Page 416 - GreenChemistry2023 Emhetgel
P. 416
o
Зөөлрөх температур ( C)
Зураг 6. Битумын зүү шигдэлтийн гүн зөөлрөх температурын хамаарал.
Зураг 6-аас харахад НДП-ийн агуулга өсөх тусам зүү шигдэлтийн гүн буурч, зөөлрөх
температурын утга өсч, эдгээр параметрүүд нь өөр хоорондоо урвуу хамааралтай болох нь
харагдаж байна.
Давирхайн нэрлэгийн үлдэгдлийг нэмсэн битумын шинж чанарыг зөвхөн физик механикийг
үзүүлэлтээр тодорхойлох нь төдийлөн хангалттай бус учир түүний химийн бүлгийн
найрлагыг ХАДА аргаар [29] тодорхойлж үр дүнг Хүснэгт 4-т нэгтгэлээ. Судалгааны дүнг
оруулахдаа модификацид оруулсан битумыг НДП- ийн нэмэлтийн агуулгаас хамаарч хольц-
1,2,3 гэж нэрлэв. Судлаж буй анхдагч битум нь найрлагадаа асфальтены агуулга бага болох
нь туршилтаар тогтоогдсоныг Хүснэгт 4-өөс харж болно. Нүүрсний давирхай питч битумын
чанарыг онцгой нэмэгдүүлэх чадвартай байдаг бөгөөд энэ нь түүний найрлагад давирхайлаг,
асфальтены нэгдлүүд их хэмжээтэй агуулагддагтай холбоотой юм. Иймд нүүрсний давирхайн
нэрлэгийн үлдэгдлийг битумд тодорхой хэмжээгээр нэмж өгөхөд түүний барьцалдах чанарыг
нэмэгдүүлж, өгөршилтийг бууруулдаг сайн талтай [25].
Хүснэгт 4. ХАДА шинжилгээний дүн
Холимогийн нэр БНД 90/130 Ханасан НУ (%) Aроматик (%) Давирхай (%) Асфальтен (%)
Битум 100% 19.1 47.7 24.3 8.9
Хольц-1 1% питч 18.3 46.1 24.5 10.9
Хольц-2 3% питч 17.9 44.9 25.5 11.7
Хольц-3 5% питч 17.4 43.7 26.3 12.6
Хүснэгт 4-өөс харахад хольц-2 –ийн найрлага дахь давирхай, асфальтены агуулга анхын битумтай
харьцуулахад 1-2 хувиар нэмэгдсэн байна. Харин ханасан болон ароматик нүүрсустөрөгчийн агуулга
буурсан зүй тогтолтой байна. Битумын системд ханасан нүүрсустөрөгчдийн агуулга буурсанаар
битумын реологийн шинж чанар буюу уур амьсгал, орчны нөлөөллөөс үүдэлтэй эвдрэл гэмтэл
гарахгүй байх сайн талтай [43]. Замын хагарал, цууралт нь олон хүчин зүйлүүдээс хамаардаг.
Эдгээр хүчин зүйлүүдийн хамгийн чухал нь битумын химийн бүлгийн найрлага байдаг. Өөрөөр
хэлбэл тухайн битум дахь асфальтены агуулга чухал нөлөөтэй байдаг.
Дүгнэлт
Бид энэхүү судалгааны ажлаараа НДП-ийн нэмэлтийн тохиромжтой хэмжээг тодорхойлох замаар
битумын ашиглалтын шинж чанарыг нэмэгдүүлэх боломжийн судалгааг хийж гүйцэтгэлээ.
Судалгааны дүнгээс битумд НДП-ийг 3%-иар нэмэх нь хамгийн тохиромжтой байсан бөгөөд
битумын гол үзүүлэлт болох суналт 11.1см-ээр, зөөлрөх температур 1.7оС-ээр тус тус өсч эх
битумын ашиглалтын шинж чанар нэмэгдэж буйг тогтоолоо.
Ашигласан ном зүй
[1] Y . Xue, Z. Ge, F . Li, S. Su, and B. Li, ‘Modified asphalt properties by blending petroleum asphalt
and coal tar pitch’, Fuel, vol. 207, pp. 64–70, Nov. 2017, doi: 10.1016/J.FUEL.2017.06.064.
[2] H. Zhang, M. Gong, D. Gao, T. Yang, and Y. Huang, ‘Comparative analysis of mechanical
behavior of composite modified asphalt mixture based on PG technology’, Constr Build Mater,
vol. 259, Oct. 2020, doi: 10.1016/j.conbuildmat.2020.119771.
[3] Q. Chen, C. Wang, P . Wen, M. Wang, and J. Zhao, ‘Comprehensive performance evaluation of
low-carbon modified asphalt based on efficacy coefficient method’, J Clean Prod, vol. 203, pp.