Page 466 - GreenChemistry2023 Emhetgel
P. 466

Судалгааны энэ ажил нь хиймэл дагуулын мэдээ ашиглан Завхан аймгийн Ургамал сумын
            газрын гадаргын өөрчлөлтын жилийн хувиралтыг тодорхойлж, мөн түүнчлэн тэрхүү үр дүнгээ
            уур амьсгалын өөрчлөлттөй нь уялдуулан газрын гадаргын доройтол болон цөлжилтийн
            байдлыг үнэлэхэд энэхүү судалгааны зорилго оршино.

            Үүний тулд дараах зорилтыг дэвшүүлэн ажилсан

            Судалгааны талбайн хөрсний төлөв байдлыг тодорхойлох

            Тус газар нутгийн уур амьсгалын өөрчлөлтыг тодорхойлох
            Хөрсний элэгдэл , эвдрэлийн хил хязгаарыг зайн тандан судлалын аргаар тодорхойлох

            Уур амьсгалын өөрчлөлт хөрсөнд буюу цөлжилтөнд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох

            СУДАЛГААНЫ ТАЛБАЙ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ

            Товч танилцуулга
            Ургамал сум нь  1924 оны 12 дугаар сард орон нутгийн анхны сонгууль болж тус сум анх
            “Буурал нарт” нэртэйгээр үүсэн, нутгийн тайж Б.Батсүлдийг сумын даргаар сонгожээ. Сумыг
            дотор нь гурван тавин, тавиныг арав арван гэрүүдээр зохион байгуулж арван гэрүүдийн
            даргаар нутгийн ард Н.Нацаг, Ө.Сэд, Б.Буньжав нарын 15 хүн сонгогдон байгуулагдаж
            байжээ.
            Тус сум нь 1924-1925 онд Буурал нарт, 1926-1928 онд Сартуул, 1929-1933 онд Хутаг уул,
            1934-1937 онд Ургамал-Өлзийт гэж нэрлэгдэж байгаад 1938 оноос Ургамал сум нэртэй
            болжээ. Тус сум нь сумын төвийн Хүнгий хөдөөгийн Тосгуур, Хульж, Нуур, Зөөхий, Баян-
            Улаан гэсэн нийт таван багтайгаар үйл ажиллагаа явуулж байна.


























                                          Зураг 1. Судалгаанд хамрагдсан газар нутаг
            Газарзүй болон нутаг дэвсгэрийн мэдээлэл

            Газар нутгийн ихэнх хэсгийг нь цөлжүү, цөл хээрийн бүс эзэлдэг ба Гүн нуур Давс Шанд зэрэг
            томоохон нууруудтай. Хүнгүйн гол урсан өнгөрдөг бөгөөд ард иргэдийнх нь ихэнх хэсэг нь
            мал аж ахуй эрхлэн амьдардаг.
            Ургамал сумын нутагт Хуйхын цахирын ууланд байдаг Гандгир /ганцхан мод/, Цагаанхайрхан
            ууланд байдаг Хутаг уулын ус шуугидаг хөндий хад, Ханын худгийн ард байдаг Уст уул, мөн
   461   462   463   464   465   466   467   468   469   470   471