Page 411 - GreenChemistry2023 Emhetgel
P. 411

НДП-ийн  ялгаатай  агууламж  бүхий  питчийн  нэмэлттэй  битумын  физик-
              механик, бүлгийн бүрэлдэхүүнийг судаллаа.

              БНД 90/130 маркийн битум, питчийн нэмэлттэй битумын зүү шигдэлтийн гүн,
              хайлах  температур,  сунах  чадвар  зэрэг  үзүүлэлтүүдийг  MNS  5109-2001,
              MNS 5211-2002, MNS 5211-2002 стандартуудаар тус тус харгалзан
              тодорхойлсон. Мөн питчийн нэмэлттэй битумын нүүрсустөрөгчдийн бүлгийн
              бүрэлдэхүүнийг ХАДА

              [28]  аргаар    буюу    40    дахин    их    эзлэхүүнтэй    н-гептанаар
              асфальтеныг тунадасжуулан, асфальтеныг салгасан мальтены хэсгийг
              Сокслетын аппаратад, идэвхжүүлсэн Al2O3 силикагель дундуур нэвтрүүлэн
              ханасан нэгдлүүдийг н- гептанаар,  толуолоор  ароматик  нүүрсустөрөгчдийг,
              давирхайлаг  бодисыг  1:1 харьцаатай толуол-этанолын хольцоор хандлан ялгаж
              тодорхойлов.

              Үр дүн ба хэлэлцүүлэг

               2.3. Нүүрсний давирхайн шинжилгээний дүн
                               Хүснэгт 1. Давирхайн зарим физик химийн үзүүлэлт


                 №           Шинжилгээний стандарт                    Үзүүлэлтүүд                    Дүн
                  1    MNS AASHTO T 55:2003                     Усны агуулга, мас.%                2.35
                  2        MNS 0328–2000                           Дөл үүсэх, °C                   163
                  3        MNS 0328–2000                        Асах температур, °C                198
                  4     MNS ASDM D445–2014               Кинематик зууралдлага, 40°C, сСт         52.21
                  5    MNS AASHTO T 40:2003                       Нягт, 20°C г/см3                1.012
                  6         MNS 0337:2000                     Хүхрийн агуулга, мас,%               0.16
                  7        ГОСТ–20739–75             Толуолд уусдаггүй бодисын агуулга, мас.%      1.22
                  8       ГОСТ 31736–2012                           Хинолинд                       0.62



                      Дээрх хүснэгтээс давирхай нь ус багатай, нягт ихтэй, зууралдлага
                    өндөр байгаа нь газрын тостой харьцуулахад харьцангуй хүнд, өтгөн
                        зуурамтгай бүтээгдэхүүн болох нь харагдаж байна. Судлаж буй
                         давирхайн дөл үүсэх температур 163°С байгаа нь түүнд бага
                      температурт дэгдэх нэгдлүүдийн агуулга бага байгаатай холбон
                     тайлбарлаж болох юм. Толуол, хинолинд уусдаг нэгдлүүдийн агуулга
                   бага байгаа нь давирхайн химийн бүрэлдэхүүнтэй холбон тайлбарладаг.
                       Нүүрсний  давирхайн  химийн  найрлагын  дийлэнх  хэсгийг  өндөр
                     молекулт ароматик, гетероцагирагт нүүрсустөрөгчдөөс тогтдог
                                                          [30].
                    Нүүрсний коксжуулалтын үед үүссэн давирхайн химийн бүрэлдэхүүнийг
                                   тодорхойлж үр дүнг Хүснэгт 2-д нэгтгэлээ.
                      Хүснэгт 2. Хийн хромато-масс-спектрометрийн шинжилгээний дүн
                 №                  Бүлэг органик нэгдлүүд                        Агуулга, мас.%
                  1           Алифатик нүүрсустөргчид                              28.18
                  2   •       Ароматик нүүрсустөрөгчид                             13.14
                                                                                   25.62
                                                                                    6.56
   406   407   408   409   410   411   412   413   414   415   416