Page 475 - GreenChemistry2023 Emhetgel
P. 475

Хөрсний тохируулгатай ургамлан бүрхэвчийн ангилал
            Газрын гадарга дээрх биет зүйлийг танихдаа сансрын мэдээ нь тухайн биетийн өөрөөсөө
            ойлгож байгаа гэрлийн хугарлаар таньдаг. Түүнээс гарах үр дүнг тоон утганд шилжүүлэхдээ
            томьёо ашиглан хөрвүүлж, тэрхүү тоон утгаар газрын бодит байдалтай харьцуулан таньдаг.
            Үүний нэгэн адилаар судалгааны эцсийн үр дүн болох  2000-2022 оны 5 сарын 8 наас 9
            сарын 13 ныг хүртэлх 16 хонгийн интервалтай мэдээг боловсруулан гаргасан. Энэхүү
            ургамлан бүрхэвчийн мэдээг бодит нөхцөл байдалтай харьцуулан тоон утга аль газарт
            мэдрэг байгааг харьцуулан судлаж түүнээсээ зургийн ангилалыг гаргаж авсан.

            Хөрсний тохируулгатай ургамлан бүрхэвчийн зураглалын тоон утга нь -1 ээс +1 ийн хооронд
            гардаг. Бидний хийсэн судалгааны ажилд утгын хязгаар нь -0.395 аас + 0.5031 ийн хооронд
            байсан. Түүнээс үүдэн доорх ангилалыг хийж гүйцэтгэв.

                                                      Хүснэгт 2. Хөрсний тохируулгатай ургамлан бүрхэвчийн ангилал
               №                       Ангилалын тоон утга                           Ангилалыг үгээр
                1                         -0.3953 – 0.0204                                 Ус
                2                         0.0204 – 0.0767                             Хөрс, хад чулуу

                3                         0.0767 – 0.1155                                 Элс
                4                         0.1155 – 0.1613                           Сийрэг ургамалтай
                5                         0.1613 – 0.2283                         Дунд зэргийн ургамалтай
                6                         0.2283 – 0.5031                            Сайн ургамалтай


            Ургамлан бүрхэвчийн өөрчлөлт ба уур амьсгалын хамаарал

            Ургамлан бүрхэвчийн өөрчлөлт

            Судалгаанд 2000-2022 оны нийт 23 оны мэдээг боловсруулан ургамлан бүрхэвчийн
            өөрчлөлтийг харуулахыг зорьсон. Сонгохдоо 5 сарын 8 наас 9 сарын 13 ны хоорондох мэдээг
            16 хоногийн интервалтайгаар зургалан гаргасан. Ургамлан бүрхэвчийн өөрчлөлтийг
            харуулахад хамгийн тохиромжтой гэсэн үүднээс дээр хугацааг хамруулан судалсан.
   470   471   472   473   474   475   476   477   478   479   480