Page 460 - GreenChemistry2023 Emhetgel
P. 460

3.6.  "Ундны усны  фторын  агууламжид  хийсэн үнэлгээ"  Л.Нямаа,  Л.Отгонтөгс,  Д.Болормаа,
              АШУҮИС-ийн Говь-Алтай салбар АУС
        Summary:
        The fluoride content of drinking water in the center of Gobi-Altai province (0.34±0.02) is 77.3% higher than the standard average of
        Mongolia and 51.4% below the minimum standard, and the fluoride content of drinking water in the center of Zavkhan province
        (0.45 0.02) 70.0% of the standard average of Mongolia and 35.7% below the standard minimum, it is considered that there is a
        possibility of any disease caused by fluoride content for further investigation.
        The fluoride content of drinking water (1.36±0.02) in Asgat Sum of Zavkhan Province is at the maximum level of the standard
        average of Mongolia, i.e. 90.7%, and 51.4% above the minimum level of the standard average, which is considered reasonable.
        Хураангуй:

        Говь-Алтай аймгийн төвийн унд-ахуйн усны фторын агууламж (0.34±0.02)  Монгол улсын стандарт дунджийн дээд хэмжээнээс
        77,3% , стандартын доод хэмжээнээс 51,4%  доогуур, Завхан аймгийн төвийн унд-ахуйн усны фторын агууламж(0,45±0.02)
        Монгол улсын стандарт дунджийн дээд хэмжээнээс 70,0%, стандартын доод хэмжээнээс  35,7% доогуур байгаа нь цаашид
        судлах, фторын агууламжаас үүдэлтэй аливаа өвчлөл гарах магадлал байна гэж үзэж байна. Завхан аймгийн Асгат сумын
        ундны усны фторын агууламж(1,36±0.02)  Монгол улсын стандарт дунджийн дээд хэмжээнд буюу 90,7%, стандарт дунджийн
        доод хэмжээнээс 51,4% дээгүүр  байгаа нь боломжийн төвшинд байна гэж үзлээ. Говь-Алтай аймгийн ундны усны фторын
        агууламж өмнө хийгдсэн эрдэмтдийн судалгаатай нэн ойролцоо байлаа.
        Сэдвийн үндэслэл

        Ус бол амьдралыг тэтгэгч, ногоон байгууламжийн гол хүчин зүйл, ердийн нөхцөлд нэгэн зэрэг хатуу
        (мөс) шингэн (ус) хий (усны   уур) гэсэн гурван төлөвт оршиж чаддаг цорын ганц бодис. Хүний биед

        60-70%-ийн хэлбэлзэлтэйгээр наснаас хамааран ус агуулагдаж байдаг. Эрхтэн тус бүрд агуулагдах
        усны хэмжээ өөр. Уураг тархины 70% нь ус байх бөгөөд энэ хэмжээнээс дутагдвал толгой өвдөх,
        ухаан санаа балартах шинж тэмдэг илэрдэг. Цусны 92%, ясны 22%, булчингийн 75% нь ус агуулагдаж

        байдаг бөгөөд бие махбодын бодисын солилцооны орчин болох, дулааны тэнцвэрийг хадгалах,
        амьсгалах, ялгаруулах, зохицуулах зэрэг олон үйл ажиллагаанд оролцдог. Амьдрал бол нүүрс ус, өөх

        тосныхоо нөөцийг бүрэн зарцуулж  дуустлаа хадгалагдах боловч усныхаа 20-25%-ийг алдахад л
        үхэлд хүрдэг.

        Хүний биед орших химийн элементүүдийг агууламжаар нь макро, микро, ультромикро хэмээн ангилах
        ба фтор нь микро элементэд багтдаг яс, шүд, нүдний салст бүрхэвч, төрөл бүрийн ферментүүдийн
        найрлагад ордог чухал хэрэгцээт элемент юм. ДЭМБ болон Монгол улсын унд ахуйн усны үндэсний
        стандартад зааснаар фторын агууламж 0,7-1,5мг/л байх шаардлагатай гэж үздэг. Усан дахь фторын
        агууламж стандартаас бага байх нь түүний дутагдлаас шалтгаалах шүд цоорох өвчин, илүүдэхэд шүд
        үйрэх  өвчин  хүн  амын  дунд  ихэсдэг  байна.  Фтор  нь  бие  махбодид  бусад  элементүүдтэй  харилцан
        уялдаатайгаар  яс,  шүдний  бүтэц,  дотоод  шүүрлийн  булчирхай,  зүрхний  булчингийн  биологийн  үйл
        ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүн хоногийн хэрэгцээг хангах хэмжээний фторын 60-70%-ийг
        ундны  уснаас  авдаг  байна.      Фторыг  шүдний  гадна  давхарга  болох  пааланг  бэхжүүлэх  зорилгоор
        шүдний эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Фтор нь цооролт үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Фторыг АНУ
        болон  бусад  олон  орны  хэрэглээний  болон  ундны  усанд  бага  хэмжээгээр  нэмэлтээр  оруулж  өгдөг.
        Энэхүү процессыг усыг фторжуулах гэнэ.
   455   456   457   458   459   460   461   462   463   464   465