Page 183 - GreenChemistry2023 Emhetgel
P. 183
Дотоод орчны агаарын сорьцод тодорхойлогдсон металын хүлцэх хэмжээ, лавлагаа утгыг доорх
хүснэгтэд үзүүлсэн эх сурвалжаар тогтоосон утгатай харьцууллаа. Хүүхдийн цусны сорьцод хийсэн
метал тодорхойлох шинжилгээгээр мөнгөн ус, никель, хар тугалга, манган шинжилгээний аргын
илрүүлэх хязгаарт тодорхойлогдсон. Бусад металууд илрүүлэх доод хязгаарт хэмжигдээгүй буюу
илрээгүй. Иймд мөнгөн ус, никель, хар тугалга, манганы биомониторингийн шинжилгээний дүнг бусад
улсад хийгдсэн ижил төстэй судалгааны үр дүнтэй харьцуулав (Хүснэгт 3).
Хүснэгт 3. 1-5 насны хүүхдийн дунд хийгдсэн металын биомониторингийн шинжилгээний дүн
Цусан дахь хорт Эрүүл мэндийн стандарт, мэргэжлийн удирдамж, Шинжилгээний үр дүн, мкг/дл
метал зөвлөмж медиан 95%-ийн перцентиль
АНУ, Орчныг хамгаалах агентлаг / USA Environmental
Мөнгөн ус 0.11 1.3
Protection Agency
АНУ, Хорт бодис, өвчний бүртгэлийн агентлаг / USA
Манган 0.4-1.5 мкг/дл* -
Agency for Toxic Substances and Disease Registry
АНУ, Орчныг хамгаалах агентлаг / USA Environmental
Никель 0.2 -
Protection Agency
АНУ, Өвчний хяналтын төв / USA Center for Disease
Хар тугалга 0.76 3.5**
Control
Тайлбар:
* хэвийн хэмжээ ** 97.5%-ийн перцентиль утга
Судалгааны үр дүн
Ерөнхий дүнгээр судалгаанд хамрагдсан 5 хүртэлх насны 507 хүүхдийн 48.9%-ийг эрэгтэй, 51.1%-ийг
нь эмэгтэй хүүхдүүд бүрдүүлж байна.Тэдний 12.4% нь 1 хүртэлх, 22.3% нь 2, 24.5% нь 3, 20.9% нь
4,19.9% нь 5 настай хүүхдүүд байна. Эцэг, эхийн хүсэлтээр 3-11 сартай 19 хүүхэд судалгаанд
хамрагдав. Тэднийг 1 настай хүүхдийн насны бүлэгт оруулан статистик боловсруулалт хийв.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн нас, хүйсийн талаарх ерөнхий мэдээллийг аймаг, дүүргээр нь
харьцуулж Хүснэгт 4-өөр үзүүлэв.
Хүснэгт 4. Судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл
Аймаг, дүүрэг
УБ, БЗД УБ, ХУД Баянхонгор Говь-Алтай Өмнөговь
Хүйс
Эрэгтэй 47 (51.1%) 48 (49.0%) 54 (50.9%) 44 (42.7%) 56 (50.9%)
Эмэгтэй 45 (48.9%) 50 (51.0%) 52 (49.1%) 59 (57.3%) 54 (49.1%)
Насны бүлэг
1 нас хүртэлх 5 (5.4%) 11 (13.9%) 14 (13.2%) 17 (16.8%) 16 (14.5%)
2 нас 22 (23.9%) 25 (24.8%) 23 (21.7%) 19 (18.8%) 24 (21.8%)
3 нас 22 (23.9%) 23 (22.8%) 27 (25.5%) 24 (23.8%) 28 (25.5%)
4 нас 20 (21.7%) 24 (23.8%) 22 (20.8%) 20 (19.8%) 20 (18.2%)
5 нас 23 (25.0%) 15 (14.9%) 20 (18.9%) 21 (20.8%) 22 (20.0%)
Нийт 92 (100%) 98 (100%) 106 (100%) 101 (100%) 110 (100%)
Дундаж дүнгээр судалгаанд хамрагдсан хүүхдийн 54.7% нь усан хангамж, ариутгах татуурга систем,
халаалтын дэд бүтэцтэй нийтийн болон амины орон сууцанд амьдарч байна. Энэ үзүүлэлтийг
хүүхдүүдийн харъяаллаар нь харьцуулбал Баянзүрх дүүрэгт 27.1%, Хан-Уул дүүрэгт 97.9%,
Баянхонгор аймагт 41.5%, Говь-Алтай аймагт 44.5%, Өмнөговь аймагт 61.8% тус байна.
Дотоод шаталтын хөдөлгүүртэй бүх төрлийн автомашин нь нарийн ширхэгт тоосонцор, хүхрийн
давхар исэл, угаарын хий, азотын давхар исэл зэрэг бохирдуулагчдыг агаарт ялгаруулдаг. Тиймээс
автомашины байнгын хөдөлгөөнтэй төв замын ойролцоо амьдардаг хүүхдүүд агаарын бохирдолд
илүү өртөх магадлалтай. Дундаж дүнгээр судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 44.4% нь хөдөлгөөн
ихтэй төв автозам хүртэл 100 м, 15.6% нь агаарын бохирдол ихээр үүсгэдэг уурын зуух, үйлдвэр
хүртэл 100 м зайтай байршилд амьдарч байна.
Хуудас 106