Page 190 - GreenChemistry2023 Emhetgel
P. 190
илэрсэн нь бага насны хүүхдүүд болон хүн амын бусад бүлэгт дотоод орчны агаарын бохирдол
хорт металын өртөлтийн эх үүсвэр болох магадлалтайг илтгэж байна.
3. Судалгаанд оролцсон 1-5 настай хүүхдүүдийн цусан дахь манганы концентраци хэвийн
хэмжээнээс үл ялиг бага, мөнгөн усны концентраци эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээргүй
түвшинд, хар тугалганы концентраци (97.5%-ийн перцентиль) АНУ-ын Өвчний хяналтын төвийн
судалгааны дүнгээс 1.7 дахин их хэмжигдэв. Бүхэл цусанд тогтоогдсон никелийн лавлагаа утга
байхгүй тул дүгнэх боломжгүй байв. Хөнгөн цагаан,хүнцэл, берилли, бисмуть, цагаан тугалга,
сурьма, тали, кадьми шинжилгээний аргын илрүүлэх хязгаарт тодорхойлогдсонгүй.
4. Хүүхдийн цусан дахь хар тугалга, никелийн хэмжээ агаарын бохирдол, сууцны төрөл,
халаалтын төрөл, ундны усны эх үүсвэрээс хамааран ихсэх зүй тогтол ажиглагдаж байна.
Өөрөөр хэлбэл1-5 настай хүүхдийн цусан дахь хар тугалга, никелийн хэмжээ ихсэх нэг
шалтгаан нь дотоод орчны агаарын бохирдол болж буйг судалгааны үр дүн харуулж байна.
5. Судалгаанд оролцсон 1-5 настай хүүхдийн цусан дахь хар тугалганы концентраци УБ Баянзүрх
дүүрэг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд тус бүр 67%, Хан-уул дүүрэгт 58%, Баянхонгор
аймгийн Баянхонгор суманд 40%, Өмнөговь аймагт 3% нь нь 3.5 мкг/дл-ээс хэтэрсэн байна.
Ном зүй
nd
1. Oxford Handbook of Occupational Health, 2 edition, 2013
2. US Center for Disease Control and Prevention. National Biomonitoring Program, Factsheet,
https://www.cdc.gov/biomonitoring/pdf/Biomonitoring_Factsheet.pdf
3. US Environmental Protection Agency. America’s Children and the Environment: Biomonitoring -Lead,
https://www.epa.gov/americaschildrenenvironment/ace-biomonitoring-lead
4. Canadian Government. Fifth Report on Human Biomonitoring of Environmental Chemicals in Canada, 2016-
2017
5. PurpleAir, Real-Time Air Quality Map
https://map.purpleair.com/1/mPM25/a1440/p604800/cC0#11/47.9127/106.9308 , accessed on January 12,
2022
6. World Health Organization. (2021). WHO global air quality guidelines: particulate matter (PM2.5 and PM10),
ozone, nitrogen dioxide, sulfur dioxide and carbon monoxide. World Health
Organization. https://apps.who.int/iris/handle/10665/345329.
7. O.I. Sorokina, N.E. Kosheleva, N.S. Kasimov, D.L. Golovanov, S.N. Bazha, D. Dorzhgotov, S. Enkh-
Amgalan, 2013, published in Geography and Natural Resources, 2013, Vol. 34, No. 3, pp. 159-170.
8. World Health Organization, Effects of air pollution on children’s health and development: Review of the evidence, 2005
9. НҮБ-ийн Хүүхдийн сан, Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам, 2016
10. Х.Хэрлэн, Э.Золжаргал, Э.Эрдэнэчимэг,Улаанбаатархотын 4-7 насны хүүхдийн хар тугалгын эрсдэлийг
судалсан дүн, “Нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага” олон улсын эрдэм
шинжилгээний хурлын хураангуй, 2021, х.7.
11. Д.Оюундэлгэр, Н.Болормаа, Б.Энхтунгалаг, Э.Эрдэнэцогт, Ж.Батжаргал, С.Цэрэнчимэд, Насанд хүрсэн
Монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээг нас, хүйсээр харьцуулсан судалгаа, “Нийгмийн эрүүл
мэндийн салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хураангуй,
2021, х.9.
12. Г.Насантогтох, Б.Пүрэвдорж, Улаанбаатар хотын 6-8 насны хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг
тодорхойлсон дүн, Нийгмийн эрүүл мэндийн эрин сэтгүүл. 2014 1 (47), х.48-52
13. Н.Энхтуяа, Ц.Ананд, Ш.Ган-Эрдэнэ, Д.Хулан, С.Өнөрсайхан, Хурдавчилсан аргаар цусанд хар тугалганы
хэмжээг тодорхойлсон дүн, “Нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага” олон
улсын эрдэм шинжилгээний хурлын хураангуй, 2021, х.6.
14. Б.Бурмаа, Б.Ундармаа, А.Мөнхтуяа, Ш.Уранцэцэг, Хүрээлэнбуйорчин, Монгол хүний цусанд химийн
зарим элемент (зэс, цайр, хар, тугалга)ийн агууламжийг атом шингээлтийн спектрометрийн аргаар
судалсан дүн (тайлан)", УБ, 1998.
15. О.Байгаль, Б.Бурмаа, Ш.Энхцэцэг, В.Б.Дорогова, Д.Бадамгарав, Г.М.Бодиенкова, А.Нарангэрэл,
Г.Гантуяа, Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж, мэдрэлийн тогтолцооны
талаас илрэх шинжийн хамаарал, Монголын анагаах ухаан сэтгүүл, 2006. 1(135)
16. Anke Joas, Lisbeth E. Knudsen, Marike Kolossa-Gehring et al., Policy recommendations and cost
implications for a more sustainable framework for European human biomonitoring surveys, Environmental
Research, Volume 141, 2015, Pages 42-57, ISSN 0013-9351, https://doi.org/10.1016/j.envres.2014.10.012.
Хуудас 113