Page 207 - GreenChemistry2023 Emhetgel
P. 207
1.17. "Сармис (Allium sativum), Гашуун банздоо (Saussurea amara (L.) DC.) ургамалын
фитохими, фармакологийн зарим судалгааны дүнгээс" Н.Лхагвасүрэн Б.Баяр-Энх
Э.Үен Ц.Долгорсүрэн Б.Баасанжаргал Ц.Уянга М.Баяржаргал Э.Лхавагмаа
Б.Оюунтуяа Ч.Цэвгэдорж, Мал эмнэлгийн хүрээлэн Үржлийн эмгэг даавар
судлалын лаборатори
1
2
1
1
1
3
Н. Лхагвасүрэн , Б. Баяр-Энх , Э.Үен , Ц. Долгорсүрэн , Б. Баасанжаргал , Ц. Уянга ,
4
М. Баяржаргал , Э. Лхавагмаа , Б. Оюунтуяа , Ч. Цэвгэдорж
4
1
4
1 Мал эмнэлгийн хүрээлэн, Үржлийн эмгэг, даавар судлалын лаборатори
Мал эмнэлгийн
2 Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургууль
3 Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, пестицидийн лаборатори
4 ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн, Биохимийн лаборатори
Цахим хаяг: Lkhagva.vet@gmail.com; Утас: 88060774
Хураангуй
Сармис, гашуун банздоо ургамлын фитохимийн судалгаа хийх, in vitro, in vivo нөхцөлд сорилын
фармакологийн зарим судалгааг хийх зорилго тавин ажиллав. Сармисны дээжийг 2021 оны 9 сард Дархан-Уул
аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн туршилтын талбайд тариалсан Монгол
сортын саримсны дээж бэлтгэв, гашуун банздоо ургамлын дээжийг 2021 оны 7-р сараас 8-р сард Архангай аймгийн
Түвшрүүлэх, Тариат сумдын нутаг дэвсрэгээс газрын дээд хэсгийг түүж стандартын дагуу бэлтгэв. Сармис, гашуун
банздоо ургамлын дээжинд фитохимийн судалгаа хийх зорилгоор 70%-ийн этилийн спирт, ионгүйжүүлсэн нэрмэл
усаар хандлалт хийж гарцын хэмжээг тодорхойлоход ус, спиртэнд хандлагдах байдал маш сайн, спиртэнд
хандлагдах хуурай бодисын гарцын хэмжээ сармисны ханд 260±0,5 г/кг, гашуун банздоо ургамлын ханд 250±0,4
г/кг, усанд хандлагдах хуурай бодисын гарцын хэмжээ сармисны ханд 230±0,5 г/кг, гашуун банздоо ургамлын ханд
280±0,3 г/кг байв. Нийлбэр фенолт нэгдлийн Фолин-Чекальтогийн урвалжаар тодорхойлж Галлын хүчлийн
стандартад харьцуулан тодорхойлоход сармисны усан ханданд 2,8 мг/мл, спиртэн ханданд 2,9 мг/мл, гашуун
банздоо ургамлын усан ханданд 0,27 мг/мл, спиртэн ханданд 0,3 мг/мл агуулагдаж байв. Өндөр мэдрэгч шингэний
хроматограф (HPLC)-ын шинжилгээгээр сармисны усан ханданд кверцитин 1,14 мкг/мл, кемферол 3,37 мкг/мл,
аллицин 7,27 мкг/мл, спиртэн ханданд кверцитин 1,91 мкг/мл, кемферол 0,48 мкг/мл, аллицин 1,28 мкг/мл
хэмжээтэй, гашуун банздоо ургамлын усан ханданд кверцитин 5,21 мкг/мл, кемферол 1,02 мкг/мл, цинарофикрин
15,12 мкг/мл, спиртэн ханданд кверцитин 3,43 мкг/мл, кемферол 1,82 мкг/мл, цинарофикрин 19,26 мкг/мл хэмжээтэй
агуулагдаж байв. Б.В.Прозоровскийн (2007) нарын хурдавчилсан аргаар тодорхойлоход сармисны усан хандны
цочмог хорон чанар LD50=0,57 г/кг, гашуун банздоо ургамлын усан хандны LD50=0.83 г/кг, К.К.Сидровын хорт бодисын
ангилалаар бага хорон чанартай ангилалд хамаарч байв, мөн Karber, G (1931) нарын арга зүйн дагуу амаар
тодорхойлоход сармисны хандны LD50=7250 мг/кг, гашуун банздоо ургамлын хандны LD50=9250 мг/кг, Hodge A,
Sterner B нарын (2005) боловсруулсан OECD-ийн удирдамжийн хорт бодисын ангилалаар хорон чанаргүй ангилалд
багтаж байна. Irith Wiegand (2008, Canada) нарын арга зүйн дагуу шөлний шингэрүүлэлтийн аргаар сармис, гашуун
банздоо ургамлын ус, спиртэн хандыг 400 мг/мл, 200 мг/мл, 100мг/мл, 50 мг/мл тунгаар ионгүйжүүлсэн ариун нэрмэл
усанд уусган 0,45мкм, 0,22мкм-ийн мембран шүүлтүүрээр шүүүж бэлтгэн нянгийн эсрэг идэвхийг тодорхойлоход
сармис, гашуун банздоо ургамлын усан ханд 100 мг/мл – 200 мг/мл, спиртэн ханд 200 мг/мл – 400 мг/мл тун нь
бактерийн өсөлтийг дарангуйлах болон үхүүлэх идэвхтэй байна. Антиоксидант идэвхийг DPPH чалөөт радикал
саармагжуулах идэвхийг тодорхойлоход сармисны хандны IC50=6,15 мг/мл, гашуун банздоо ургамлын хандны
IC50=151,8 мг/мл байв.
Түлхүүр үг: цинарофикрин, аллицин, антиоксидант, хорон чанар, нянгийн эсрэг
Судалгааны ажлын үндэслэл
Олон мянган жилийн тэртээнээс уламжлалт анагаах ухаанд ургамлын гаралтай ханд,
хандмал, идээшмэл бэлтгэн төрөл бүрийн өвчин, эмгэгийг анагаах эм, тан бэлтгэн хэрэглэсээр
ирсэн билээ. Манай орны ургамал газар зүйн 16 тойрогт 3000 гаруй зүйлийн дээд ургамал
ургадагаас 1000 гаруй эмийн ургамал ургадаг талаар судлаачид ном зохиолдоо тэмдэглэн
үлдээсэн байдаг.
Хуудас 130