Page 472 - GreenChemistry2023 Emhetgel
P. 472
Ургамал сумын газарзүйн байрлал ба газрын нөхцөл
Монгол орны нутаг дэвсгэрийн гадаргын үндсэн хэв шинж, уур амьсгалын нөхцөлтэй уялдан
хөрсөн бүрхэвч, ургамалжилт, амьтны төрөл зүйлээр эрс ялгаатай өндөр уул, уулын тайга,
уулын ойт хээр, хуурай хээр, цөлийн хээр, цөлийн бүс гэсэн байгалийн 6 бүс, бүслүүрт
хуваагдана.
Сүүлийн жилүүдэд олон удаа ган болж цөлжилтийн аюул нүүрлээд байгаа нутгийн тоонд
Завхан аймгийн говийн сумууд зүй ёсоор орж нилээдгүй анхаарал татаж байна.
Ургамал сум нийслэл хотоос 1236 км, аймгийн төвөөс 236 км алслагдсан бөгөөд газар нутаг
нь Их нууруудын хотгортой зах залгаа нам дор говирхог буюу элсэрхэг хөрстэй, далайн
төвшнөөс дээш 1201-2117 метр, хамгийн нам дор газар нь Сайхан бөгөөд 1201 метр
өргөгдсөн байхад хамгийн өндөрлөг газар нь 2117 метр өндөр Аргалын хар уул юм.
Түүнчлэн дэлхийн бөмбөрцгийн зүүн уртрагийн 93 градус, умард өргөргийн 97 градуст
оршдог.Тус сум нь аймгийнхаа хамгийн баруун талын сум бөгөөд зүүн талаараа
Завханмандал, урдуураа Дөрвөлжин, баруун талаараа Увс аймгийн Завхан сумтай хил
залган оршдог. Газар нутгийн ихэнх хэсгийг нь говь хээрийн бүс эзэлдэг ба Гүн нуур Давс
Шанд зэрэг томоохон нууруудтай. Хүнгүйн гол урсан өнгөрдөг бөгөөд ард иргэдийнх нь ихэнх
хэсэг нь мал аж ахуй эрхлэн амьдардаг.
Судалгааны арга зүй
Modis data base
Мэдээ татах /MOD13Q1/ Уур амьсгалын мэдээ
Мэдээлэлээ хөрвүүлэх
SAVI-гийн зураглал
Үр дүн
Дүгнэлт
Зайн тандан судлалын арга
Газрын бүрхэвч