Page 410 - GreenChemistry2023 Emhetgel
P. 410
сунах чадвар зэрэг ашиглалтын чухал үзүүлэлтүүдийг тодорхойлох замаар түүний
нөлөөллийг судаллаа. Нөгөө талаас нүүрсийг боловсруулах үед үүссэн байгаль орчинд хоруу
чанар ихтэй давирхайг боловсруулж практикийн ач холбогдолтой битумын чанар сайжруулах
нэмэлт бүтээгдэхүүн гарган авахыг зорилоо.
Туршилтын хэсэг
2.1. Судалгааны обьект
Энэхүү судалгааны ажилд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт үйл
ажиллагаа явуулж буй “МАК”–ийн Элдвийн нүүрсний уурхайг түшиглэн байгуулсан
“Олон овоот”–ийн хагас коксын үйлдвэрийн давирхайг ашиглав. Уг давирхай нь
одоогийн байдлаар ашиглагдаагүй, хуримтлагдсаар байгаа бөгөөд одоогийн нөөц нь 3.0
мян.тн орчим байна. Давирхайн дээжийг 360оС-ийн температур хүртэл нэрж үлдэгдлийг
бүтцийн өөрчлөлтөд оруулагч агентаар ашиглав. Суурь материалаар ОХУ-аас
импортоор орж ирсэн БНД90/130 маркийн битумыг туршилтад ашиглав.
Давирхайн шинжилгээний арга зүй
Давирхайн химийн бүрэлдэхүүнийг хийн хромато-масс-спектрометр (Agilent 5973N)-
аар тодорхойлов. Давирхайг атмосферийн даралтад б.э-180оС (бензиний фракц), вакуум
нөхцөлд 180-360оС (дизель фракц), >360оС (үлдэгдэл)
[28] фракцуудад салган нэрж тус бүрийн нүүрсустөрөгчдийн функциональ бүлгийг FT-IR-
аар (Alpha II, Bruker, Герман) тодорхойлов.
Битумыг НДП-тэй хольсон арга зүй
CTP ба битумын хольцыг дараах байдлаар бэлтгэв. БНД90/130
маркийн битумыг 250мл багтаамжтай төмөр саванд хийж
1 150оС-ийн температурт хүртэл халааж түүний дээрээс 1-5
мас.% агуулгатайгаар тооцоолж давирхайн нэрлэгийн
2 үлдэгдлийг нэмж 30 минутын турш хутгасан.
3 Тайлбар:
4 1-мотор, 2-хутгуур, 3-төмөр сав, 4- Давирхайн үлдэгдлийн
нэмэллтэй битумын холимог, 5- халаагуур.
5
Зураг 2.
Питч
битумын хольц
бэлтгэх багаж
2.2. Битум ба питч битумын хольцын шинж чанарыг тодорхойлсон арга зүй