Page 181 - GreenChemistry2023 Emhetgel
P. 181
хэмжигдсэн ба нийт хүүхдийн 69.2%-д лавламж хэмжээ(3.5 мкг/дл)-нээс хэтэрсэн байна. Мөн гэр
хороололд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы дундаж хэмжээ (5.67+2.43мкг/дл) орон
10
сууцны хүүхдүүдийн(4.25+1.51мкг/дл)-ээс өндөр байжээ .
Улс үндэстнүүдийн амьдралын зан үйл, газар нутгийн геологийн тогтоц, ундны ус, хоол хүнсний
хэрэглээ зэргээс хамааран улс үндэстэн бүр хүн амынхаа цусан дахь металын лавлагаа утгыг
тогтоож, НЭМ-ийн бодлого, практикт ашигладаг. Тухайлбал АНУ хүүхдийн цусан дахь хар тугалганы
3
лавлагаа хэмжээг 2012 онд 5 мкг/м байсан бол үндэсний хэмжээний биомониторингийн судалгаанд
3
19
үндэслэн 2018 онд 3.5 мкг/м болгон шинэчилсэн .
Хүүхдийн цусанд метал тодорхойлох биомониторингийн судалгаа нь агаар, орчны бохирдлоос
шалтгаалсан хорт металын өртөлт, архаг хордлогыг илрүүлэх, түүнээс шалтгаалсан эрүүл мэндийн
сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний үр нөлөөг
үнэлэх, нийтийн эрүүл мэндийн бодлогыг нотолгоонд суурилан төлөвлөх зэрэгт ач холбогдолтой.
Судалгааны зорилго
5 хүртэлх насны хүүхдийн цусанд зарим төрлийн хорт металыг тодорхойлж, түүнд агаарын
бохирдлын үзүүлэх нөлөөллийг судлах.
Судалгааны зорилт
1. Улаанбаатар хот, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймагт дотоод орчны агаар дахь хорт
металын бохирдлыг тодорхойлох,
2. Улаанбаатар хот, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 5 хүртэлх насны хүүхдийн цусан
дахь хорт металын хэмжээг тодорхойлох
3. Хүүхдийн цусан дахь хорт металын түвшинд агаарын бохирдлоос үзүүлэх нөлөөллийг судлах,
Судалгааны арга зүй
Судалгааны загвар
Судалгаанд ажиглалтын аналитик судалгааны агшингийн загварыг ашиглаж, агаарын чанарын
хэмжилт, биологийн мониторингийн шинжилгээ, асуумжийн аргаар мэдээ баримт цуглуулав.
Судалгааны хамрах хүрээ
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 17-р хороо, Хан-Уул дүүргийн 15,18-р хороо, Баянхонгор
аймгийн Баянхонгор сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын
535 хүүхэд судалгаанд хамрагдаж, асуумж ярилцлага хийж, цусны сорьцод нь металын
биомониторингийн шинжилгээ хийв. Эдгээрээс судалгааны шалгуур хангасан 1-5 насны 507 хүүхдийн
өгөгдөлд статистик дүн шинжилгээ хийж, судалгааны үр дүнг боловсруулав. Мөн судалгаанд
хамрагдсан хүүхдүүдийн цэцэрлэг болон гэрийнх нь дотоод орчноос тоосонцорын 90 агаарын сорьц
цуглуулж, хорт метал тодорхойлох шинжилгээ хийв.
Мэдээ баримт цуглуулалт арга
Судалгаанд оролцогчдоос асуумж, ажиглалт, биологийн мониторингийн шинжилгээ, агаарын чанарын
хэмжилтийн аргаар мэдээ баримт цуглуулав.
Асуумжийн хуудас.Судалгаанд хамрагдах хүүхдийн ерөнхий мэдээлэл болон цусан дахь хорт
металын хэмжээнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх мэдээ баримтыг дараах бүтэцтэй асуумжийн
дагуу эцэг, эх, асран хамгаалагчтай нь ярилцлага хийж цуглуулав.
• Ерөнхий мэдээлэл: нас, хүйс, гэрийн хаяг, аав, ээжийн ажил
• Сууц, халаалтны төрөл
• Ундны усны эх үүсвэр, хадгалах сав
• Гэр бүлийн гишүүдийн тамхины хэрэглээ
Хуудас 104