Page 413 - GreenChemistry2023 Emhetgel
P. 413
.Давирхайн нэрлэгээр ялгасан фракцууд нь химийн найрлагын хувьд ижил төсөөтэй болон ялгаатай шинж чанаруудыг тодорхойлох
зорилгоор НУТ спектрийн шинжилгээ хийв. б.э-200оС бүхий бензиний фракц, 200-360оС бүхий дизель фракц, >360оС үлдэгдэл
фракц тус бүрийн НУТ-ны спектрийг Зураг 3-т үзүүллээ
3500 3000 2500 2000 1500 1000 500
-1
Wavenumber cm
Transmittance [%]
б.э-180 C
o
180-360 C
o
>360 C
o
Зураг 3. Давирхайн нэрлэгийн фракцуудын НУТ-ны спектр.
Зураг 4-өөс харахад давирхайн нэрлэгээр гарган авсан фракцуудад шинээглтийн ижил
пикүүд илсэрсэн нь IBP-180оС, 180-360оС-ийн фракцууд бүтцийн хувьд төсөөтэй нэгдлүүд
ихээр агуулагдаж буйг харуулж байна. Харин 360оС-дээших фракцид 3678 см-1, 2315см-1
мужуудад ялгаатай пикүүд илэрсэн байна.
НДП-ийг битумд нэмсэн судалгааны дүн
Битумд НДП-ийг нэмж өгөх хэмжээнээс хамаараад асфальт хольцын шинж чанар өөр өөр
байдаг [1], [42] хүснэгт 4-д судлаж буй БНД 90/130 маркын битум болон Шарын гол
ордын НДП-ийн физик-механикийн зарим үзүүлэлтийг тодорхойлсон дүнг нэгтгэв
Хүснэгт 4. БНД 90/130 битум бол НДП-ийн зарим
физик-механикийн шинж чанар
Материал Стандарт Зүү шигдэлтийн гүн, 0.1мм Зөөлрөх Суналт, 25 C, cм MNS
o
MNS 5109:2001 температур, C MNS 5110:2001
o
5211:2002
Техникийн шаардлага 91-130 >43 >65
Битум 90/130 91.6 44.7 97.9
НДП* - 82.1 <0.01
НДП*-Шарын голын ордын нүүрсний давирхайн питч
Cудалж буй нүүрсний боловсруулалтын явцад үүссэн давирхайн нэрлэгийн 360оС-ээс дээш
үлдэгдэл нь ердийн нөхцөлд хатуу төлөвтэй бутрамтгай нунтаг, хар өнгөтэй материал байв.
Туршилтад ашиглаж буй битум нь сунах чадвар сайтай, зөөлрөх температур, зүү
шигдэлтийн гүн зэрэг физик- механикийн гол үзүүлэлтүүд нь БНД90/130 маркын битумын
стандартын шаардлага хангаж байгаа нь Хүснэгт 4-өөс харагдаж байна. Давирхайн нэрлэгийн
үлдэгдлийг БНД90/130 маркын битумд 1-5%-иар нэмж түүний шинж чанарт хэрхэн нөлөө
үзүүлэхийг туршилтаар тогтоож үр дүнг Зураг 4-т үзүүллээ. Зураг 4- т үзүүлсэн судалгааны
дүнгээс харахад битумын системд 3%-иар давирхайн нэрлэгийн үлдэгдлийг нэмж өгөхөд
битумын суналт нь 97.9см байснаас 110см болж 12.4%-ээр нэмэгдсэн дүн гарсан. Битумын
сунах чадвар нь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бөгөөд тухайн бутим нь сунах чадвар