Page 179 - GreenChemistry2023 Emhetgel
P. 179

1.15. "Бага насны хүүхдүүдийн цусан дахь хорт металлын хэмжээнд орчны агаарын бохирдлын
              үзүүлэх  нөлөөллийг  судлах  био-мониторингийн  судалгааны  үр  дүн"  Л.Буджав
              Т.Баасанжаргал  Н.Энхтуул  Б.Энхнасан  Б.Дөлгөөнбаяр  Д.Нарансүх,  Эрүүл  ахуй  хор
              судлалын лаборатори ХХК, Хэлт энд Сэфти Солушинс ХХК-Техник хяналтын алба

                                       2
                                                                                       1
                                                                                                     1
                   2
                                                    2
        Л.Буджав , Т.Баасанжаргал , Н.Энхтуул , Б.Энхнасан , Б.Дөлгөөнбаяр , Н.Өнөрзул ,
                                                                    1
        О.Гэрэлмаа , Д.Нарансүх      1
                      1
        1 Хэлт энд Сэфти Солушинс ХХК-Техник хяналтын алба
        2 Эрүүл ахуй, хор судлалын лаборатори ХХК
        Хаяг: УБ хот, БЗД, 25-р хороо, УБ тауэр оффис, 705 тоот
        Хураангуй. Орчны агаар, ундны ус, хөрсний бохирдол нь хүн амын химийн бодисын өртөлтийн үндсэн шалтгааны нэг юм.
        Улаанбаатар хотоос бусад суурин газарт агаарт хорт металын бохирдлыг тодорхойлсон судалгаа одоогоор хийгдээгүй
        байна. Тоосонцрын бохирдолд агуулагдах хорт металл насанд хүрэгчид төдийгүй, бага насны хүүхдүүдийн хэвийн өсөлт
        бойжилт, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгал, зүрх судасны өвчин, хавдар, архаг хордлого үүсгэх эрсдэлтэй. Манай
        улсад био-мониторингийн шинжилгээний чадавхаас хамааран ихэвчлэн хүүхдийн цусанд хар тугалга тодорхойлох
        судалгаанууд хийгдэж байжээ. Судалгаагаар 0.5-14 насны Монгол хүүхдийн цусан дахь хар тугалганы дундаж концентраци
        0.4-16.5 мкг/дл тогтоогдож байсан ба үргэлжлүүлэн судлаж, хамрах хүрээг өргөтгөх шаардлагатайг судлаачид мэдэгдэж
        байсан.
        Дээрх хэрэгцээнд үндэслэн энэхүү судалгааг 5 хүртэлх насны хүүхдийн цусанд зарим төрлийн хорт металыг тодорхойлж,
        түүнд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийг судлах зорилгоор гүйцэтгэв. Судалгаанд агшингийн загварыг ашиглаж,
        агаарын чанарын хэмжилт, биологийн мониторингийн шинжилгээ, асуумжийн аргаар мэдээ баримт цуглуулав. Судалгааны
        хамрах хүрээ нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 17-р хороо, Хан-Уул дүүргийн 15,18-р хороо,  Баянхонгор аймгийн
        Баянхонгор сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 хүртэлх насны хүүхдүүд
        байлаа. Судалгааны шалгуурыг хангасан 507 хүүхдийг эцэг, эх асран хамгаалагчийнх нь сайн дурын зөвшөөрлөөр
        судалгаанд оролцуулж, бэлтгэгдсэн судлаачид асуумж ярилцлага хийж, цусны сорьц цуглуулав. Мөн судалгаанд
        оролцогчдоос түүвэрлэн 62 хүүхдийн гэр болон цэцэрлэгийн анги танхмаас 28 дотоод орчны агаараас тоосонцрын сорьц
        цуглуулав. Тоосонцрын сорьц цуглуулахад агаар сорох насос, хальсан шүүлтүүр ашиглав. Цус болон агаарын сорьцыг
        SpectroGreen ICP-OES загварын индукцийн холбоот плазмын спектрометр ашиглан шинжилж, хөнгөн цагаан, хүнцэл,
        кадьми, манган, никель, хар тугалга, тодорхойлов.
        Судалгаанд хамрагдсан 507 хүүхдийн 48.9% нь хөвгүүд, 51.1% нь охид байв. Тэдний 12.4% нь 1 хүртэлх, 22.3% нь 2, 24.5%
        нь 3, 20.9% нь 4, 19.9% нь 5 настай хүүхдүүд байна. Ерөнхий дүнгээр судалгаанд оролцсон хүүхдүүдийн 54.7% нь дэд
        бүтэцтэй орон сууцанд, 45.3% нь дэд бүтэцгүй, шахмал түлш, нүүрс түлдэг Монгол гэр, байшинд амьдарч байна. Дундаж
        дүнгээр судалгаанд оролцсон хүүхдүүдийн 44.4% нь хөдөлгөөн ихтэй төв автозамаас 100 хүртэл м зайнд, 15.6% нь агаарын
        бохирдол ихээр үүсгэдэг уурын зуух, үйлдвэрээс 100 м хүртэл зайд байна.


