Page 462 - GreenChemistry2023 Emhetgel
P. 462

3.  Завхан болон Говь-Алтай аймгийн ундны усны фторын агууламжийг эрдэмтдийн судалгаатай
               харьцуулах

        Практик ач холбогдол:

        Ундны  усны  фторын  агууламжийг  байнга  тасралтгүй  судлах  нь  тухайн  бодисын  агууламжаас
        хамааралтай үүсэх өвчний эрсдэлээс хүн амыг урьдчилан сэргийлэх, байгалийн ундны усны фторын
        агууламж стандарт хэмжээнээс багадсан нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнийг фторжуулах арга хэмжээ
        авах саналыг дэвшүүлэх ач холбогдолтой.

        Судалгааны арга, аргачлал
        Усны ерөнхий фторыг Спектрофотометрийн  аргаар тодорхойлон   тооцож тодорхойлов. Графикийг
        баганан диаграмаар хийж нарийвчлалыг тодорхойллоо.

        Хэрэглэх урвалж, бодис:
        Цирконы  давсны  уусал,нэрмэл  ус,  концентрацитай  хүхрийн  хүчил,  концентрацитай  давсны  хүчил,
        улаан ализарины уусмал C14H7SNa*H2O , бараан шил сав, натрийн фторидын стандарт уусмал  1л-н
        хэмжээст колбо 5ш, 100мл-н хэмжээст колбо 10ш.

        Спектрофотометрийн арга:
        Аргын зарчим:

        Фторын ион нь циркон(IY)-той нэгдэж  өнгөгүй комплекс нэгдэл үүсгэнэ. Дараа нь улаан ализаринтай
        харилцан үйлчлэлцэж шар өнгийн тогтвортой комплекс нэгдэл үүсгэнэ.   Судалгааг өвлийн улиралд
        (2023 оны 2-оос 3-р сард) хийж гүйцэтгэлээ.
        Тодорхойлох явц:

        100 мл-ийн шувтан колбонд шинжлэх уснаас 50 мл-ийг авч дээр нь 2.5 мл ализарины уусмал нэмж
        холино. 1 цагийн турш харанхуй газар тавьсны дараа уусмалын гэрлийн нягтыг фотоколориметрээр
        (λ=510 нм) 5 см-ийн зузаантай кюветэнд нэрмэл устай харьцуулан хэмжинэ. Хоосон тодорхойлолтыг
        50 мл нэрмэл усанд хийж уг уусмалын гэрлийн нягт ба сорьцын уусмалын гэрлийн нягтын ялгаврыг
        ашиглан  сорьцон  дахь  фторын  хэмжээг  жиших  графикаас  олно.  Учир  нь  хоосон  тодорхойлолтын
        гэрлийн нягт сорьцын уусмалынхаас их байх буюу усанд фторын ион их агуулагдах тутам уусмалын
        өнгөний эрчимшил сул байна.

        Тодорхойлолтыг жиших уусмалд 6 удаа хийж шинжлэх уусмалд 6 удаа хийж дунджийг авлаа. Энэ үед
        гэрлийн нягтшил, уусмал гадаад орчинд удсан эсэхийг харгалзан үзэж зарим хэмжилтийг хасч тооцлоо.
        /уусмал гадаад орчинд удсан.../

                 Говь-Алтай, Завхан аймгийн төв, Асгат сумын ундны усанд фторын агууламж судалсан үр дүн:
         1.6      1.5
         1.4                                                                        1.36
         1.2
          1
         0.8
         0.6                                                  0.45
         0.4                            0.34
         0.2
          0
                  Улсын дундаж           ГАА-ийн төв        Завхан аймгийн төв   Завхан аймгийн Асгат
                                                                                      сумын төв

                       График 1. Говь-Алтай, Завхан аймгийн төвийн ундны усны фторын агууламж (мг/л)

        Графикаас харахад энэ 2 аймгийн төвийн ундны усны фторын агууламж нилээд доогуур харин Завхан
        аймгийн Асгат сумын усны фторын агууламж улсын дунджийн орчимд байна.
   457   458   459   460   461   462   463   464   465   466   467