Page 408 - GreenChemistry2023 Emhetgel
P. 408

2.20. “Нүүрсний  давирхайнаас  шинэ  төрлийн  битумын  чанар  сайжруулагч  нэмэлт
                    гарган авах судалгаа” Э.Бат-Эрдэнэ, Х.Золтуяа, Д.Илчгэрэл, Ц.Батцэцэг, ШУТИС
                    ХШУС Химийн инженерчлэлийн салбар


              НҮҮРСНИЙ ДАВИРХАЙНААС ШИНЭ ТӨРЛИЙН БИТУМЫН ЧАНАР САЙЖРУУЛАГЧ НЭМЭЛТ
              ГАРГАН АВАХ СУДАЛГАА


                                                            2
                                              1
                                                                           3
                                                                                          4
                              Э.Бат-Эрдэнэ , Х.Золтуяа , Д.Илчгэрэл , Г.Батцэцэг

               1  -Ахлах багш, Химийн инженерчлэлийн салбар, ХШУС, ШУТИС, 8-р хороо, Бага тойруу,
               Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс 14191, Ш/х: 46/520
               2  –Сургалтын  мастер,  Химийн  инженерчлэлийн  салбар,  ХШУС,  ШУТИС,  8-р  хороо,
               Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс 14191, Ш/х: 46/520

               3  –Дэд профессор, Химийн инженерчлэлийн салбар, ХШУС, ШУТИС,  8-р хороо, Бага
               тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс 14191, Ш/х: 46/520
               4  –Сургалтын  мастер,  Химийн  инженерчлэлийн  салбар,  ХШУС,  ШУТИС,  8-р  хороо,
               Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс 14191, Ш/х: 46/520

               E-mail: et_baterdene@must.edu.mn, et.baterdene@gmail.com, 99748003


              Хураангуй


              Авто  замын үндсэн материал         болох  замын битумын         насжилт,      чанарыг
              сайжруулдаг  олон  төрлийн  арга,  нэмэлтүүд  байдаг  бөгөөд  энэхүү  судалгааны
              ажлаараа нүүрсний хагас коксжуулалтын үед үүссэн давирхайг лабораторийн нөхцөлд
              бензиний (б.э-180оС), дизелийн ( 180-360оС ), фракцуудыг салган нэрж нэрлэгийн ( 360оС-
              аас дээш  ) үлдэгдлийг 1-5% хүртэл         замын битумд нэмж түүний физик-химийн
              үзүүлэлтүүдэд хэрхэн өөрчлөгдөж буйг туршив. Давирхайн нэрлэгийн үлдэгдэл болон
              битумын хольцын физик-механикийн шинж чанарыг MNS 5109:2001, MNS 5211:2002, MNS
              5110:2001 стандарт аргуудаар тодорхойлж, химийн  бүлгийн  найрлагыг  ХАДА  (ханасан,
              ароматик,  давирхай,  асфальтен) аргаар тодорхойлсон. Туршилтын дүнгээс замын битумд
              давирхайн нэрлэгийн үлдэгдлийг 3%-иар нэмэхэд тухайн битумын зүү шигдэлт 91.6мм-ээс
              81.3мм болж буурсан, суналт 97.9см байснаас 109см болж нэмэгдсэн, зөөлрөх температур
              44.7оС-ээс 46.4 оС болж нэмэгдэв. ХАДА туршилтын дүнгээс ханасан нүүрсустөрөгчийн
              агуулга 19.1%-иас 17.9%, ароматик нүүрсустөрөгчийн агуулга 47.7%-иас   44.9%   болж
              буурсан,   давирхайлаг   нэгдлүүд   24.3%-иас   25.5%, асфальтены агуулга 8.9%-иас 11.7%
              болж  тус тус нэмэгдэв.      Бид энэхүү туршилтын үр дүнгээс нүүрсний давирхайн питч
              нэмж битумын чанар сайжирч буйг тогтоолоо.
               Түлхүүр үг: нүүрсний давирхайн питч, холих, суналт, зөөлрөх температур,
               битумын бүлгийн найрлага



              Удиртгал
   403   404   405   406   407   408   409   410   411   412   413