                                                                                                              3
        Дотооод орчны тоосонцрын сорьцод хийсэн метал тодорхойлох шинжилгээгээр агаарын бүх сорьцод манган (>0.03 мкг/м ),
                         3
        никель (>0.01 мкг/м ) , 82%-д нь хөнгөнцагаан (>1.8мкг/м ), 3.3%-д нь кадьми (0.1 мкг/м ), хар тугалга 3.3% (1.0 мкг/м )
                                                                                                          3
                                                        3
                                                                                 3
        илэрсэн. Хүнцэл илэрсэнгүй.
        Хүүхдийн цусанд метал тодорхойлох шинжилгээгээр хөнгөн цагаан, хүнцэл, кадьми илрээгүй. Нийт цусны сорьцын 99.2%-д
        нь манган (>0.04мкг/дл) 98.0%-д нь хар тугалга (>0.7 мкг/мдл),  15.0%-д никель (>0.66 мкг/дл) илэрсэн байна.
        Бага насны хүүхдүүд гэр, цэцэрлэгийн дотоод орчинд хөнгөн цагаан, кадьми, манган, никель, хар тугалга агуулсан
        тоосонцорт өртөж байна. Судалгаанд оролцсон 1-5 настай хүүхдүүдийн цусан дахь манганы концентраци хэвийн
        хэмжээнээс үл ялиг бага, хар тугалганы концентраци (95%-ийн перцентиль) АНУ-ын Өвчний хяналтын төвийн судалгааны
        дүнгээс 1.7 дахин их байна.
        Түлхүүр үг: Дотоод орчны агаарын бохирдол, хорт металын өртөлт, металын биомониторинг, цусан дахь хар тугалга
        Оршил

        Биологийн мониторинг(биомониторинг) нь хорт бодист өртсөн хүн амын цус, үс, шээс зэрэг
        биологийн сорьцод нь хорт бодис ба түүний задралын бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээгээр
                                                                          1
        тодорхойлох нийгмийн эрүүл мэндийн тандалтын нэг хэлбэр юм . Биологийн мониторингийн
        шинжилгээ нь хүн амын дунд орчны бохирдол, хоол хүнс, ахуйн хэрэглээтэй холбоотой химийн
        бодисын хордлогыг илрүүлэх, оношлох, урьдчилан сэргийлэх нотолгоонд суурилсан НЭМ-ийн
        бодлогын үндэслэл болох ач холбогдолтой. Тухайлбал АНУ, Канад улсууд 3-5 жилийн давтамжтай
        хэрэгжүүлсэн биомониторингийн судалгаанд суурилан орчны бохирдол, химийн бодисын хэрэглээнд
        хяналт тавьсан сайн туршлагыг дурдаж болно .
                                                        2-4



                                                                                                     Хуудас 102
   174   175   176   177   178   179   180   181   182   183   184