Page 412 - GreenChemistry2023 Emhetgel
P. 412
3 Бензолын уламжлалууд 16.01
4 Нафталины уламжлалууд 2.04
5 Антрацен ба фенантрен 8.54
Хүснэгт 2-ээс харахад давирхай нь найрлагандаа хоёр ба түүнээс дээш тооны олон
цагирагт нүүрсустөрөгчдийг багагүй хэмжээтэй агуулдаг болох нь шинжилгээгээр
тогтоогдсон бөгөөд тэдгээрийн нийлбэр агуулга нь 32.18% байна. Нүүрсний давирхайн
химийн найрлагын дийлэнх хэсгийг өндөр молекулт ароматик, гетероцагирагт
нүүрсустөрөгчдөөс тогтдог болохыг олон судлаачид судалгаагаар баталсан бөгөөд
[31] [32] одоогийн байдлаар найрлагыг бүрэн тогтоогоогүй байна. Нүүрсний давирхай нь
найрлагадаа фенолт нэгдлүүдийг 20- 30% орчим агуулдаг [33] судлаж буй давирхайд
фенолт нэгдлүүдийн агуулга нь 16.01%. Давирхайд агуулагдаж буй фенолт нэгдлүүд нь
гол төлөв фенол, (о-, м-, п-)крезол, диметил фенол, этилфенол, метилэтилфенол,
триметилфенол [34][35] харин азот агуулсан нэгдлүүд нь харьцангуй бага 2.04% байсан.
Азот агуулсан нэгдлүүд нь гол төлөв индол, карбазол, пиридин, хинолин [36]
агуулагддаг.
Давирхайн нэрлэгийн бүтээгдэхүүний гарцыг Хүснэгт 3-т үзүүллээ.
Хүснэгт 3. Давирхайн нэрлэгийн бүтээгдэхүүний гарц
Шинжилгээний дүн Давирхай
Буцалж эхлэх температур С Нэрлэгийн фракцууд, 102
о
эзэл.%
- б.э-200 С (бензиний фракц) 11.8
о
о
- 200-360 С (Дизель фракц) 56.47
о
- >360 С (үлдэгдэл) 30.22
Хүснэгт 3-аас харахад давирхай нь буцалж эхлэх температур өндөртэй болох нь харагдаж
байна. Судлаач Вэнганг Сүи, Хуaaн Зэнг нарын давирхайн катализатор
гидроболовсруулалтын судалгаанаас давирхайн буцалж эхлэх температур нь 159°C [37],
Kaн T, Сун X нарын судалгаанд 118°C [28], Мөн Малолетнов A, нарын нүүрсний давирхайн
нэрлэгийн фаркцын химийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон судалгаанд давирхайн буцалж
эхлэх температур нь 137°C [38], Бай З, Хуанг П нарын давирхайнаас сансрын түлш гарган
авах судалгааны ажилд давирхайн буцалж эхлэх температур нь 70°C [39] байна. Эдгээр
судлаачдын дүнгээс харахад нүүрсний давирхайн буцалж эхлэх температур нь нь 70-159°C
байх бөгөөд бидний судлаж буй давирхайн буцалж эхлэх температур нь 102°C байгаа нь
дээрх судлаачдын дүнтэй ойролцоо байна гэж үзлээ. Нүүрсний дулааны боловсруулалтаар
үүссэн давирхай нь харьцангуй өндөр температурын задралын дүнд үүссэн бүтээгдэхүүн
учир бага температурт ууршдаг нэгдлийг агуулдаггүй болох нь харагдаж байна. Үүнийг
буцалж эхлэх температур 98°C байгаатай холбон тайлбарлаж болох юм. Нүүрсний хагас
коксжуулалтын үед үүссэн давирхайнаас бензин гаргаж авах оролдлогуудыг хийсэн ажлууд
цөөнгүй байдаг. Тухайлбал: Судлаач Чанг Н, ба бусад нарын судалгааны ажлаас харахад
бензиний фракцын гарц 11.8% [40], мөн судлаач Ганг Ү, Пан Л, нарын нүүрсний давирхайг
катализаторт гидроболовсруулалтад оруулж онгоцны түлш гарган авах судлагааны ажилд
бензины фракцын гарц нь
13.2% [41] байсан бол бидний судлаж буй давирхайн нэрлэгийн фракцууд нь 7.2% байсан
нь ойролцоо гарсан байна. Нүүрсний хагас коксжуулалтын процесс нь өндөр температурт
явагддаг тул үүссэн давирхайд хөнгөн нэгдлүүдийн агуулга бага байдаг. Иймд бензин гаргаж
авахад төдийлөн тохиромжтой бус ажээ.