Page 184 - GreenChemistry2023 Emhetgel
P. 184

Дотоод орчны агаарын бохирдолд өртөх байдал

        Судалгаанд оролцогчдоос түүвэрлэн 62 хүүхдийн гэрийн дотоод орчны агаарт нийт тоосонцрын
        концентраци тодорхойлох шинжилгээнд сорьц цуглуулав. Сорьц цуглуулалтыг гадаад орчны
        бохирдлыг оргил үе болох 1 дүгээр сарын 3-20-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн. Сорьц цуглуулалтыг
        хүүхдүүд цэцэрлэгээс гэртээ ирэх үед буюу орой 17-18 цагт эхлүүлж, өглөө цэцэрлэгтээ явах үед
        буюу 07:00-08:00 цагийн хооронд дуусгасан.Тоосонцрын сорьц цуглуулсан дундаж хугацаа 13.3-15.0
        цаг буюу хоногийн 24 цагийн 55-62%-тай тэнцэж байна.

                                                                                                               3
        Дотоод орчны агаар дахь тоосонцрын дундаж концентраци Баянзүрх дүүргийн айлуудад 136.8 мкг/м
        хэмжигдсэн нь хамгийн өндөр байв. Энэ нь Хан-Уул дүүргийнхээс 3.7, Говь-Алтай аймгийнхаас 2.1,
        Өмнөговь аймгийнхаас 1.6, Баянхонгор аймгийнхаас 1.5 дахин их байна. Агаарын чанарын MNS
                                                                                    3
        4585:2016 стандартад заасан 24 цагийн дундаж хүлцэх хэмжээ (150 мкг/м ) -нээс Баянзүрх дүүрэгт
        хийсэн хэмжилтийн 30.0%, Баянхонгор аймгийнх 21.1%, Өмнөговь аймгийнх 7.1%  тус тус  хэтэрсэн
        байлаа (Хүснэгт 5).
        Хүснэгт 5. Судалгаанд оролцогчдын гэрийн дотоод орчны тоосонцрын бохирдлыг хэмжсэн дүн
                                                                          3
                              Гэрийн дотоод орчин дахь тоосонцрын концентраци, мкг/м    Сорьц      N
         Аймаг, дүүрэг   Дундаж     Mедиан    Хамгийн бага- их утга   Хүлцэх хэмжээнээс   цуглуулсан
                                                                    хэтэрсэн хувь     дундаж цаг
         УБ, БЗД         136.8       107.04       13.4-516.6           30.0%            15.0       10
         УБ, ХУД          36.6        35.5         4.3-89.5             0.0%            13.8       10

         Баянхонгор       91.8        85.7         5.0-190.3           21.1%            15.1       14
         Говь-Алтай       63.4        58.1        13.6-140.5            0.0%            13.8       14
         Өмнөговь         84.3       57.64         1.8-274.1            7.1%            13.3       14
         Нийт             81.9        58.1         1.8-516.6           11.2%            14.2       62
        Түүнчлэн хүүхдүүд өдрийн цагаар цэцэрлэгтээ байх үед анги танхимын дотоод орчны агаараас сорьц
        цуглуулж, нийт тоосонцрын концентраци тодорхойлох шинжилгээ хийлээ. Цэцэрлэгт сорьц
        цуглуулсан дундаж хугацаа 4.7 цаг буюу хоногийн 24 цагийн 20%-тай тэнцэж байна. Цэцэрлэгийн
        дотоод орчны нийт тоосонцрын дундаж (медиан утгаар) концентраци Баянзүрх дүүргийн
        цэцэрлэгүүдэд хүлцэх хэмжээнээс 49.8 мкг/м -аар их хэмжигдсэн бол Хан-Уул  дүүрэг байна.
                                                      3
        Хүснэгт 6. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн цэцэрлэгийн дотоод орчны тоосонцрын бохирдлыг хэмжсэн дүн
                                                                            3
                            Цэцэрлэгийн дотоод орчин дахь тоосонцрын концентраци, мкг/м    Сорьц    N
         Аймаг, дүүрэг   Дундаж     Mедиан    Хамгийн бага- их утга   Хүлцэх хэмжээнээс   цуглуулсан
                                                                    хэтэрсэн хувь     дундаж цаг
         УБ, БЗД         235.6       199.8        72.3-392.6            80%              3.1        5
         УБ, ХУД         193.6        35.9        7.3-1008.4           16.7%             3.8        6
         Баянхонгор      109.8        88.3        72.5-186.4            20.%             2.5        5
         Говь-Алтай       53.1        44.5         2.9-134.6           16.7%             5.4        6
         Өмнөговь         57.9        52.9         14.0-115.1           0.0%             7.8        6
         Нийт            129.7        72.3        2.9-1008.4           21.4%             4.7        28
               Хүүхдүүдийн гэр болон цэцэрлэгт хэмжсэн тоосонцрын концентрацийг ашиглан тэдний
        хоногийн дундаж өртөлтийн цагт жинлэсэн дунджийг тооцоолон График 3-аар үзүүлэв. Үүнээс
        харахад Баянзүрх дүүргийн хүүхдүүдийн хоногийн дундаж өртөлтийн түвшин 154 мкг/м  байгаа нь
                                                                                                  3
        MNS 4585:2016 стандартад хүлцэх хэмжээнээс хэтэрсэн байна. Гэр болон цэцэрлэгийн дотоод
        орчинд хэмжигдсэн тоосонцрын концентрацийг харьцуулахад Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Баянхонгор
        аймаг цэцэрлэгийн өртөлт гэрийнхээс 17-81%-иар их байна. Дотоод орчны агаар дахь тоосонцрын
        бохирдлыг HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч ашиглан үр дүнтэй бууруулах боломжтой.
        Нөгөөтээгүүр өдрийн цагаар гадаад орчны агаарын бохирдол харьцангуй бага байдаг. Цаашид
        цэцэрлэг, сургуулийн дотоод орчны агаарын чанарт хяналт тавих, агаар бохирдлыг бууруулах
        боломжит арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн интервенц шаардлагатай байна.









                                                                                                     Хуудас 107
   179   180   181   182   183   184   185   186   187   188   189