Page 407 - GreenChemistry2023 Emhetgel
P. 407
ХОГ ХАЯГДЛЫН ХЭМЖЭЭГ ХАРЬЦУУЛАЛТ, ХУВИАР
Сургууль орчмын өмнөх сургууль орчмын дараах гэр орчмын өснөх гэр орчмын дараах
84.3
73
50
30 35 33 17 38 30
2.3 12 5 7 1.7 1.3 5
2 2 3 1
Ц А А С ШИЛ, ЛА А З Х УВА Н Ц А Р , БУС А Д Х ОГ Х ОГ А ЧУУЛС А Н
Г ЯЛГ А Р УУТ Х А ЯГ ДА Л ДА ВТ А МЖ ,
С А Р А А Р
Эндээс цаасны хаягдал сургууль орчимд 34.3%, гэр орчимд 47%, хуванцар, гялгар уут хуванцарын хаягдал
50% орчим буурсан байна. Энэ нь суралцагчдыг цаасаа гамнах, дахин ашиглаж бүтээл хийх, гялгар тор биш
даавуун тор ашиглаж хэвшсэнтэй холбоотой юм. Мөн хог ачуулсан дамтамж 50%-иар буурсан байна.
Дүгнэлт(Conclusion):
Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн үр дүнгээс бидний ирээдүй болсон үр хүүхдийн маань хариуцлагатай
хэрэглээг дэмжсэн, амьдрах орчин сайжрах, цаашлаад байгаль орчиндоо эерэг нөлөөлөх нөлөөллийн эх үүсвэр
болж чадсан. Мөн энэхүү үйл аэжиллагаа нь 1. Хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх (Pollution,
wastePrevention) 2. Хоргүй химийн бодис, бүтээгдэхүүн (Design safer chemicals) 3. Нөхөн сэргээгдэх түүхий эд
ашиглах (Use renewable feedstocks) зэрэг ногоон химийн зарчмуудыг бизлүүлүсэн болно. Мөн энэхүү ногоон
химийн үйл ажиллагааг эцэг эхчүүдтэй хамтран хэрэгжүүлсэн суралцагч, эцэг эхчүүдийн хэлэлцүүлгийн үр
дүнгээс харахад хүүхэдтэйгээ хамтран хичээлд оролцох, даалгавар хийх, асуудлаа хамтран шийдэх боломжтойг
ойлгосон гэдгээ илэрхийлэхээс гадна хамгийн чухал нь хүүхэдтэйгээ ойлголцдоггүй байсан асуудлууд нь
шийдэгдэж, хүүхэдтэйгээ найз мэт харьцдаг бодсноор би их аз жаргалтай байна гэсэн эцэг эхчүүд их байлаа.
Суралцагчид 90% цаас, хуванцар, гялгар уутны хог хаягдал болсон асуудлаа шийдэж, хог хагядлаа бууруулж
чадсанаас гадна хаягдал цаас ашиглан бүтээл хийх, бүтээлч үйлээ хаягдал материал ашиглан хийж болдгийг
ойлгон хэрэгжүүлдэг болсон. Энэ нь цахим ертөнцөд хэт автахгүй чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэг арга
болж өглөө.
Суралцагчид хичээл үйл ажиллагааанаас гадна олж авсан мэдлэгээ амьдрал ахуйдаа зөв хэрэглэж,
хэвшүүлэх, хамтран үйл ажиллагаа явуулах, үе тэнгийнхний манлайлал хамгаас чухал гэдгийг юм. Ингэснээр
хүн бүрт эх дэлхийгээ хайрлах гэсэн том зорилт бий болж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллах чин хүсэлтэй
болох юм.
Мэдээлжсэн иргэн, мэдлэгжсэн хэрэглэгч нь хамт олондоо болон Орон нутгийнхаа удирдлагуудад туслан
тогтвортой байдлыг үнэлж тодорхойлох, нийгмийг илүү тогтворжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Ийм иргэн болон
төлөвшихөд энэхүү хичээл үйл ажиллагаа тус дөхөм болсон. Суралцагчдын бүтээлч үйлийг хичээл үйл
ажиллагаа бүрээр ийнхүү дэмжээд байвал илүү бүтээлч, эх орондоо хэрэгтэй иргэн болон төлөвшинө.
Ном зүй(References):
1. Н.Оюунцэцэг, Д.Сарангэрэл, Ш.Сайнбилэг, Н.Наранцогт, Ц.Отгонбаяр, Г.Баярмаа, Ц.Лхамсүрэн,
Ж.Энэбиш, Ө.Батчимэг, Ж.Батхишиг, Ж.Батбилэг, Б.Норовсүрэн Бүрэн дунд боловсролын сургалтын цөм
хөтөлбөр хими 2019 он 4, 8,9,17,20,29,30 тал
2. Редактор: С.Төмөр-Очир Эмхэтгэсэн: Н.Нэргүй, Б.Бурмаа, Е.Батчулуун, Д.Мөнхжаргал, Э.Шинэцэцэг нар
“Тогтвортой хөгжлийн боловсрол” УБ-2008 он
11-20тал
3. Д.Сарангэрэл, Н.Оюунцэцэг, Ш.Сайнбилэг, Б.Мөнхжаргал, Ө.Батчимэг, Ч.Энхжаргал нар ХИМИ-X УБ
2017 он 80-86 тал
4. Д. Сарангэрэл, Н.Оюунцэцэг, Ш.Сайнбилэг, Ч.Энхжаргал, Ө.Батчимэг, М.Мөнхжаргал нар ХИМИ-XI УБ-
2019он 116-125 тал
5. “Бүрэн дунд боловсролын XII ангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй” сургалтын модуль III (ЕБС-ийн
химийн багш нарт зориулав)-УБ 2018 28 тал
6. Е.Батчулуун, Г.Уранчимэг, Х.Цогбадрах, П.Энхжаргал, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Алтантуяа нар Газарзүй-X УБ
2017 он 48 тал
7. С.Батсүх Хүүхдийн хөгжил- УБ., 2010 30 тал