Page 182 - GreenChemistry2023 Emhetgel
P. 182

Цусны сорьц цуглуулалт. Бага насны хүүхдээс цусны сорьц цуглуулах ажилбарыг эмнэл зүйн
        лицензтэй, мэргэшсэн сувилагч  гүйцэтгэж, захын вений судаснаас хатгалт хийж, 1.5-3 мл цусыг нэг
        удаагийн Ethylene diaminetetra acid (EDTA)-тай вакуум хуруу шилэнд авч, мөстэй хайрцганд хадгалж,
        шинжилгээ хийх лабораторид хүргүүлэв.

        Агаарын сорьц цуглуулалт. Судалгаанд хамрагдах хүүхдүүдийн суралцдаг цэцэрлэг болон гэрийн
        дотоод орчны агаараас MNS 6656:2017 стандартын дагуу сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ
        хийж нийт тоосонцрын концентрацийг  тодорхойлов. Цэцэрлэгээс 08:00-17:00, гэр сууцнаас 18:00-
        07:00 цагийн хооронд сорьц цуглуулав. Дотоод орчны агаараас метал тодорхойлох шинжилгээнд
        сорьц цуглуулахад ач холбогдол бүхий дараах мэдээллийг ажиглалтын хуудсаар цуглуулсан.

               •  Сорьц цуглуулалтын мэдээлэл: ашигласан багаж, сорьцын дугаар, сорьц цуглуулж эхлэсэн,
                   дууссан хугацаа, агаар сорох хурд
               •  Барилга / сууцны мэдээлэл: төрөл, өрөө, талбай, халаалтын төрөл
               •  Хэмжилтэд нөлөөлөх хүчин зүйлсийн мэдээлэл: тамхи, хиншүү, утаа гаргах, агааржуулалт
                   гаргах

        Хүснэгт 1. Агаараас металын шинжилгээнд сорьц цуглуулахад ашиглах багаж, хэрэгсэл
         Багаж                                                              Загвар
         Агаар сорох насос                                             SKC Airchek XR5000

         Агаараас тоосонцрын сорьц цуглуулах шүүлтүүр       37 мм диаметртэй, 0.8 мкм нүхтэй, MCE шүүлтүүр
         Агаар сорох насосны хурд хэмжигч калибратор                  SKC Chek-Mate calibrator
        Агаараас  сорьц цуглуулахад ISO 15202:2002 стандарт аргын дагуу хүчлийн задаргаа хийхэд бүрэн
        уусах шинж чанартай MCE(холимог целлюлоз эфир) материалаар хийгдсэн шүүлтүүрийг ашиглав.

        Лабораторийн шинжилгээ. Судалгаанд цуглуулсан цусны 535, агаарын 90 сорьцод  метал
        тодорхойлох шинжилгээнд Эрүүл ахуй, хор судлалын лабораторид ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн
        SpectroGreen ICP-OES загварын индукцийн холбоот плазмын спектрометр багажийг ашиглав.

        Агаарын сорьцын шинжилгээг “ISO 15202:2020. Агаарын ширхэглэгт тоосонцор дах метал ба метал
        тестийн агууламжийг индукцийн холбоот плазмын спектрометр (ICP)-ээр тодорхойлох
        арга”стандартын дагуу хийж, хөнгөн цагаан, хүнцэл, кадьми,  манган, никель,  хар тугалга
        тодорхойлов.
        Цусанд метал тодорхойлох шинжилгээг Америкийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн
        хүрээлэнгээс боловсруулсан “NIOSH8005. Цус болон эдэд элемент тодорхойлох арга”-аар
        тодорхойлж, агаарын сорьцод шинжилсэнтэй нэгэн ижил металуудыг тодорхойлов.

        Үр дүнгийн статистик боловсруулалт боловсруулалт
        Хүүхдийн цусан дахь метал, дотоод орчны тоосонцрын бохирдол болон метатллын концентрацийн
        хамгийн бага, их утга, арифметик дундаж,  медиан, 95%-ийн перцентиль утга зэрэг дескриптив
        статистик үзүүлэлтийг хүүхдүүдийн харьяалал, нас, хүйс, бусад нөлөөлөгч хүчин зүйлсээс
        хамааруулан тооцож гаргав.

        Лавлагаа утга. Судалгааны үр дүнд дүгнэлт өгөхдөө үндэсний болон олон улсад тогтоогдсон эрүүл
        мэндийн стандарт, удирдамжид заасан хүлцэх хэмжээ, лавлагаа утгуудыг ашиглав.

        Хүснэгт 2. Дотоод орчны агаар бохирдлуулагчдын эрүүл мэндийн лавлагаа утга
         Агаар           Эрүүл мэндийн стандарт, мэргэжлийн удирдамж, зөвлөмж            Хүлцэх хэмжээ /
         бохирдуулагч                                                                    лавлагаа утга
         Нийт тоосонцор   MNS 4585:2016. Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага          150
         Хөнгөн цагаан   Тогтоогдоогүй                                                        -
         Кадьми          MNS5885:2008. Агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ     0.025
         Манган          Дэлхийн эрүүл мэндийн байгууллага                                   0.15
         Никель          АНУ, Орчныг хамгаалах агентлаг                                      0.2
         Хар тугалга     АНУ, Орчныг хамгаалах агентлаг                                      0.15


                                                                                                     Хуудас 105
   177   178   179   180   181   182   183   184   185   186   187