Page 403 - GreenChemistry2023 Emhetgel
P. 403
хөтөлбөр хэрэгжүүлэх төдийхнөөр биш харин түүнийг боловсролын бусад санаачлага, үйл
2
ажиллагааны хэтийн зорилго болгон хэрэгжүүлэхэд оршино.] Иймээс хичээл үйл ажиллагаа бүрийг үр
өгөөжтэй явуулан, ТХБ зорилтын хэрэгжилтийг дэмжсэн арга зүйгээр хэрэгжүүлэх зүйтэй юм.
Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд боловсролын байгууллагын хүн бүрийн үүрэг оролцоо чухал төдийгүй тэр
дундаа хүүхдүүд сурсан зүйлээ найз нөхөд, дүү нар, эцэг эхтэйгээ хамтран хүүхдэдээ зөв, бүтээлч
сэтгэлгээ, хамтын хөдөлмөр, чанартай үйлчилгээ үзүүлэх нь нэн чухал байр суурийг эзэлнэ. Чанартай
үйлчилгээг үзүүлэхийн тулд багш нарын сургалтын арга барил, мэргэжил, мэргэшлийн чадвар,
хэрэгжүүлэх хичээлийн төлөвлөлт, хамтын ажиллагаа багагүй үүрэгтэй ч үүнийг эцэг эхчүүд тэр болгон
ойлгодоггүй, зөвхөн багш сургах юм шиг л боддог, үүнийг ихэнх эцэг эхчүүд шаарддаг. Иймээс олон
нийт, эцэг эхчүүдийг сургалтын үйл ажиллагаандаа татан оруулах, тэдэнд багшийн ажлын ачаалал,
сайхныг мэдрүүлж, хүүхэддээ цаг гаргах, хамтран ажиллах боломжийг нээн өгөх нь сургууль, багш
бидний 1 үүрэг юм. Энэ хүнд нийгэмд ирээдүй хойч үеэ бодсон ногоон химийн зарчмыг хангасан хичээл
үйл ажиллагаа явуулан судлах боломжийг багш бид л олгох хэрэгтэй. Тиймээс хичээл үйл
ажиллагаагаараа дамжуулан зөв зохистой хэрэглээ, дахин ашиглах боломж, хэмнэх, хязгаартай
нөөцийг арвижуулах арга, өөртөө хэрэглэж буй зүйлийнхээ зөв эсэхэд үнэлэлт өгөх, бусдад таниулан
сурталчлах нь бидэнд оногдсон үүрэг юм. Иймээс бид химийн хичээлээрээ эдгээр үйл ажиллагааг
туршин хэрэгжүүлсэн.
Онол арга зүйн үндэс, судалгааны загвар (methodology)
Судалгааны үндэслэл:
1. Хог хаягдлыг ангилж үзвэл:
Хаягдаж буй хог хаягдлын ангилвал:
84.3
35 2 17 12 38 1.7 10
ЦААС ШИЛ, ЛААЗ ХУВАНЦАР, ГЯЛГАР БУСАД
ЦААС
Сургууль орчим гэрийн
Хог хаягдлын 90% нь цаас, хуванцар болон нийлэг хог хаягдлын байна. Ялангуяа сургууль орчмын
90% орчим нь цаасны хог хаягдал байна.
2. Хуванцар сав болон гялгар уутны буруу хэрэглээ их байна. Тиймээс үүнийг багасгах, дахин
ашиглах, дахин боловсруулах арга, мөн хуванцар савыг зөв зохистой хэрэглэх, гялгар уутаа даавуун
уутаар солих замыг хайн олж хог хаягдлаа бууруулснаар ойн нөөцөө гамнах, хог хаягдлыг багасгах,
цаашлаад орон нутгийн экологийн тэнцвэртэй байдал өөрийн хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг
болох үүднээс энэхүү сэдвийг сонгон авлаа.
Үйл ажиллагааны санаа:
Хичээл үйл ажиллагаагаараа дамжуулан зүй зохистой хэрэглээнд сургана гэдэг боловсролын
хамгийн том зорилтыг биелүүлж байгаа юм. Хичээл үйл ажиллагаагаар олж авсан мэдлэгээ
хэрэгжүүлэхийн тулд эцэг эхчүүдийн оролцоо хамгаас чухал нь энэ хугацаанд ажиглагдсан. Жавхлант
цогцолбор сургууль удирдлагууд бүх эцэг эхчүүддээ хэрэгжүүлэх гэж буй үйл ажиллагаагаа
тайлбарлан бүх боломжоор нь ханган хамтран ажиллахыг уриалсан. Мөн эцэг эхчүүд хүүхдээ дэмжин
зүй зохистой хэрэглээг эзэмшин бусдад түгээн дэлгэрүүлэх нөөц боломжуудыг судалж оролцсон.
Жишээ нь: хэрэггүй хэрэглээгээ хумин гялгар тороо даавуун тороор солих, усны хуванцар саваа
солих, үр ашиггүй зарцуулж байсан цаасаа гамнах, ашигласан цаасаараа хэрэгтэй зүйлээ хамтран
хийх, цаасыг гэрийн нөхцөлд дахин боловсруулан ашиглах зэргээр үр ашигтай зүйлд хүүхдүүдтэйгээ
хамтран суралцах боломж бололцоог хангаж өгсөн. Энэ нь хүүхдүүд эцэг эхдээ би ийм хичээлийн
ингэж судалж байна гэдгийг ойлгуулах, эцэг эхчүүд хүүхдийнхээ сурах үйл явцыг хянан багшдаа
тайлагнах, хамтран тулгамдсан асуудлыг шийдэж байснаараа онцлогтой. Мөн хүн бүр өрх бүр мод