охидынхоос их хэмжигдэв (Ni 1.92, 1.85, Pb 3.51, 3.3). Цусан дахь манганы концентрацийн медиан
утга охидод 0.65 мкг/дл хэмжигдсэн нь хөвгүүдийнх(0.59 мкг/дл)-ээс их байна. Манган, никель, хар
тугалганы хэмжээнд наснаас хамаарсан ялгаатай байдал ажиглагдахгүй.
A. Манган B. Никель C. Хар тугалга
Хуудас 110