Page 204 - GreenChemistry2023 Emhetgel
P. 204
эфиржүүлэлтээр биодизель гарган авах боломжтой болохыг харуулсан. Урвалжийн
молийн харьцаа 1:6:1/30, урвалын температур 65℃-т явуулсан багц туршилтын үр
дүнгээс харахад ХСТ 60 минут, ЯДӨ 90 минутаас эхлэн дээд үеийн гарц нь тус тус 100%,
94.5% болж тогтворжсон.
2. СДӨ, ҮТ нь хүчлийн тоо өндөртэй тул хоёр шаттай дахин эфиржүүлэлт явуулсан. I шатны
тос:спиртийн молийн харьцаа (1:6), хүчлийн катализаторыг тосны жингийн 0.5%-иар авч
65℃ 1500 эрг/мин-аар 60 минут, харин II шатны тос:спирт:катализаторын молийн
харьцаа (1:6:1/20) байх үед 65℃-д 1500 эрг/минутаар 60 минут урвалыг явуулахад гарц
хамгийн өндөр 90.1%, 102% тус тус гарцтай биодизелийн дээд үе гарган авсан.
3. Судалгаанд авсан тос ба гарган авсан биодизелийн дээд үеийн хими, техникийн
үзүүлэлтүүдийг тодорхойлж харьцуулан үзэхэд бүх үзүүлэлтүүд буурч байсан нь дахин
эфиржих урвал амжилттай явагдаж триглицеридийн том молекул дан бүтэцтэй эфир
үүсгэснээр молекул масс багасч, төлөв байдал нь шингэрснийг баталж байна.
4. Малын гаралтай өөх тосны дээжүүдээс гарган авсан биодизелийн дээд үеийг багасгасан
даралтад нэрж үзэхэд дизелийн фракцын агуулга бага буюу 1.00-8.03% гарсан. Иймээс
малын өөх тосноос түлш шатахууны зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр бол
дахин эфиржүүлэлтээс өөр урвал, процессоор бензин, дизелийн фракцын гарцыг
нэмэгдүүлэх туршилт судалгаа цаашид хийх шаардлагатай байна.
Ном зүй
1. https://www.mofa.gov.mn/exp/
2. Б.Золжаргал, Н.Пагмадулам, Ц.Төгсөө. Өөхөн тосоор шингэн саван гарган авах судалгаа.
ШУТИС, ХШУС. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. УБ, 2021. №09. хх 80-87.
3. G. Polczmann, ¨ O. Toth, ´ A. ´ Beck, J. Hancsok, ´ Investigation of storage stability of diesel
fuels
containing biodiesel produced from waste cooking oil, J. Clean. Prod. 111 (2016) 85–92,
https://doi.org/10.1016/j.jclepro.2015.08.035.
4. G. Baskar, R. Aiswarya, Trends in catalytic production of biodiesel from various feedstocks,
Renew.
Sust. Energ. Rev. 57 (2016) 496–504, https://doi.org/ 10.1016/j.rser.2015.12.101.
9
Хуудас 127