Page 185 - GreenChemistry2023 Emhetgel
P. 185
236 194
нийт тоосонцрын дундаж өртөлт, мкг/м 3 137 154 37 70 92 110 94 63 53 61 84 58 75
Баянхонгор
Говь-Алтай
УБ, БЗД
УБ, ХУД
Гэрт Цэцэрлэгт Хоногийн дундаж Өмнөговь
График 1. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн хоногийн дундаж тоосонцрын өртөлт
Дотоод орчноос цуглуулсан сорьцод нийт тоосонцор тодорхойлсны дараагаар хүнцэл, хөнгөн цагаан,
кадьми, манган, никель, хар тугалга илрүүлэх шинжилгээ хийв. Шинжилгээгээр хүнцлээс бусад метал
тоосонцрын сорьцуудад илэрлээ. Шинжилгээний дүнг аймаг, дүүргээр нь харьцуулахад Баянхонгор
аймгаас цуглуулсан сорьцуудад хэмжигдсэн хөнгөн цагаан, хар тугалга концентраци хамгийн өндөр
нь байна. Баянзүрх дүүргийн сорьцуудад хэмжигдсэн никель, Өмнөговь аймагт кадьми, манган
хамгийн өндөр хэмжигдсэн байна.
Хүснэгт 7. Гэр, цэцэрлэгийн дотоод орчны агаар дахь металын концентраци
3
Агаар Дотоод орчин дахь концентраци, мкг/м
бохирдуулагчид УБ, БЗД УБ, ХУД Баянхонгор Говь-Алтай Өмнөговь Дундаж
Нийт тоосонцор 169.8 95.5 96.6 60.4 76.4 96.5
Хөнгөн цагаан 7.12 2.46 8.37 5.38 3.21 5.30
Кадьми 0.027 0.025 0.037 0.024 0.038 0.031
Манган 0.04 0.04 0.05 0.04 0.10 0.05
Никель 1.02 0.07 0.10 0.09 0.08 0.24
Хар тугалга 0.08 0.06 0.11 0.09 0.07 0.08
Агаарын сорьцод тодорхойлогдсон металын концентрацийг MNS 5885:2008 стандартад заасан
хүлцэх хэмжээ, ДЭМБ, АНУ-ын Орчныг хамгаалах агентлаг (EPA) зэрэг байгууллагын эрүүл мэндийн
лавламж утгатай харьцуулан дараах графикт харуулав. Ерөнхий дүнгээр дотоод орчны агаарын
сорьцуудад кадьми, никелийн концентраци эрүүл мэндийн лавламж утгаас хэтэрсэн, манган, хар
тугалганы концентраци лавлагаа утгаас бага хэмжигдлээ. Цаашид сургууль, цэцэрлэг болон айл
өрхийн дотоод орчны агаар дахь хорт металын хэмжээг нарийвчлан судлах хэрэгцээ байгааг энэ үр
дүн илтгэж байна. Орчны агаар дахь хөнгөн цагааны лавлагаа утга тогтоогдоогүй тул харьцуулалт
хийх боломжгүй байв.
0.31 0.3
0.25 0.24
0.2
0.18
мкг/м 3 0.15 0.15
0.08
0.05
Кадьми Мөнгөн ус Манган Никель Хар тугалга
Дундаж концентраци Лавлагаа хэмжээ
График 2. Агаар дахь хорт металын концентрацийг лавлагаа утгатай харьцуулсан дүн
Хорт металын өртөлтийн биомониторинг
Судалгаанд оролцсон хүүхдүүдийн цусны сорьцод хийсэн металын шинжилгээгээр манган, хар
тугалга, никель илэрч, хөнгөн цагаан, хүнцэл, кадьми тодорхойлогдсонгүй. Шинжилгээний аргаар
метал тус бүрийг илрүүлэх доод хязгаарыг Хүснэгт 16-аар үзүүлэв. Металын биомониторингийн үр
дүнгийн статистик боловсруулалтыг мөнгөн ус, манган, никель, хар тугалганы шинжилгээний
дүнгүүдэд хийв.
Хуудас 108