Page 208 - GreenChemistry2023 Emhetgel
P. 208
Монгол оронд сонгинотоны овогт хамаарах 48-52 зүйл ургамал зэрлэгээр болон
тармилжуулсан хэлбэрээр ургадаг байна (Лигаа У нар., 2006). Оросын эрдэмтэд ургамалд
байдаг химийн зарим бодис төрөл бүрийн нянг устгах чадалтайг анх нээж эдгээр бодисыг
фитонцид (ургамлын антибиотик) гэж нэрлэжээ (Токин Б. П нар., 1980). Сармисны булцуунд А,
C, D, B-ийн төрлийн витаминууд, гликозид, фитостерин, полисахарид, эфирийн тос, фитонцид,
органик хүчлүүд зэрэг биологийн идэвхт нэгдлүүдээс гадна төрөл бүрийн эрдсүүд, давс,
хүчлүүдийг агуулдаг байна (Володя Ц нар., 2015). Сармисыг өрнө, дорнын анагаах ухаанд
вирус, нян, мөөгөнцөр, хүж хорхой, бөөрөнхий хорхойг устгах, исэлдэлтийн эсрэг, дархлаа
дэмжих, шуус хөөх, ходоод гэдэсний төрөл бүрийн эмгэг, өвдөлт намдаах, тайвшруулах, бөөр,
эмэгтэйчүүдийг эмгэг зэрэг төрөл бүрийн өвчин, эмгэгүүдэд хэрэглэдэг байна (Володя Ц нар.,
2015), (Лигаа У нар., 2006).
Дэлхий дээр 300 орчим зүйлийн Банздоо (Saussurea DC) цэцэгт ургамал ургадаг. Энэ
ургамлын нилээд олон зүйлийг уламжлалт анагаах ухаанд янз бүрийн өвчнийг анагаахад
хэрэглэж ирсэн боловч шинжлэх ухааны түвшинд гүйцэд тайлагдаагүй байна. Saussurea DC
ургамал нь гол төлөв төв Азийн хүйтэн ширүүн уур амьсгалтай нутгууд болон Гималайн уулсын
өндөрлөг хэсгүүдээр ургадаг (Чүлтэмсүрэн М нар., 1987), (Энхжаргал Д нар., 2004).
Монгол оронд S.amara, S.involucrata, S.salicifolia зэрэг ургамлуудын фитохимийн
найрлага, эсийн өсөлтөнд нөлөөлөх идэвхи, геномын судалгаа, цөс хөөх үйлдэл зэргийг
тогтоосон судалгааны ажилууд хийгдсэн байна. Банздоо төрлийн ургамлууд нь терпеноид,
флавоноид бодисуудыг агуулахын зэрэгцээ макро, микро элементүүдийг ихээр агуулдаг тул
эмийн гоц ашиг тустай байх боломжтой ургамал юм (Чүлтэмсүрэн М нар., 1987).
Манай оронд гол гэсэртэн овогт хамаарах 49 зүйл банздоо ургадаг бөгөөд өрнө, дорно
дахины уламжлалт анагаах ухаанд газрын дээрх ханд, хандмал хэлбэрээр нян, ян, эгэл
биетний эсрэг хэрэглэхээс гадна Монгол, Төвд эмнэлэгт мөн газрын дээхи хэсгийг цус тогтоох,
халуун бууруулах, исэлдэлтийн эсрэг, үрэвсэл намдаах, үе мөчний үрэвсэл, эмэгтэйчүүдийн
өвчнийг анагаахаар хэрэглэж ирсэн байна (Володя Ц нар., 2015) (Лигаа У нар., 2006).
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүлийн үеийн судалгаагаар нянгийн
тэсвэржилтийн судалгааг хийсэн байна. Эрчимжсэн мал аж ахуйд тохиолдож байгаа эмгэг,
өвчнийг эмчлэхэд антибиотикийн бэлдмэлийг 80%-иар ашиглаж байна гэсэн судалгаа байна
(OIE, 2019-2021). Монгол улсад “Органик хүнсний тухай хууль” батлагдасантай холбогдуулан
“Органик мал аж ахуйг дэмжих хөтөлбөр” батлагдсантай холбогдуулан антибиотикийн
хэрэглээг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа хэдий ч “Органик мал аж ахуй”-д зориулсан
эм, бэлдмэлүүд дутмаг байна. Иймээс дээрхи 2 зүйл ургамлын вирус, нян, мөөгөнцрийн эсрэг,
исэлдэлтийн эсрэг, үрэвслийн эсрэг зэрэг уламжлалт анагаах ухааны хэрэглээнд тулгуурлан
биологийн идэвхт нэгдлийг ялган тодорхойлж мал эмнэлэгийн салбарт ургамлын гаралтай
шинэ эм, бэлдмэл гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагын хүрээнд энэхүү судалгааны
ажлыг гүйцэтгэв. Бид энэхүү судалгааны хүрээнд Сармис, Гашуун банздоо ургамлын
фитохими, зарим сорилын фармакологийн судалгаа хийх зорилго тавин ажиллаа.
Шинэлэг тал, ач холбогдол
Манай мал эмнэлгийн салбар нь мал, амьтны эрүүл мэндийг сахин хамгаалхаас
гадна, байгаль орчин, цаашлаад хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд сөргөөр
нөлөөлж буй нийлэг гаралтай эм, бэлдмэл, тэдгээрийн үлдэглдээс үүдэлтэй хор
уршигийг багасгах зорилгоор шинэ төрлийн, эрүүл, аюулгүй, технологи шингэсэн эм,
бэлдмэл гаргах авах шинэ үеийн технологийг эрэлхийлсээр байна. Энэхүү судалгааны
ажил нь бидний ирээдүй болсон “НОГООН ХИМИ”-ийн 12 зарчмыг баримтлан байгаль
орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүчтэй хортой бодис үүсгэхгүй,
байгалийн болон таримал ургамлын нөөц арвинтай түүхий эдийг сонгон авч хаягдалгүй
Хуудас 131