Page 209 - GreenChemistry2023 Emhetgel
P. 209
технологи ашиглан шинэ үеийн технологиор бүтээгдсэн органик мал аж ахуйд хэрэгдэх
эм, бэлдмэл гарган авахаар ажиллаж байна.
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга зүй
Энэхүү судалгааны ажилд Сармисны дээжийг 2021 оны 9 сард Дархан-Уул аймаг дахь
Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн туршилтын талбайд
тариалсан Монгол сортын саримсны дээж, Гашуун банздоо ургамлын дээжийг 2021 оны 7-р
сараас 8-р сард Архангай аймгийн Түвшрүүлэх, Тариат сумдын нутаг дэвсрэгээс газрын дээд
хэсгийг түүж бэлтгэсэн дээжийг ашиглав. Амьтны туршилтыг “Туршилтанд амьтан хэрэглэх ёс
зүйн хяналтын зөвлөл”-ийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн МЭБУС 21/01/02 дугаартай
зөвшөөрлөөр гүйцэтгэв.
Сармис (Allium sativum L.), гашуун банздоо (Saussurea amara (L.) DC.) ургамлын биологийн
идэвхт нэгдлийн судалгаа
Сармис, гашуун банздоо ургамлын түүхий эдийг эмийн ургамал түүж бэлтгэх
стандартын дагуу хатааж бэлтгэнэ. Ургамлын дээжийг хатааж бэлтгэсний дараа 0.5мм
хэмжээтэй нунтаглан энгийн хандлах аргаар ионгүйжүүлсэн нэрмэл ус, 70%-ийн спиртэн ханд
бэлтгэн хандалж ваккум ууршуулагчаар нэрж өтгөрүүлсний дараа хөлдөөж хатаах багажаар
уусгагчаас нь салгаж биологийн идэвхт нэгдлийг тодорхойлов.
Ургамлын хандны дээжинд HPLC-ын аргаар биологийн идэвхт нэгдэл тодорхойлох арга
Зарим биологийн идэвхт нэгдлийг тодорхойлохдоо шингэний хроматограф багаж (Agilent
1260 Infinity, USA)-аар ургамлын хандыг ус, 70%-ийн этанолд уусган 0,22мкм мембран
шүүлтүүрээр шүүж С18 (250 х 4,6 мм, 1,8 µм) багана ашиглан, хөдөлгөөнт фазаар метанол,
нэрмэл усыг арга зүйн дагуу авч, 0,5 мл/мин урсгалын хурдтай ажилласан. Кверцитин 254 нм,
кемферол 340 нм, цинарофикрин 316нм, 340 нм, аллицин 240 нм, 316 нм долгионы уртад
илэрц өгөхөөр тохируулав (хүснэгт 1).
Хүснэгт 1. Шингэний хроматографын нөхцөл
Ургамлын нэр Үйлчлэх бодис Илрэх хугацаа Хөдөлгөөнт фаз
Кверцитин (QR) 9.23 MeOH:H2O (45:55)
Сармис Кемпферол (KM) 15.52 MeOH:H2O (45:55)
Цинарофикрин 9.52 MeOH:H2O (45:55)
Кверцитин (QR) 9.23 MeOH:H2O (45:55)
Гашуун банздоо Кемпферол (KM) 15.52 MeOH:H2O (45:55)
Аллицин 10.72 MeOH:H2O (50:50)
Ургамлын хандны цочмог хорон чанарыг тодорхойлох
Гашуун банздоо, сармисны хандны цочмог хорон чанар тогтоох туршилтыг
В.Б.Прозоровский (1998 он) нарын хурдавчилсан арга зүйгээр туршиж, К.К.Сидровын
ангиллаар тогтоов. Ургамлын хандны цочмог хорон чанарыг Карбер нарын арга зүйн дагуу
амаар олгож 24 цаг ажилган үхлийн хувиар тооцож Hodge, Sterner нарын OECD-ийн
удирдамжийн хорт бодисын ангилалаар хорон чанаргүй ангилалд багтаж байна.
Нянгийн эсрэг идэвхийг судлах
Сармис, Гашуун банздоо ургамлын хандыг 400 мг/мл, 200 мг/мл, 100мг/мл, 50 мг/мл
тунгаар ионгүйжүүлсэн ариун нэрмэл усанд нэгэн жигд болтол нь уусган 45мкм-ийн мембран
шүүлтүүрээр шүүүж бэлтгэн ургамлын нянгийн эсрэг идэвхийг нянгийн өсөлтийг саатуулах
хамгийн бага концетраци (Minimum inhibition concentration), нянг үхүүлэх хамгийн бага
Хуудас 132