Page 467 - GreenChemistry2023 Emhetgel
P. 467
Тост хэмээх толгой, шавгийн гацааны чихэр өвстэй тохой, Харцагатын улааны цул хаднаас
ургасан харгана, мөн засч бэлтгэсэн юм шиг Хавтгай, Дэмбэрэл, Цагаан булуу, Хамтрал,
Халтарын (Лайлаагийн) болон Их сүв зэрэг элсний гарцууд, Голын улааны рашаан (газрын
гүнээсхутгаж авдаг өвөрмөц тогтоцтой), Гүн нуур, Зөөхий нуур гэх мэт байгалийн үзэсгэлэн
бүрдсэн газруудтай.
Тус сумын нутагт таван төрлийн малын тэжээлд тохирох амт чанар шим тэжээл сайтай 600
гаруй нэрийн ургамал, хүний хүнс тэжээлд хэрэглэдэг сульхир, хар суль, зэрлэг буудай,
цагаан мангир, мангина, гоёо, мөн эмийн ургамал болох чихэр өвс, дэгд, юмдүүжин, тэмээн
хөх, зангуу, зээргэнэ, бударгана, ортууз, шувуун хөл, бэвлэн байдаг. Бэлчээрийн голлох
ургамал нь хялгана, хазаар, ерхөг, агь, таана, суль, сульхир, цахилдаг, харгана, бут, зэгс,
түнгэ байдаг. Мөн шохойн болон боржин чулуу, зос, давс, хужир, наанги шороо шавар, явар,
гялтгануур, гурван өнгийн будгийн чулуу, цахиур, алт, мөнгө, төмрийн хүдэр, бас гиван, жуган
гэдэг эмийн найрлагад ордог чулуу байдгаас гадна, барилгын засал чимэглэлд хэрэглэж
болох байгалиас засаж бэлтгэсэн юм шиг хавтгай, гурвалжин, дөрвөлжин, бөөрөнхий
хэлбэртэй өнгө өнгийн чулуу, багаж хурцлах билүү, тоосго, мөн тугалган шороо элбэг учир
Билүүт, Тоосгот, Тугалгат нэртэй уулууд ч байдаг.
Чоно, үнэг, мануул, өмхий хүрэн, туулай, тарвага, дорго, аргаль, янгир, цагаан зээр, элээ,
хэрээ, цахлай, бор шувуу, харцага, ятуу, хүтүү, болжмор, сойр хулан жороо, тагтаа зэрэг
жигүүртэн, могой, хонин болон могой гүрвэл, төмөр могой хэмээх хорхой, аалз, голио, хар ба
ногоон тонголдой, хар хорхой зэрэг мөлхөгчид оршдог.
Эдүгээ Ургамал сум нь нийслэл хотоос 1236 км, аймгийн төвөөс 236 км алслагдсан бөгөөд
Аймгийнхаа хамгийн баруун талын сум юм. Зүүн талаараа Завханмандал, урдуураа
Дөрвөлжин, баруун талаараа Увс аймгийн Завхан сумдтай хил залган оршдог. Сумын хилийн
нийт урт 255 км бөгөөд баруунаас зүүн тийшээ /Бор үзүүрийн овооноос Их ганга хүртэл/ 95
км, хойноос урагш /Унзадын гозгороос Аргалын харын Боовой хүртэл/ 65 км үргэлжилсэн
347.6 мянган га нутагтай.
Уур амьсгал
Завхан аймгийн баруун хэсэгт байрлах Ургамал суманд 1969.10.06-нд анх Цаг уурын
харуул байгуулагдсан 3-н хугацааны ажиглалт хийдэг. Уртрагийн 94˚17', өргөргийн 48˚30',
Далайн түвшнээс дээш 1430 метрт оршдог. Их нууруудын хотгортой зах залгаа нам дор
говирхог буюу элсэрхэг хөрстэй, далайн төвшнөөс дээш 1201-2117 метрт өргөгдсөн, хамгийн
нам дор газар нь Сайхан бөгөөд 1201 метр өргөгдсөн байхад хамгийн өндөрлөг газар нь 2117
метр өндөр Аргалын хар уул юм. Байгалийн бүс бүслүүрийн хувьд цөлжүү бүсэд хамрагдана.
Уулын цөлөрхөг хээрийн ба цөлийн хөрстэй.
Агаарын температур
Ургамал сумын агаарын дундаж тумператур сүүлийн 30 жилийн дунджаар жилийн дундаж
утга 0.4 градус дулаан байна. Өвөлдөө дунджаар -26.2ﹾС-аас -33.7ﹾС хүрч, зундаа 20.7ﹾС –аас
24.2ﹾС хүрч халдаг.
Агаарын дундаж температурын хамгийн их утга 6-8 дугаар сард ажиглагддаг ба хамгийн бага
утга 12,1,2-р сард ажиглагддаг.
Хүснэгт 1. Ургамал сумын агаарын дундаж температур гарсан өөрчлөлт /сүүлийн 30 жилд/
Ургамал суманд сүүлийн 30 жилд