Page 400 - GreenChemistry2023 Emhetgel
P. 400
ДҮГНЭЛТ
2020 оны 6-р сард үйлдвэрлэлд нэвтрүүлсэн энэхүү технологийн туршилт судалгааны ажлаар
“Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн хими цехийн ус боловсруулах технологийг устөрөгч
катионит шүүлтүүргүйгээр үүсвэр усны ерөнхий шүлтлэг буюу карбонат хатуулгийг бууруулах натри
хлор ионжуулалтанд бүрэн шилжүүлсэн.
Хуучин ашиглагдаж байсан хүхрийн хүчил хадгалах бак, аж ахуй, түүнийг дамжуулах шугам
хоолой , насос, декарбонизаторын төхөөрөмж, байнгын ажиллагаанд байсан хийгүйжүүлэх 3-н
салхилуур зэрэг олон үндсэн ба туслах тоноглолууд ашиглагдахгүй болсон.
Үүсвэр усны карбонат хатуулгийг бууруулахын тулд 2019 онд 45 тн хүчтэй хүхрийн хүчил
хэрэглэж байсан бол 2020 оны 07-р сараас эхлэн хүхрийн хүчил огт хэрэглэхгүй болсон. Хүхрийн
хүчлийн оронд хлор анионжуулалтанд шилжсэн шүүлтүүрт нэг жилд дунджаар 160 тн натри
хлоридын давс зарцуулна. Анионит шүүлтүүр тус бүрт нэг сэргээлтэнд зарцуулагдах давсны хэмжээг
3
306 кг буюу 1 м анионит шүүх материалыг 65 кг натри хлоридын давсаар сэргээхээр түр норм
тогтоосон.
Натри хлор ионжуулалтанд шилжсэнээр хими цехийн боловсруулсан зуухны нэмэлт усны
чанар тэжээлийн усны чанарт сөргөөр нөлөөлөх нөлөө гараагүй байна. Химийн боловсруулсан усны
ерөнхий шүлтлэг буурсанаар зуухны үргэлжийн үлээлгийн хэмжээг багасаж, үлээлэгтэй хамт гадагш
алдагдах дулааныг багасгах нөхцөл бүрдсэн[7].
Эдийн засгийн хувьд авч үзвэл өмнө нь хэрэглэж байсан техникийн хүчтэй хүхрийн хүчлийг1
тн нь 1 260 000 төгрөгөөр худалдан авч ашигладаг байсан бол одоо түүний оронд 1 тн нь 238000
төгрөгийн үнэтэй натри хлоридын давс буюу 5-5.3 дахин бага үнэтэй бодисыг хэрэглэх болно.
Шууд зардлын хэмнэлтийг тооцож үзэхэд нэг жилд 50 сая хүртэл төгрөгийг хими цех их ба
урсгал засварын зардлаас хэмнэнэ.
Хими цехийн ус бэлтгэлийн технологи бүрэн өөрчлөгдсөн тул боловсруулсан усны дундаж
шүлтлэгийг нэмэгдүүлэх, фильтрциклийг уртасгах, сэргээлтийн бодисыг хэмнэхийн тулд цаашдаа
хлор анионит шүүлтүүрийн дараа бактай болох боломжийг судлах шаардлагатай. Мөн хүчтэй
суурийн анионит материал нь температурын хэлбэлзэл их гарсан үед ион шингээх чадвараа
амархан алддаг тул анхаарч ажиллах, мөн орох усны температурыг 20 °С-ээс багагүй 40 °С-ээс ихгүй
байлгахыг зорих зэрэг анионит шүүлтүүрийн ажиллагаанд нөлөөлөх сөрөг хүчин зүйлийг арилгах нь
шүүх материалын ашиглалтын хугацааг бууруулахгүй байх нөхцөл бүрдэнэ[11].
Цаашид анионит шүүлтүүрийн ажиллагааг тогтворжуулах, сэргээлтэнд зарцуулагдах давсны
хувийн зарцуулалтын нормыг оновчтой тодорхойлох, ус бэлтгэлийн бүрэн хэмжээний туршилтыг
хийж горим ажиллагааны картыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж дүгнэж байна.
Ашигласан материал
1. Ц.Цэнджав. Ус бэлтгэл. УБ:Чулуунбар; 2008,-268 х
2. РД153-34.1-09.456-00. Методика расчета себестоимости воды, вырабатываемой на
водоподготовительных установках ТЭС