Page 402 - GreenChemistry2023 Emhetgel
P. 402

2.19. “Хаягдал материалын дахин боловсруулж, ашиглах нь” Б.Цэрэндэжид Завхан аймгийн
              Улиастай сумын Ерөнхий боловсролын Жавхлант цогцолбор сургууль


        “Хаягдал материалын дахин боловсруулж, ашиглах нь” Б.Цэрэндэжид Завхан аймгийн
        Улиастай сумын Ерөнхий боловсролын Жавхлант цогцолбор сургууль

        ‘’Илтгэлийн  сэдэв:  “Хаягдал  материалын  дахин  боловсруулж,  ашиглах  нь”  (Recycling  and  reusing  waste  of
        materials)
        Сайн  туршлага:  “Хаягдал  материалын  дахин  боловсруулж,  ашиглах  нь  ”  химийн  хичээлийн  жишээн  дээр
        (Recycling and reusing waste of materials)
        Илтгэгч-(title): Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын Жавхлант цогцолбор сургуулийн химийн
                                       1
        багш Бямбарашийн Цэрэндэжид - Боловсрол судлалын магистр
         утас-99902565 e-майл-tserendejidshuu@gmgail.com

        Зорилго:    Химийн  хичээлээр  дамжуулан  байгаль  дэлхийдээ  ээлтэй  байх,  хог  хаягдлыг  бууруулах,  дахин
        ашиглах, зүй зохистой хэрэглэх талаар таниулан, түүнийхээ үр дүнг найз нөхөд, дүү нар, эцэг эх, бусад хүмүүстэй
        хамтран хэрэгжүүлснээр ямар бодит үр дүн гардгийг дэмжсэн үр дүнг танилцуулна.
        Судалгааны загвар/арга зүй/ хандлага: Бүрэн дунд боловсролын ахлах  ангийн “Химийн хичээл”ийн цахим
        болон танхимын хэлбэрээр боловсруулж, дамжуулан суралцагчдад хүргэж, үр дүнг танилцуулан сайжруулсан
        судалгааг хэрэгжүүлсэн болно.
        Судалгааны үр дүн-Бүрэн дунд боловсролын химийн хичээлийг судалснаар суралцагчид
        [-Өдөр тутмын амьдрал болон бусад шинжлэх ухааны асуудалд химийн мэдлэгийн үүднээс хандах
        -Асуудалд хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн үзэл санааны үүднээс хандах
                                                                                                 1
        -Асуудал шийдвэрлэхэд  нягт нямбай, нарийн чанд, бодитой, санаачлагатай, бүтээлч хандах]   гэсэн хандлага
        төлөвшсөн байна.
        Практик ач холбогдол-Хаягдал цаасыг түүхий эд болгон ашиглах, хог хаягдлыг бууруулах
        Шинэлэг тал/ашиг тус-Химийн хичээлээрээ дамжуулан ногоон химийн зарчмыг хэрэгжүүлэн, ээлтэй хот
        иргэдийн оролцоог дэмжих, хариуцлагатай хэрэгцээг дэмжих асуудлаар суралцагчидаа уриалан хамтдаа
        бүтээлчээр цагийг ашигласнаар байгаль дэлхийдээ ямар их хувь нэмэр оруулж болох аргад суралцана.
        Түлхүүр  үг-  ногоон  химийн  зарчим,  хог  хаягдал,  цаасны  хог  хаягдал,  дахин  ашиглах,  дахин
        боловсруулах, зүй зохистой ашиглах
        Товч агуулга:
        Ногоон химийн 1. Хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх (Pollution, wastePrevention) 2. Хоргүй химийн
        бодис, бүтээгдэхүүн (Design safer chemicals) 3. Нөхөн сэргээгдэх түүхий эд ашиглах (Use renewable
        feedstocks)  зэрэг  ногоон  химийн  зарчмуудыг  үндэслэн  үйл  ажиллагааг  хэрэгжүүлсэн.  Химийн
        хичээлээр:  Ахлах  ангийн  суралцагчдын  хүрээнд    Х11.4.3в-Ахуйд  түгээмэл  хэрэглэгддэг  хязгаартай
        нөөц бүхий материал түүнийг дахин хэрэглэх талаар хэлэлцэх гэсэн суралцахуйн зорилтын хүрээнд
        бидний эргэн тойрон (сургууль орчмын )-д хог хаягдлын ихэнх нь цаас байна. Үүнийг юунаас гарган
        авах вэ? модноос? Яагаад бид модоо ингэж үрэн таран хийгээд байна? Үүнээс гарах арга замыг хайн
        “Хаягдал цаасыг дахин боловсруулах, хэрэглэх” хичээл үйл ажиллагааг явуулан, хог хаягдлыг багасгах
        арга-дахин ашиглах, гамнах,  боловсруулж ашиглах арга замыг хэлэлцэн үүнийгээ туршин хэрэгжүүлж,
        бусаддаа үлгэрлэх, түүнийгээ түгээн дэлгэрүүлж хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх талаар эдийн
        засгийн  болон  экологийн  тооцоолол  хийж  зөвлөмж  бэлтгэн  таниулан  сурталчлах  үйл  ажиллагааг
        явуулсан.  Үүний  үр  дүнд  нөхөн  сэргээгдэхгүй  нөөц  бүхий  мод  маань  хэвээрээ  байх  боломжтой.
        Ингэснээр экосистемийн тогтвортой байдал хадгалагдан бид байгаль орчинтой ээлтэй иргэн юм гэдгээ
        ухамсарласан.  Ингэснээр  хаягдал  цаасыг  энгийн  аргаар  дахин  боловсруулан  түүхий  эд  болгон
        ашиглаж сурсан.
        Удиртгал (Introduction)
        1.  Хаягдал  үүсэхээс  урьдчилан  сэргийлэх  (Pollution,  wastePrevention)  2.  Хоргүй  химийн  бодис,
        бүтээгдэхүүн (Design safer chemicals) 3. Нөхөн сэргээгдэх түүхий эд ашиглах (Use renewable feedstocks)
        зэрэг  ногоон  химийн  зарчмуудыг  үндэслэн  үйл  ажиллагааг  хэрэгжүүлэн,    [Тогтвортой  хөгжлийн
        боловсролын  амжилтад  хүрэх  боломж  нь  тогтвортой  хөгжлийн  боловсролын  тухайн  нэг  сургалтын
   397   398   399   400   401   402   403   404   405   406   407